Шинэ МоАН бол хуучин МоАН биш

“Энэхүү байгууллага нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг дээдэлсэн нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага байх юм. Гэсэн хэдий ч гишүүд нь үзэл бодлоороо нэгдэн тодорхой улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохгүй хэмээн дүрмэндээ тусгаснаас үзэхэд МоАН буюу Монголын Ардчиллын Нэгдэл нэрийн дор улс төрийн томоохон хүч нэгдэн бий болж болох юм гэж ажиглагчид дүгнэж байна” хэмээн МоАН-аас /Монголын Ардчиллын Нэгдэл/ хэвлэлүүдэд нийтлэг тараасан мэдээлэлд тодорхойлон бичжээ. МоАН гэсэн товчлол нь Монголын Ардчилсан Нам гэж уншигдаад байгаа учраас ийн задлан бичсэн юм. Өнгөрсөн баасан гарагт 100 хүн МоАН санаачилга нэрийн дор нэгдэж анхдугаар хурлаа хийсэн тухай мэдээллээ хэвлэлүүдэд нэгэн жигд тараажээ. Энэхүү мэдээллээс “Монголын Ардчиллын Нэгдэл дор улс төрийн томоохон хүч нэгдэн бий болж болох юм гэж ажиглагчид дүгнэж байна” гэх өгүүлбэр юун түрүүнд өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. Үүсгэн байгуулагчид нь АН-ын голдуу нөхөд байгаа юм. АН-аас УИХ-д нэр дэвшсэн Лу.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Батхүү, А.Бакей, С.Баярцогт нарын гишүүнээс гадна Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон төрийн албанд ажилладаг нэг бус нөхөд харагдаж байлаа. 
                        
Тэд “Монголын Ардчиллын Нэгдэл” нь ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, амь оруулах замаар суурь үнэт зүйлсдээ тулгуурласан Шинэ Монголыг хөгжүүлэх их үйлсийн төлөө хамтран зүтгэж, шаардлагатай цагт тэмцэгчид болон хувирч ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох болно хэмээн цаашдын үйл ажиллагааны чиглэлээ өөрсдөө тодорхойлжээ. Хамгийн хачирхалтай нь эдгээр хүний дийлэнх нь Монголд ардчиллыг буй болгох хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа зүтгэнэ гэж л ард түмнээс дэмжлэг авч УИХ-ын танхимд сууж байгаа санагдах юм.

Монголын Ардчиллын Нэгдэл гэдгээ МоАН гэж товчилжээ. Тэртээ 1990 оны хоёрдугаар сарын 18-нд болсон МоАХ-ны анхдугаар их хурлаас байгуулагдсанаа зарласан Монголын Ардчилсан нам гэх улс төрийн анхдагч хүчнүүдийн нэгийг түүхэнд МоАН гэж тэмдэглэн үлдсэн байдаг. Тэрхүү МоАН-ын дарга нь өнөөдрийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл байсан бөгөөд анхдагч гишүүд дунд өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан МоАН /Монголын Ардчиллын Нэгдэл/-ийн үүсгэн байгуулагчид байсан гэдэгт эргэлзэхгүй юм. Анхдагч гишүүд нь биш юмаа гэхэд энэ намыг үүд хаалгаа нээснээ зарлан тунхаглаж байхад Лу.Болд гишүүн лав анхны гэрчийн нэг байсан нь тодорхой. 

Тэрээр намынхаа түүхэн үүрэг хийгээд Ардчиллыг бэхжүүлэхийн төлөөх 26 жилийн зүтгэлийг ч андахгүй. Харин өнөөдөр ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох МоАН санаачилгын Ерөнхийлөгчөөр ажиллах болж. Уг нь, Ардчилсан намын үндсэн зарчим бол энэ баймаар санагдах юм. Ардчилсан нам бол шилэн нам. Франкцууд нь бие биеэ хүлээн зөвшөөрдөг. Харин энэ удаад МоАН гэсэн шинэ фракцаа хэрхэн хүлээн авах бол...

 Өмнө хэлсэнчлэн “Монголын Ардчиллын Нэгдэл дор улс төрийн томоохон хүч нэгдэн бий болж болох юм гэж ажиглагчид дүгнэж байна” хэмээн тэд “өөрсдөө” тодорхойлж буйгаас үзвэл цаашдын үйл ажиллагааны чиг хандлагад нь улс төрийн томоохон хүч болох гэсэн зорилго буй бололтой. 

Тиймээс АН-д ахиад нэг шинэ “ангаахай” мэндэллээ. Гэхдээ тэд анхдагч улс төрийн хүчнийхээ хуучин нэрийн товчлолыг хадгалж үлдэхийг хичээж. 

Энэ бол мэдээж сонгуулийн өмнөх улс төр. АН-ын анхдагч гэдгээ зарлан тунхаглахын хүсэх хүмүүсийн нэгээхэн тоглолт. Гол нь зорилгодоо үнэнч байж ардчиллын үнэт зүйлийг сахин хамгаална гэсэн амлалтаа хүрээсэй билээ. Эсвээс МАН, МАХН-ын хэлбэргүй улс төрийн нэгээхэн тусгал мэт нийгэмд сүүдэр болоод гарч ирж буйгаа Ардчиллын “анхдагч”-д маань мэдрээсэй. 

2016.02.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Баянзул: Төв банкны нэр хүндэд зориудаар халдах үйлдэл нь нийтээрээ үүрэх эрсдэлд хүргэдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.10.22

“Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.09.26

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

С.Өлзийхүүгийн охины хөхний асуудал

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

Хотын даргын өр тавьж хийсэн шинэчлэл нийтийн тээврийнхэнийг элгээр нь хэвтүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

Н.Батцэрэг сайдад 10 настай охин захидал илгээлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Кассын машин, хэвлэх төхөөрөмжийн үзэсгэлэн явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.10

Монгол улс атар газар эзэмшиж газар тариаланг эрчимтэй хөгжүүлсэн түүх

...

Дэлгэрэнгүй » 2018.03.27

Ардын намын горилогчидтой танилц

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 87.6 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.23

"Улсын Их Дэлгүүр" ХК болон "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Хөлбөмбөгийг хөгжүүлж буй “Хүрхрээ” лиг өндөрлөлөө

...

Дэлгэрэнгүй » 2016.10.10

Засгийн газрыг огцруулах саналд хэн хэн гарын үсэг зурав?

...

Дэлгэрэнгүй » 2018.11.19