Төр засгаас телевизийн удирдлагуудад шууд нөлөөлж байна

АН засгийн эрх барьсан жилүүдэд хуруу гараа “дүрээгүй”, хутгалдаагүй газар хэлтэс гэж үлдээгүй гэдэг. Харин тэд эрхээ эдлээд дуусах үед эргээд хартал өөрсдийнх нь гар хөл ороогүй нэг салбар үлдсэн байсан нь Үндсэн хуулийн Цэц байв.

 

Тиймээс ч тэд кнопын олон, эрх мэдлийнхээ хүчээр маш хурдан хугацаанд Үндсэн хуулийн Цэцийн даргыг өөрчилж орхив. Тэр байтугай албан тушаалаасаа "хүчээр" огцорсон Ж.Амарсанаа даргыг телевизийн эфирээр яриулсныхаа төлөө Д.Жаргалсайхан Олон нийтийн телевизээр нэвтрүүлгээ цацах эрхээ хүртэл хасуулав.

 

Хэдийгээр МОҮНРТ-ийн зүгээс “Нэвтрүүлгээ хаалгасан нь өөрөөс нь болсон” гэх учир битүүлэг тайлбарыг хийж байгаа ч үнэн хэрэгтээ “Дефакто" нэвтрүүлгийг хаасан нь АН-ынхны хийж байгаа ажил. Тэр дундаа энэ улсад “эзэн суусан” Зи даргын явуулга гээд хэлчихэд хилсдэхгүй. Хэдий олон нийтийн гэх тодотголтой ч МҮОНРТ өдгөө АН-ын телевиз болж хувирсныг хэн хүнгүй мэдэж байгаа.

 

Учир нь өрдөө ганцхан жилийн өмнө энэ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарийг тус телевизийн даргаар томилсон цагаас олон нийт ийм сэтгэгдэлтэй болсон. Угаас үүнээс өөрөөр харах боломжгүй. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй хүн Үндэсний телевизийг удирдаж байгаа учраас л Д.Жаргалсайхан нэвтрүүлгээ хаалгаж, телевизийн халаа сэлгээ утгаа алдаж, иргэд МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар "Цагийн хүрд”-ээ үзэх эрхгүй болоод буй. Уг нь та бид энэ телевизийн татвар төлөгчийн хувьд хэрэгцээтэй мэдээ мэдээллээ нэгдүгээр сувгаар шууд хүлээн авах учиртай. Гэтэл эрх баригчид Ц.Оюундариараа дамжуулаад иргэдийн энэ эрхэд халдсан. Ингээд зогсохгүй цаг үеийн чухал сэдвээр ярилцлага хийж, мэдээлэл цацсаныхаа төлөө Д.Жаргалсайхан нэвтрүүлгээ хаалгалаа. Чухам ямар алдаа гаргаж, нэвтрүүлгээ хаалгах болсон талаар нь эдийн засагч, “Дефакто” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайханаас тодруулахад ийн хариулав.

 

“Асуудлын гол нь Үндсэн хуулийн Цэцийн даргын ярьсанд ч биш, олон нийтийн телевизээр 40 минут гардаг миний нэвтрүүлэгт зөвшөөрөлгүй зочин оруулахгүй гэдэг дээр үндэслэсэн. Цэцийн дарга байсан Ж.Амарсанаа гэдэг хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ бол зарчмын асуудал болчихож байгаа юм. Үндэсний телевизээр янз бүрийн үзэл бодол явах ёстой.

 

Ялангуяа томоохон хэмжээний асуудал учраас тэр хүний байр суурийг сонсох ёстой шүү дээ. Тиймээс хүмүүст энэ мэдээлэл очих ёстой гэж бодсон. Ж.Амарсанаа гуай бусад хэвлэл мэдээллээр ярьсан юмаа л ярьсан, шинэ юм яриагүй. Би нэвтрүүлгээрээ өөр бусад байр суурийг ч сонсох бодолтой байсан. Бодлогын уялдаа холбоо байхгүй байна, бидний бодлого үүнд тусах ёстой, цаашдаа ч янз бүрийн хүн уриад байх юм байна гэж нэвтрүүлгийн агуулгад цензур тавиад эфиртээ цацахгүй гэлээ” гэсэн юм.

 

Түүнчлэн энэ телевизэд Үндэсний зөвлөл гэж бодлогын хэсэг бий. Гэтэл энэ Үндэсний зөвлөлийг алгасаад төр засгийн зүгээс телевизийн удирдлагуудад шууд нөлөөлж байна гэдгийг тэрбээр мөн хэлсэн. Харин телевизийн зүгээс "Өөрөөс нь болсон” гэх тайлбарыг твиттер хуудсаараа дамжуулан хийсэнтэй холбоотойгоор өөрөө ямар нэгэн байдлаар хариуцлага алдсан эсвэл эфирийн цаг тасалж, хоцроосон гэх мэтээр хариуцлага алдсан эсэхийг тодруулахад “Эрх баригчдаас өөр бодолтой хүнийг нэвтрүүлэгтээ урьсан явдал л тэдэнд таалагдаагүй. Зургаан жил энэ ажлыг хийхэд техникийн болон бусад алдаа гаргаж байсангүй.

 

Би аль нэг улс төрийн намын гишүүн биш. Тиймээс хүмүүст юмны учрыг ойлгуулах гэж соён гэгээрүүлэх энэ ажлыг хийдэг. Орон даяар гарч байгаа ганц үндэсний телөвизээр би санал бодлоо илэрхийлэх нь зүйтэй гэж бодож нэвтрүүлгээ өгч байсан. Телевизийн дарга нь утсаар ярьсан. “Уучлаарай, сонгууль хүртэл таны нэвтрүүлгийг гаргаж чадахгүй нь ээ" гэсэн.

 

Хамтран ажиллаж эхлэхдээ хийсэн гэрээ бий. Би өөрөө контентоо хариуцна, бэлдсэн нэвтрүүлгээ тэднийхээр цацна гэсэн гэрээ байсан” гэж ярилаа. Тэгэхээр "Дефакто” нэвтрүүлгийг хаахдаа хүртэл албан бус байдал гаргажээ гэж ойлгож болохоор байгаа юм. МҮОНРТ түүний нэвтрүүлгийг анхлан гаргаж эхлэхдээ албан ёсоор гэрээ байгуулан баталгаажуулсан атлаа хаахдаа зүгээр л утсаар ярьсан байх юм.

 

МҮОНРТ бол хувийн байгууллага биш.Бие даасан хуультай, төсвөөс санхүүжилттэй ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Гэсэн атлаа аливаа ажлыг ийм хариуцлагагүй хийж байгааг юу гэж ойлгох вэ. Тэгээд ч тэд иргэдийн мэдэх эрхэд энэ мэт бүдүүлгээр халдсаар байх уу. Олон нийтийн дуу хоолой болох үндсэн үүргээ ухамсарлахгүй байгаа энэ байгууллагыг цаашид хэрхэх вэ.

 

Эрх : баригчдын “халаасанд” энэ чигээр нь байлгасаар байх уу гэх мэт олон асуулт энэ удаагийн үйл явдлаас урган гарч ирлээ. Нэвтрүүлгийнх нь зочин эрх баригчдад таалагдахааргүй зүйл ярьсан 'нь уг нь Д.Жаргалсайханы буруу биш Гэсэн ч тийм яриаг олон нийтийн телевизийн эфирээр олон түмэнд хүргэснийхээ төлөө тэрбээр нэвтрүүлгээ хаалгаж байна.

 

Хэдий МҮОНРТ Д.Жаргалсайхан гэдэг хүнд хаалгаа хааж байгаа ч тэрбээр “Цаашдаа миний ажил үргэлжилнэ. Сонинд юмаа бичнэ, аль нэг телевизээр нэвтрүүлгээ гаргана. Сошиал медиа, интернэт гэж хэнээс ч хараат бус суваг байгааг илүү ашиглаж явна” гэдгээ хэлсэн. Ямартай ч эрх баригчдын нөлөө хаа сайгүй байгааг эндээс харж болно, Тэрбүүхэл, Үндсэн хуулийн манаач болсон Цэцийг хүртэл атгандаа оруулах ажиллагааг Зи тэргүүтэй АН-ынхан эхлүүлсэн. Цаашид ч энэ процессыг үргэлжлүүлж, “өөрийн хүн”-ээ Цэц рүү чихэх ажиллагааг улайм цайм зүтгүүлэх нь дамжиггүй. Гагцхүү энэ бүхнээ тэд ямар хуулийг хэрхэн зөрчиж, ямархан балмад замаар биелүүлэхийг харах л үлдлээ.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


2016.02.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147