Хээрийн салхинд шивээн толгой гунхалзаж
Хэцэлсэн дэрсэнд үр чонын догшин улилт сонсогдоно
Хэтийн холоос аяншисан өвгийн завилгаанд
Хэнгэрэг хэцийн чимээнд уулсын бүргэд эргэнэ
Удган гүйгүүл салхи хоймрын зурганд шивнэж
Улаан тэрлэгтэй хүмүүн суудалдаа нэг займчина
Урьд шөнөөр дуншсан урт аяны хөвүүн
Учрах нарантай цацлын сүүгээ хувааж нэг зүүрмэглэнэ
Зөнтэй орой ташуулдан туссан нарны гэрэл
Зөөлөн говийн буйлдаг зөрлөгний уртыг хэмжиж сунана
Маанийн үсгэнд сарны туяа гүүр болон махийж
Мөрөнгийн усанд марал долоон од шангаа нэг гудайлгаж
Ачит эхийн хэвлийгээс
Алтан аргамжаатай хөвүүн залрахад
Амь шимийн ариун рашаанд нэг булхана
Өнгө өнгийн цэцэгс тоос бутарган цацлаа өргөж
Өлчир бороо цахилгаан цахиж бүлээн заяаг тосно
Атны бурантаг сунгаж
Араг зүүсэн нүүдлээс
Гунан бухын ширээр сүлжсэн
Гурамсан бугуйлаа эвхсээр
Гүймэл салхинаас совин нэрсэн эцэг нь
Улаан тэрлэгтээ нуган үрээ өлгийдөж
Ургах нарны туяанд өндөр тэнгэрийн бүтэн тавиланг өхөөрдөнө.
Б.Өнөржаргал.
2016.02.28
...
...
...
...