М.Дархижав: Миний хамгийн ойрын мөрөөдөл 10 мянган км ийн цаана бий

Энэ залуу эх орноо тойрох мөрөөдлөө биелүүлэхийн тулд адал явдлыг илүүтэй чухалчилжээ.Тэрбээр таван сарын хугацаанд эх орноо тойрохдоо 10 төрлийн аялал зохион байгуулах юм. Ингээд аялагч М.Дархижаваас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Та эх орноо бүтэн тойрно гэсэн. Яг ямар төрлийн аялал хийхээр төлөвлөөд байна вэ?

 

-Монголоо бүтэн тойрох хүсэл дөрвөн жилийн өмнөөс эхлэлтэй. Гэвч өнгөрсөн хугацаанд бололцоо гараагүй юм. Тиймээс одоо л мөрөөдлөө биелүүлэхээр “Хүүгийн нүүдэл-2016” аялалд гарахад бэлэн болоод байна. Өөрөөс шалтгаалах бүх зүйл бэлэн болсон. Одоо Хил хамгаалах Ерөнхий газар, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зөвшөөрөл авах л дутуу байна. Аяллын маршрутаа 10 өртөөтэйгөөр зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

Ийм адал явдалт, олон төрөлт аялал хийх гэж байгаагаараа би Монголдоо анхдагч болж байгаа юм. Өмнө нь аялагчид нэгээс хоёр төрлөөр л эх орноо тойрч байсан. Харин би автомашин, унадаг дугуй, галт тэрэг, мото, тэмээн болон үхэр тэрэг, морин, усан, явган аялал, уулын авиралт зэргээр таван сар орчмын хугацаанд эх орноо тойрох урьдчилсан тооцоо гаргасан. Тухайлбал, Өмнөговь аймгийг тэмээгээр туулна. Монгол Улсын хамгийн өндөр цэг Хүйтний оргил болон хамгийн баруун цэг Мааньт ууланд авиралт хийнэ. Завханаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум хүртэл 200 км газар үхэр тэргээр, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Сүхбаатар хот хүртэл Сэлэнгэ мөрнөөр хөвж, 550 км зайг завиар туулна.

 

-Аяллыг та багаараа хийх үү?

 

-Үгүй ээ. Ерөнхийдөө ганцаарчилсан аялал гэж ойлгож болно. Гэхдээ өртөө бүрт нэг хамтран аялагчтай байна.

 

-Нийт хэдэн км замыг туулж мөрөөдөлдөө хүрэх вэ?

 

-Аялал Монгол Улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумаас авто аяллаар эхэлнэ. 144 өдрийн турш 10 мянга гаруй км замыгтуулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ цаг агаар, техникийн нөхцөл байдлаас шалтгааланөөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, миний хамгийн ойрын мөрөөдөл 10 мянган км-ийн цаана бий.

 

-Урт замыг тийм олон хоног туулна гэхээр нэлээд их зардал гарах байх?

 

-Аяллын нийт зардал ойролцоогоор 15 сая төгрөг болно. Үүнд мэдээж техник хэрэгслийн үнэ ороогүй. Автомашин болон бусад техникийг авна гэвэл явж өгөх байх. Одоогоор ивээн тэтгэгч байхгүй. Найз нөхөд, ах дүү нарын дэмжлэгээр болох байх гэж найдаж байна.

 

-Явган аялагч дунджаар хэр хэмжээний ачаатай явдаг юм бол?

 

-Тухайн газрын онцлог, туулах замын саад бэрхшээл, хугацаа зэргээс шалтгаалан харилцан адилгүй. Дунджаар нэг аялагч хоол хүнс, майхан, хувцас, аяллын багаж гэх мэт зайлшгүй хэрэгцээтэй зүйлээ авахад л 20 кг ачаа үүрдэг. Харин эрчүүд бол 25-30 кг ачаатай явах нь хэвийн үзэгдэл. Би энэ удаагийн аялалдаа 600 км замыг 20 хоногт явганаар туулах төлөвлөгөө гаргасан.

 

-Уулын-авиралт, усан завь гэх мэтээр  хол зам туулна гэж төсөөлөхөд эрсдэл ихтэй санагдаж байна. Уучлаарай, та амь насны даатгал хийлгэсэн үү?

 

Аялалын олон төрлийг сонгосон учир эрсдэл өндөр байж магадгүй. Тиймээс мэдээж аялалд гарахынхаа өмнө амь насны даатгал хийлгэнэ.

 

Ц.Гэрэлтуяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

2016.02.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

“Эрдэнэс-Таван толгой” компанийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлана

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Хаягдал ус бол саарал алт

...

Дэлгэрэнгүй » 2017.03.23

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэд, аж ахуйн нэгжээс санал авч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.13

Д.Цогтбаатар: ОУВС-гийн тавьсан шаардлага бодит байдалтай нийцсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.03.06

Үнэт эдлэлийн дэлгүүр санаанд оромгүй хямдрал зарлах гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.08

Бондын луйварчдыг яллаж, Хөгжлийн банкны шинэ хөрөнгө оруулалтыг “0”-ээс эхэлье

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

“Петромарт” сүлжээ дэлгүүр урамшуулал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.01.21

Даншигууд-Эдийн засагт “дайсагнах” вий

...

Дэлгэрэнгүй » 2015.07.23

С.Төгс: Би гурав дахь амьдралаа зохиох гэж яарахгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Монгол хүнийг ойлгоход амархан

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28