Н.Энхбаярын эргүүлэг

Манай намын санхүүжилт бол нөгөө хоёр том намын дэргэд далайд дусал шиг л зүйл шүү дээ.

 

“Нар дагавал даарахгүй, нам дагавал өлсөхгүй” гэж  өвгөдийн ярихыг сонсоод нам их л “нүнжиг”-тэй байгууллага байх нь гэж бодоход хүрч билээ. Гэтэл сүүлийн үед нам дагасан хүн “өргөстэй” байшинд сууж, өлсч цан­гадгийг олон баривчилгаанаас харж байна. Бүр намын дарга нь “цэрэг”-ээ хэрэгт унагаж, хуулийнхны гарт атгуулчихаад өөрөө улс төрийн наймаанд үнэ хаялцаж, улайрахыг харахад нам бол эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл  болохыг анзаарлаа.  

 

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын бичсэн за­хид­лыг МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурамч захидал гэж мэлзсэн. Н.Энхбаяр Г.Шийлэгдамбыг “Ийм захидал бичих хүн биш. Би түүнийг сайдын суу­далд чирч авчирсан” гэж гомдол мэдүүлэхийн сацуу төрөөс улс төрийн намыг санхүүжүүлэх хэрэгтэй гэж дуугарсан нь Г.Шийлэгдамбыг мөнгөний эрэлд мордуулсан байхыг үгүйсгэхгүй байгаа юм.

 

 

 

Хэрэв Н.Энхбаяр намын Ерөнхий нарийн бич­­гийн даргаа мөнгө олохыг үүрэгдэж, 50 мянган ам.доллар авчихаад авлигын хэргээр “хар гэр”-т орчихоор нь хөсөр хаяж, өөрөө эрх мэдлийн хөзөр сөхөж суугаа бол монголчууд түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сон­гож байсандаа гутаж, сэтгэл гонсгор байгаа. Хуулийнхан ч нүд, чихгүй л биш бол Н.Энхбаяр даргад Г.Шийлэгдамбын өгсөн гээд  байгаа 50 мянган ам.дол­ларын асуудлыг шалгаж, үнэн мөнийг тогтооно биз ээ.

 

Мөн Н.Энхбаяр дар­гын “шадар” цэрэг  Ц.Оюун­баатарт эг­дүүцэх хүн ч олон  байна. Г.Шийлэг­дамбын хэлс­нээр Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдын ал­банаас өөрийн хүсэлтээрээ татгалзаж байгаа тухай өм­нөөс бэлтгэсэн албан захидлыг түүнд аваачиж өгч гарын үсэг зурахыг шаардсан гэж байгаа. Ц.Оюунбаатарыг ГЕГ-ын дарга асан  Х.Баатарын цагдан хоригдож байхдаа намын нөхдөдөө хүргүүлэхээр өгч явуулсан захидлыг эзэнд нь аваачиж өгөхгүй олон нийтэд мэдээлж, будилаан хутгаж байсан нэгэн гэдгийг ч тунхаглаж буй. Иймд Г.Шийлэгдамбын байр суурийн талаар намын нөхөд нь хэрхэн тайлбар хийснийг хүргэе.

 

Н.Энхбаяр: Ямар ч мөнгө аваагүй

 

-Г.Шийлэгдамба шиг хүн арай тийм захиа бичихгүй. Ний нуугүй хэлэхэд би намын дарга нь. Манай Г.Шийлэгдамба намын Ерөнхий нарийн бичгийн дарга. Бас миний хайртай дүү. Урьд нь ч гэсэн Г.Шийлэгдамбыг дэмжиж Эрүүл мэндийн сайд болгосон гээд яриад байвал их юм байна.

 

Чадалтай, хүн чанартай гэж бодож хамгийн итгэлтэй хүмүүсийнхээ нэгээр боддог. Захиаг нь би хуурамч гэж бодож байна. Би гарын үсгийг нь шинждэг хүн биш. Зарим нэг хэллэг нь Г.Шийлэгдамбынх биш байна. Эсвэл маш их сэтгэл санааны хүнд дарамтад ороод бичсэн байж магадгүй. Би түүнээс ямар ч мөнгө аваагүй. Уг нь Г.Шийлэгдамба намын санхүүжилтийн хандивыг цуглуулах ажлыг хийдэг хүн л дээ.

 

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргад 50 МЯНГАН ам.доллар өгсөн

 

-Би намын байранд Н.Энхбаяр даргад 50 мянган ам.доллар аваачиж өг­сөн. Намын дарга санхүүжилт олж ирэхгүй бол намын үйл хэрэгт оролцуулахгүй гэсэн уч­раас өөрийн танил О.Даваа­сүрэнгээс 120 сая ам.доллар авч, албан өрөөндөө хадгалж байгаад АТГ-ынханд баригдсан. Ц.Оюунбаатар миний өмнөөс өргөдөл бичиж, тухайн мөнгөний асуудлыг тайлбарлаж бичсэнийг анзааралгүй гарын үсгээ зурсан.

 

Сайхан сэтгэл гаргаж ирсэн ч түүний цаана тийм юм болно гэж бодоогүй. Миний өмнөөс хэвлэлийн хурал хүртэл хийсэн. Би хоригдож байсан учраас өмгөөлөгчөөрөө дамжуулж тайлбар хийхийг хүссэн. Гэтэл Ц.Оюунбаатарын олж өгсөн өмгөөлөгч “Та одоо тайлбар хийгээд нэмэргүй” гэсэн. Өмгөөлөгчийг ч намын шугамаар томилсон. Мөн “Мөрдөн байцаалтын явцад тэд намын даалгавраар бүгдийг хянаж байсан. Тухайн яриад байсан мөнгөний асуудлыг хүр­тэл өөрсдийнхөөрөө тайл­барласан. Би намынхаа нэр хүндийг бодож байсан ч үнэн бодит зүйлийг ярихгүй бол цаашид олон Г.Шийлэгдамбыг хохироох болно.

 

Ц.Оюунбаатар: Би хууль зөрчихгүй

 

-Би төрд 40 жил зүтгэж яваагийн хувьд хууль зөрчихгүй. Сайд нарын томилгоог Ерөн­хий сайдаас асуух хэрэгтэй. Би хэн нэгнийг сайдын суудлаас чөлөөлүүлэх талаар ямар ч гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа, боломж ч байгаагүй. Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч байх үед Г.Шийлэгдамбатай нэг удаа уулзаж, ажил төрлийн асууд­лаар санал солилцсон. Би цалингаараа амьдардаг. Хэн нэгэн хүнээс мөнгө гуйж яваагүй, хэн нэгэнд өгч ч байгаагүй. Намын санхүүжилттэй холбоотой асуудлыг намын санхүү хариуцсан хүн биш болохоор мэдэхгүй байна.

 

 

З.Баянсэлэнгэ: Захидлаас Г.Шийлэгдамбыг олж харахгүй байна

 

-Тодорхой хугацаанд Г.Ший­­лэгдамбатай хамтран ажиллаж байгаагийн хувьд бичсэн гэх ил захидлаас нь түүнийг олж харах­гүй байна. Ерөнхий нарийн бичгийн дарга намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг, намын санхүүжилтийг захиран зарцуулах эрх мэдэлтэй. Аль ч нам гишүүдийнхээ татвар, хандив тусламжаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай намын санхүүжилт бол нөгөө хоёр том намын дэргэд далайд дусал шиг л зүйл шүү дээ.

2016.02.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

МАН-ын сүүдэрт АН хөдөлгөөн хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.07

Замын хөдөлгөөний түр зохицуулалтыг бямба гаригаас эхлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

Иргэдийнхээ эрүүл мэндээр улс төр хийхээ хэзээ болих вэ Ерөнхий сайд аа !!!

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

Виктория Райдосын лекц өнөөдөр “Чингис” зочид буудалд болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.30

"Ардчилсан сайтуудын клуб"-ыг байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

“Илгээлтийн эзэд” аян эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

С.Дэмбэрэл: Нефтиэ нэрж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь импорт орлоно, экспорт нэмнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.31

Олон улсын хэрэглэгчийн өдөрт зориулсан өдөрлөг Чингисийн талбайд болно

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15