ХҮН-ынхан дотооддоо зөрчилдөж, намын даргаа эсэргүүцэж эхэллээ

Монгол түмний хүсэн хүлээдэг жилдээ ганцхан тохиох сар шинийн баяр өнгөрсөн өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улс төрийн халуухан үйл явдлууд баярын уур амьсгалд дарагдаж, ээлжит бус чуулганыг хүлээсэн олон асуудлууд шил шилээ даран хүлээж байна.

Тэгвэл цагаан сарын өмнөхөн саяхан шинээр байгуулагдсан ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөл хуралдсан байна. Тэрхүү хурлаас нэгэн сонирхолтой шийдвэр гаргасан нь одоог хүртэл нам дотор нь зөрчил, тэмцэл, үл ойлголцлыг дагуулсаар байгаа гэнэ. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг намын дарга нь гаргуулсан.

Удирдах зөвлөлийн олонх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандын удирдах арга барилд нь дүгнэлт хийж, цаашид удирдуулах боломжгүй гэж үзсэн учраас намын даргадаа хүсэлт гаргажээ. Үүнийг нь намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар харгалзан үзээд ийнхүү үүрэг ажлаас нь чөлөөлжээ. Удирдах арга барилд дүгнэлт хийнэ гэдэг бол намын ажлыг авч явж чадахгүй байна гэсэн үг бололтой. Харин түүний орны хүнийг тухайн Удирдах зөвлөлийн хурлаас томилсон юм. Тодруулбал, Н.Одонгуа эзгүй болоод буй Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд томилжээ. Н.Одонгуа нь тус намын анхны үүсгэн байгуулагчдын нэг Сувилахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан өндөр боловсролтой зарчимч эмэгтэй гэдгээрээ намынхаа гишүүдэд үнэлэгддэг ажээ.

Гэтэл цагаан сарын шинийн нэгний өдөр олны гайхшруулсан нэгэн мэдээлэл гарлаа.Тодруулбал, ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд Архангай аймгийн өндөр настан, намынхаа дэмжигч ахмад настан Х.Дүнхэр гуайд хүндэтгэл үзүүлсэн юм. Уг нь түүнийг өдөр хоногийн өмнө хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүнийг нь хүртэл томилсон. Ийм байхад хуучин дарга нь хуучин ажлаа хийж, намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж яваа нь ихээхэн сонирхол татаж байв. Энэ бол товчоор хэлбэл Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагахгүй байгаагийн илрэл болов уу. Зарим эх сурвалжуудын таамаглаж буйгаар Т.Доржхандыг удирдах арга барилд дүгнэлт хийсэн гэх нэрийдлээр С.Ганбаатар өөрийн багийг бүрдүүлж, хуучин гишүүдийг нь тоглоомын тойргоос гаргах гэж буй хэрэг ч хэмээн үзэж байна.

Үүний дараахан тус намын нийслэлийн намын хорооны дарга Ц.Түвшинтөр өөрийн албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мөн мэдэгдсэн юмТэрбээр намын даргадаа хандаж, ХҮН дээд үзлийг өмнөө тавин улс орныг хямрлаас гаргах, зөв хөгжилд хөтлөх зөв бодолтой залуус ХҮН-д нэгдлээ гэж бодож байсанБи эндүүрч. Та намын даргаар ирлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга буулаа. Энэ бүхнийг би харлаа. Зөв бурууг би дэнслэхгүй ээ. Шударга үнэн миний хувьд агаар юм. Түүнгүйгээр би үхэх гээд байдаг юм. Хөдөлмөрийн үндэсний намын гишүүнчлэлээс миний бие өнөөдрөөс эхэлж татгалзаж байна. Гишүүнчлэлээс хас ч өгнө үү" гэжээЭнэ нь намын дарга болон гишүүдийн хооронд үл ойлголцол бий болсны илрэл юм. Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлсөн болон С.Ганбаатар намын дарга болсон нь Ц.Түвшинтөрд таалагдсангүй бололтой.

ХҮН-ын гишүүд болон дарга нь улс орны ирээдүйг одоо бид авч явах ёстой гэж байнга ярьдаг. гэтэл байгуулагдаад жил ч болоогүй тус намын дотоод дахь тэмцэл ийнхүү хурцдаж, сандал ширээ эрх мэдлийн төлөөх тэмцэл эрчимжиж байгаа нь туйлын сонирхолтой. 80 жилийн түүхтэй, 10 жилийн түүхтэй намуудын дотоод асуудал ийм байдалд хүрээгүй байхад дөнгөж гараанаас гарч буй тус намынхан одооноос дотооддоо зөрчилдөөд эхэлбэл ирээдүй нь тун ч их бүрхэг байх болов уу.Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ХҮН дотроо хоёр хуваагдаад байгаа аж. Нэг хэсэг нь намын даргын тал. Нөгөө хэсэг нь намын дарга С.Ганбаатарын эсрэг юм байна . Тэд бүр намын даргаа солих талаар ч эрчимтэй ярилцаж эхэлсэн гэдгийг зарим эх сурвалжууд онцолж байна.

Г.Ган

Zaluu.com

2016.02.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Ж.Мөнхбат: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Отгонтэнгэрийг тайх ёслолоор ёс, цээрийг хатуу баримтална

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

MNBC: Супер нэг азтанд Хонгконгийн Disneyland аялах эрх олгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.25

“Су.Батболд, Ц.Сандуй нарыг шалгуулах хүсэлт ирүүлээгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2016.12.07

Хаан банк хууль зөрчсөн нь баримтаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан

...

Дэлгэрэнгүй » 2018.05.21

Нийт 660 хүүхдийн багтаамжтай таван цэцэрлэг ашиглалтад орлоо

...

Дэлгэрэнгүй » 2015.08.24

Л.Пүрэвбаатарыг буруутгах үндэслэлүүд…

...

Дэлгэрэнгүй » 2017.02.06

Иргэд тэтгэвэрт гарах насаа сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.06.30