МАН, МАХН хоёр нэгдэж АН-ыг "хямраах уу"

2016 оны сонгуульд нэр дэвшигчид болон намуудын оролцох тактик захаасаа ил болж эхэлж байх шиг байна.

Энэ удаагийн сонгуулийн хамгийн гол төлөвлөгөө нь намууд засгийн эрхийг дангаараа барихын тулд бусад жижиг намуудаа өөрсдийн хүрээлэлдээ багтаах явдал гэж тодорхойлж болохоор байна. Үүний эхлэл болгож АН-ынхан өнгөрсөн хоёрдугаар сард ИЗНН-ын өөртөө нэгтгэсэн. Дараа нь одоогийн Шударга ёс эвслийн нэг хэсгийг бүрдүүлэгч МҮАН-тай тохироонд хүрч ирэх сонгуульд нэг далбаан дор оролцохоор болсон юм.

Тэгвэл энэ хаврын хамгийн сонирхолтой үйл явдал ойрын өдрүүдэд өрнөх бололтой. Тэр нь юу вэ гэвэл МАН болон МАХН-ын нэгдэх асуудал юм. Намууд өнгөрсөн намраас хойш нэгдэх эсвэл сонгуульд эвсэж оролцох талаарх яриагаа олон нийтэд цухалзуулж эхэлсэн. Өнгөрсөн намар хоёр намын ахмад гишүүд тэр дундаа МАХН-ын ахмад гишүүд МАН-тай хамтрах талаар хурал хийж, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байв. Тэгвэл өнөөдөр болох "Эх орончдын" баяраа хамтдаа тэмдэглэх талаар намууд тохироонд хүрч хамт тэмдэглэж байна.

Энэ бүгдээс харахад хоёр нам ирэх сонгуульд дөрөө харшуулан оролцох өдөр холгүй байгаа бололтой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН болон МАХН-ын дээд түвшний удирдлагууд нэгдэх талаар ерөнхийдөө тохироонд хүрсэн гэнэ. Энэхүү саналыг МАХН-ын зүгээс өнгөрсөн хугацаанд нэлээд шаргуу тавьж байжээ. Хоёр намын төлөөлөн УИХ-д суугаа гишүүд ч гэсэн уг асуудлыг үгүйсгэхгүй байгаа юм. Харин намуудын зарим гишүүд нь нэгдэх, нийлэх асуудлыг зөвшөөрөхгүй байгаа учраас өдийг хүртэл сунжирч буй талаар ч эх сурвалжууд мэдээлж байна.

АН-ыг ирэх сонгуульд бэлтгэж хүчээ зузаатгаж буйг харсан МАН, МАХН-ынхан хүчээ нэгтгэх талаарх тохироог хийсэн гэдэг нь ийнхүү тодорхой болж байх шиг байна. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынханд өнгөрсөн өвөлжингөө хууртсан Н.Энхбаяр "би дахин хүчтэй болно" гэж өөрийгөө хурцалж суугаа гэнэ. Харин хүчтэй болох тэр алхам нь хоёр намын нэгдэл ажээ. Хамгийн сонирхолтой нь эвсэл болж сонгууль оролцох бус бүр нэгдэх талаарх яриа юм. Ингээд улс төр "унтаж" чуулганы хуралдаан завсарлаж, гишүүд нэр дэвших тойрог руугаа хүлгийн жолоо залсан энэ өдрүүдэд төрийн ордонд дээрх хоёр намын нэгдэх тухай асуудлыг л ярилцаж байна гэхэд хилсдэхгүй. МАХН, МАН-ын нэгдлээс айх ёстой нам нь одоо эрх барьж байгаа Ардчилсан нам болж байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам УИХ-д хамгийн олон суудал авсан нь тэдний өөрсдийнх нь бий болгосон амжилт биш гэдгийг бүгд л гадарлаж байгаа. Хэрвээ МАН, МАХН салаагүй байсан бол, “Шударга ёс" эвслийн авсан 20 хувийн саналыг талаар нь хуваагаад МАН-ын авсан 29 хувь дээр нэмэхэд өнөөдөр АН биш МАН олуулаа байх байсан. Тиймээс хоёр намын нэгдлээс хамгийн их айж байгаа нь АН юм.

Ямартаа ч МАН, МАХН хоёр нэгдэх нь дарга нарын түвшинд нэгэнтээ яригдан баталгаажсан ажээ. Харин нэгдэх болсноо зарлах өдөр нь өнөөдөр үү, ойрын өдрүүдэд үү гэдэг л сонирхолтой байна. Мөн энэ хоёр намын нэгдэл эвслийг тараах хэмжээнд өрнөх гэдэг ч бас  анхаарал татаж байгаа юм.

М.Буян

2016.03.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргадаг эгч дүүс баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.21

Шинэ орон сууц худалдан авагчдад хүргэх зөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2015.12.18

Харцагууд лигийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улирлын эхний хагас өндөрлөж есдүгээр тойрогт нийт 27 гоол орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

Дэд сайдад Х.Хатанбаатарыг томилох нь зөв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28

Монгол хүний нэр хүнд амь наснаас ч үнэтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Галт тэргэнд зорчигч эмэгтэй эсэн мэнд амаржиж хүү төрүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.26

Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18