Н.Одонгуа Монголын эрүүл мэндийн салбарыг атгахаар сэтгэл шулууджээ

Дуулиан шуугиантайхан ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоор үзэлцэж буй Н.Одонгуа гэж хэн бэ.

Тэрбээр ХҮН буюу Хөдөлмөрийн Үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн, одоогоор өөрийгөө тус намын ЕНБД хэмээн өргөмжилсөн ч, албан тушаал нь маргаантай байгаагаас гадна өөөрөө телевиз, сонин хэвлэлд ярилцлага өгөлгүй Ганбаатар дарга болон Бат-Оргил, дэд дарга Боргилоороо өөрийгөө хамгаалуулан чимээгүйхэн сууж буй нэгэн.   Эх орондоо ирээд дөрвөн жилийн нүүр үзэж буй тэрбээр сүүлийн үед эрүүл мэндийн салбарын талаар ихэд олныг ярьж, оноог нь дэнслэхээс илүүтэй шүүмжлэлээр иргэдийн сэтгэлийг өөртөө татаж байсан нь үнэн юм.

Сувилахуйн сургуулийн захирал, дуулиан шуугиантай болсон тэрээр өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй багш, ажилчдынхаа бухимдалыг дарж чадалгүй сууж байтал 10-аад минутын дотор л тухайн үеийн Ерөнхий Сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр хурдын танхимд нь заларсан гэдэг.

Улс төрд хүчтэй дуу хоолой болохын тулд нийгмийн аль нэг эмзэг сэдвийг шүүрэн авч, олонхийн талд зогсож, цөөнхийг эрс буруушаадаг зарчим үйлчлээд удаж байна. Цөөнх гэдэг нь мэдээж өнөөгийн парламент. Голыг нь олж, сэдвээ базаж чадвал улс төрд аяндаа өгсөөд явчихна. Ийм жишгээр өнөөгийн нийгмийн эмзэг сэдэв болоод буй эрүүл мэндийн салбарыг ихэд мэддэг, өөрчилж чадна хэмээн итгүүлэх арга хэмжээндээ орсон Н.Одонгуа бүсгүй энэ салбарыг 40 жил мэдэх мэт ярих болжээ. Мэдээж залуу хүн хийж бүтээх, өөрчилж, шинэчлэх их хүсэлдээ автаж, тэмүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ хийх нэг өөр, хэлж, ярих бүр ч өөр. Хийж буй нэгэндээ саад болж, гар биш ам нь хөдөлдөг олны нэг болчих вий гэсэн хөндлөнгийн зовнил төрж буйг нуугаад яахав. Тэр тусмаа эрүүл мэндийн салбар бол тоглоом биш. Хүний эрүүл мэд, амь настай холбоотой учраас зүгээр ярих нэг өөр, үнэхээр мундаглах мөн л өөр.

Тэрбээр өөрийгөө их л магтаж, дөвийлгөх дуртай гэдэг нь цөөхөн хэдэн ярилцлагаас нь анзаарагдах юм билээ. БНСУ-д арван жил болохдоо бараг л Ёнсей сургуулийг алтан медальтай дүүргэж,  магистр, докторын зэрэг хамгаалан, сургуулийнхаа судалгааны багт ажиллаж байсан гэнэ шүү. Энэ талаар ярихдаа “БНСУ-ын Ёнсeйн их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалж, тэнд арав орчим жил сурсан. Сурахын зэрэгцээ сургуулийнхаа судалгааны багт ажиллах сайхан боломж олдсонд одоо ч баярлаж явдаг... их сургуулийнхаа профeссорын судалгааны багт ажиллах урилга авсан. Хүмүүс тэтгэлэг аваад сурч л байдаг. Гэхдээ тухайн тогтолцоондоо арав гаруй жил ажилласнаараа бахархах ёстой юм байна гэдгээ энд ирээд ойлгосон. Сурч байх хугацаандаа их сургуулийнхаа эрдэмтдийн хийж буй судалгааны багт орж ажиллаж, хичээлийн танхимд заалгаснаас илүүгээр туршлагатай болох боломж хүн бүрт гардаггүй.

Тэр том сургуулийн судалгааны багт ороод, эмнэлэгт нь ажиллах боломж олдсонд үнэхээр баяртай байдаг. БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын Когорт судалгааны эрсдлийн үнэлгээ хийдэг багт судлаачаар ажилласан. Манай баг БНСУ-ын нууцын зэрэгтэй тоо баримтуудад анализ хийж, улсын хэмжээний томоохон судалгаанууд хийсэн. Tүүгээрээ эрдэм шинжилгээний нийтлэл бичиж, тэр маань шийдвэр гаргагчдад нөлөөлж, шийдвэр гаргуулж байлаа. Би зүрх судасны өвчлөл, хавдар гэсэн хоёр том архаг өвчний талаар голлон судалдаг байсан. Тэнд ажиллаж байх хугацаандаа Ёнсейн их сургуулийн магистрын онлайн сургалтын хөтөлбөрийг АШУҮИС-д суурьшуулан зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. Тэр ажил маань одоо амжилттай үргэлжилж, оюутнуудыг бэлдэж байгаа. 2007 онд Ёнсей их сургуулийн шилдэг судлаач, 2013 онд шилдэг төгсөгч болж байлаа. Гадаад хүн шилдэг төгсөгч болсон анхны тохиолдол нь би юм билээ. Би 2010 онд сургуулиа төгссөн. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд оюутнаа яг сурч байхад нь шагнадаггүй, бүтээл нь амьдралд хэрэглэгдэж бодит үр дүн гарсны дараа шагнадаг юм. Найз нөхөд маань тэр үeд “Улсдаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том сургуулийн шилдэг төгсөгч болно гэдэг нэр хүндийн хэрэг” гэж байсан. Би тэгэхэд Сувилахуйн сургуулийн захирлаар ажиллаж байсан. Ийм сургууль удирдаж байгаа мэргэжлийн хүний авах ёстой л зүйл гээд өнгөрсөн. Мэргэжлээ эзэмшиж чадсан мэргэжилтэнд байх л ёстой чадвар, хийх л ёстой судалгааны ажил, үр дүн сайн байвал авах л ёстой шагнал энэ бол тогтсон зарчим. Eр нь бол судлаач, эрдэмтдийн гол мөрөөдөл Нобeлийн шагнал шүү дээ...” хэмээн хамж шимэн ярьжээ.

Харамсалтай түүнийг оюутан байхад эмчилгээ хийх зөвшөөрөл олгоогүй бөгөөд Монголоос очиж эмчлүүлэгчдэд орчуулга хийж явсанг л тэндэхийн Монголчууд мэдэх аж.  Тэгвэл манай эрүүл мэндийн салбар ихэд унасан хэмээн үзэж буй Н.Одонгуа яагаад нэг ч гэсэн монгол хүнийхээ энх мэндийн төлөө ажиллах, эрдэм мэдлэг болсон тэр “агуу” шагнал нэр хүндээрээ улс төрд орох болсон нь их сонирхолтой байх. Ер нь улс төрд орох гэж сурсан ч юм болов уу гэсэн бодол төрж буй нь Ганбаатар даргатай мөн л усны дусал мэт ижилхэн түүхтэй ч юм шиг. Сайн тал нь “дипломтой” бололтой

Ер нь түүний яриагаар бол Н.Одонгуа бага балчираасаа л Монголын завхаралтай нүүр тулж, тэвчиж чаддаггүй, ухаан гойд, гоц санаачилгатай бүсгүй байсан гэнэ. Ийнхүү тэрээр Залуучуудын Холбоо, Идэрчүүдийн Холбоо гэх мэт газруудад ажилласан байгаа юм. Тэрээр энэ цаг үеийнхээ талаар ярихдаа

“...Хүүхэд нас маань Баянзүрх дүүрэгт өнгөрсөн. Баянзүрх дүүргийн 27, 48 дугаар сургуульд сурч төгссөн. Сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга, үeийнхэнээ манлайлдаг, их идэвхтэй охин байлаа. 9-10 дугаар ангид байхад МХЗЭ татан буугдаж, ахлах ангийн хүүхдүүдийн нийгмийн асуудал орхигдож эхэлсэн. Энэ үeд МХЗЭ-ийн орон зайг нөхөх, өсвөр үeийнхнийг нийгэмшүүлэх, насанд хүрч том хүн болж буйг нь ойлгуулж, хариуцлагыг нь ухамсарлуулах үйл ажиллагаа явуулах зорилгоор Идэрчүүдийн холбоо гэдэг байгууллага байгуулдсан, 1993-1994 онд тэргүүнээр нь ажиллаж байлаа...”

Аравдугаар ангиа төгсөөд АУИС (хуучин нэрээр)-д элсэж орсон. 1994-1995 он гэдэг бол Монголын дээд боловсролын маш эмзэг үe. Багш нар цалин багатай, үндсэн ажлынхаа хажуугаар өөр ажил хийдэг, эсвэл оюутнуудаараа ажил хийлгэдэг, их эмх замбараагүй байсан. Үүнийг тэвчиж чадахгүй гадаадад сурахаар шийдэж, Лондонд хэлний курст явж байлаа. 20-21 настай охин нийгэм нэг л болохгүй байна, ингээд яваад байж болохгүй гэж өөртөө бол их том зориг гаргаж явсан. Тэнд үргэлжлүүлэн сурах зорилготой байсан ч нэгэнт эзэмшиж эхэлсэн мэргэжлээ сайн эзэмшээд нийгмийг өөрчлөх нөлөөллийн ажил хийх ёстой юм байна гэж шийдээд буцаж ирж АУИС-ийг төгссөн” хэмээв.

 Гэхдээ шилдэгүүдийг нийгэм аяндаа таньж, тэр өөрийгөө биш, хүмүүс түүнийг ярих ёстой байсан болов уу. Багагүй хугацаанд сургуулиа хаяж завсарлаж явсаны дээр анагаахад сурч байхдаа сурлага сайнгүй байсан тэрээр БНСУ-ын Ёнсей их сургуульд өөрийн чадал, чадвараар явж чадсан болов уу эсвэл ар өврийн хаалгаар явсан байж таарах уу бодох л асуудал. Салбарынханых нь жиг жуг гэлцдэг яриа ч оргүй худал биш л байх.

 Одонгуаг оюутан байхаас нь л одоогийн нэгэн УИХ-ын гишүүн ивээн тэтгэдэг байжээ. Түүгээр ч зогсохгүй монголоос очсон өвчтөнүүдэд орчуулагч л хийж явсан болохоос өөрийнх нь яриад байгаа шиг БНСУ-ын эмнэлэгт эмчээр ажиллаж, туршлагажаагүй аж. Тийм боломж ч байдаггүй гэнэ.

 Юутай ч өнөө цагийн эмзэг сэдэв болсон эрүүл мэндийн салбараар тоглолт хийж улс төрд хөл тавьж, Эрүүл Мэндийн Сайдын зөөлөн сандалыг мөрөөдөн яваа түүнд эрүүл мэндийн ажил үйлсэд нь бус улс төрийн карьерт нь амжилт хүсэх л үлдлээ.

2016.02.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Монголчуудын хэрэглэж байгаа хүнс аюултай Видео

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Үзэгчдийнхээ тархийг Солонгос савангийн дууриар угаахаа боль

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Их сургуулийн Эмнэлэг, сургалтын цогцолбор байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.31

Н.Золжаргал: Найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24

Манай улсын нуур тойрмын 28 хувь нь ширгэсэн байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.30

Хар жагсаалтыг тэргүүлж буй С.Баярцогт ба эхний 20 улс төрчийг нэрлэв

...

Дэлгэрэнгүй » 2015.12.02

НӨАТ-ын сугалаагаар 100 саяын азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.17

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын жагсаалт

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03