Мэндчилгээ


 

        Гал бичин жилтэйгээ учран золгож буй нийслэлчүүддээ амар амгалангийн цэнхэр хадаг дэлгэн мэндчилье.

 

Та бид нас нэмсэний, урин хаврын, эв найрын цагаан баяраа хотол олноороо ёс төгөлдөр тэмдэглэн, ахмадаа ачилж, нялхсаа энхрийлж, нэг нэгэндээ амар мэндийг ерөөж, ураг садан, элгэн түмнээрээ шинэ оноо угтан золгож байна.

 

Төрөлх хот маань иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр урагшлан ахиж, хотын хөгжил тасралтгүй үргэлжилж байна. Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх Нийслэлийн МАН­аас хэрэгжүүлсэн мастер төлөвлөгөөнүүд хотын хөгжилд ам­ жилт бүтээлийг дагуулж, өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 50­ аас дээш хувь нь амьдардаг улсын төв болжээ. Хөгжлийн хурдац, хот тэлэлт, хүн амын өсөлтийн хурдтай нийс лэлийн иргэд хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ хөгжлийн шинэ төлөвлөгөөг боловсруулан дэлхийд гайхагдах хот болгох боломж бидэнд бий. Улаанбаатар хотыг утаанаас, түгжрэлээс, хөрсний бохирдлоос, ядуурлаас аврах хариуцлагатай мөч Улаанбаатарчууд бидний өмнө тулж ирлээ. Энэ бүх сорилт, бэрхшээл, тулгамдсан асуудлыг даван туулахад хотын иргэн, хотын аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагаа, хамтын хүч чухал юм.

 

Ирж байгаа гал бичин жилд их хотын иргэд та бид хөгжлийн шинэ гарааг эхлүүлэх хариуцлагатай түүхэн үе байх болно. Хотын хөгжлийг өндөр өндөр барилга, үнэтэй автомашин, өндөр технологиор хэмжиж үнэлэхээс илүүтэй иргэн нь аз жаргалтай, амьдрах орчин нь тав тухтай, утаагүй, уур бухимдалгүй, хүнд сурталгүй, хүүхэд хөгшдөө дээдэлсэн ” Аз жаргалтай хот “ байлгахын төлөө нийслэлийн МАН ажиллаж, таны хөгжлийн төлөөх тэмүүллийн зүтгэх хүчин байхын төлөө чармайн ажиллаж байна.

 

Улаанбаатар хотын шавыг тавьж, анхны тоосгыг өрөхөөс өгсүүлээд үйлдвэр аж ахуйн нэгж, район дүүрэг байгуулах, хүн амын эрүүл мэнд, боловсролын тусламж үйлчилгээ гээд хотын хөгжилтэй холбоотой , хотын иргэний амьдралд хамаатай асуудал бүрийг шийдэхийн төлөө 90 жилийн түүхтэй нийслэлийн МАН­ ын үе үеийн гишүүд, дэмжигчид, жирийн иргэд ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн билээ. Энэ их нөр хөдөлмөр зүтгэлийн дүнд нийслэл хот хөгжлийн шинэ шатанд гарч, дараагийн хөгжлийн шинэ гарааны босгон дээр ирлээ. Амар мэндээ мэдэж, ашдын ерөөлөө өргөдөг өвгөд дээдсийн өв их дэг соёлыг дээдлэн, ахмадуудынхаа бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, дунд үеийнхний хүч, залуу үеийнхээ зорилго тэмүүлэлд түшиглэн Улаанбаатар хотоо “Бид хамтдаа” хөгжүүлж чадна гэдэгт Нийслэлийн МАН­ын хорооны даргын хувьд итгэлтэй байна.

 

Ирж буй шинэ ондоо Улаанбаатарчууд минь эрүүл энх, элбэг хангалуун, сэтгэл тэнэгэр байцгааж, олз омог, амжилт бүтээлээр дүүрэн, баяр хөөрөөр бялхаж байх болтугай!

 

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА

ЦЭНДСҮРЭНГИЙН САНДУЙ


2016.02.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ж.Эрдэнэбат: Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.04.21

МАХН: Ж.Сүхбаатарыг генсекээр, Э.Эрдэнэжамъяаныг намын дэд даргаар томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

“Хамгийн жаргалтай мөчөө Хариботой хамт” уламжлалт өдөрлөгийг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

СПЕЙШЛ МАЙНЗ компаний хамт олон Баян-Овоо сумын хүүхэд, багачуудаа баярлууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.04

Дэлхийн дулаарал нүүдлийн мал аж ахуйд нөлөөлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.10

Миссүүдийн хандиваар 10 сая төгрөг цуглажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Монголбанкны удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.24

Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд хэн хэн багтав

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16