Х.Мөнхбаатар арслан зодог тайлна гэнэ




Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар Монгол бөхийн дэвжээнээс албан ёсоор зодог тайлах гэнэ. Тэрбээр наадмаас хойш заал, танхимын барилдаан болон Бичин жилийн цагаан сарын барилдаанд зодоглоогүй юм. Харин Бичин жилийн анхны уралдаанд түүний буурал морь түрүүлсэн гэдэг. Монгол бөхийн хорхойтнууд дунд Х.Мөнхбаатар арсланг зодог тайлж байгаа нь түүнийг уяач болохоор шийдсэн үү эсвэл дасгалжуулагчаа хийх үү гэсэн яриа дэгдээд байна. Мөн бөх судлаач, сонирхогчид “Арслан Монголын үндэсний бөхийн холбооний тэргүүнүүдтэй удаа дараа ам муруйж байсан. Зодог тайлж буй нь үүнтэй ч холбоотой байх” гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Мөн зарим нь түүнийг бэртэл гэмтлээс болж зодог тайлж байгаа гэв.

 

Улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар 1981 оны тахиа жил Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төржээ. Тэрээр самбо, жүдо барилдааны ОУХМ цолтой бөгөөд  “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн юм. 2000 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авчээ. Тэрбээр 2001 онд Улсын наадамд тав давж начин цол, 2005 онд Улсын наадамд долоо давж улсын заан цол, 2007 онд Улсын наадамд ес даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн юм. Барилдах хугацаандаа Х.Мөнхбаатар арслан улсад 10 удаа шөвгөрсөн бөгөөд “Монгол бөх Гиннесийн номонд” бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд 10 давж сүүлчийн зургаан бөхөд үлдэж байжээ. Тэрбээр өнөөдөр зодог тайлах тухайгаа хэвлэлийн хурал хийх байсан ч ирэх долоо хоног болгон хойшлуулжээ . М Буян 

 


2016.02.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх санал гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.20

Цаг агаарын мэдээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.13

Б.Индра: Зүүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.12

Хошин урлагийнхны эмэгтэйчлэл хэтэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.07

Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-иос чадамжийн гэрчилгээ гардууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.06

Оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барьцаагүй, батлан даагчгүйгээр олгож эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.02

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг “амилуулах”-ыг иргэд хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Сингапурт хийсэн түүхэн дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газар баяр хүргэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.14