Гадаадынхан малчдад туслах талаар Шадар сайд Ц.Оюунбаатартай уулзлаа

Монгол орны өвөлжилтийн байдал, зудын хүндрэл болон малчдад хэрхэн туслах талаар гадаадын байгууллагуудын төлөөлөл Шадар сайд Ц.Оюунбаатартай өнөөдөр уулзлаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сан, “АДРА-Монгол” ОУБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын төлөөлөлд өвөлжилттэй холбоотой мэдээлэл сонсгосон юм.  

Үүний дараа орон нутгийн малчдад дутагдаж байгаа зүйл болон малчдад хэрхэн туслах талаараа гадаадынхан санал бодлоо хэлэв. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Бээжин дэх Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Бактиер Мамбетов, “Нөхцөл байдлыг ажиглахад малчдад бэлэн мөнгө, хүнс дутмаг байна. Иймд бид зарим аймагт хүнсний багц, бэлэн мөнгө тарааж ажиллах болно” гэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагч Beate Trankman “Зудад нэрвэгдсэн аймгуудын хөдөө аж ахуйг нөхөн сэргээх хэрэгтэй. Гамшгийн эсрэг туслалцаа үзүүлэх гадаадын сангаас Монголд дэмжлэг авах өргөдлөө бид өгчихөөд байгаа. Малын тэжээл, эмнэлгийн туслалцаа үзүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Одоо бэлэн мөнгөний эх үүсвэр олох, хаагдаж боогдсон замуудыг нээх тал дээр ажиллана. Энэ талаар үнэлгээ хийж байгаа. Гадаадын байгууллагаас туслалцаа хүссэн” гэсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Roberto Benes “Хүүхдийн хоол тэжээлд бид мөнгө төсөвлөсөн. Бусад чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана” гэсэн бол, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч James Anderson “Энэ жил мал бага хорогдсон нь малчид урьд өмнөх жилүүдээс сургамж авчээ гэж ажиглагдаж байна. Та бүхний өгсөн мэдээлэл олон төрлийн, өргөн хүрээг хамарсан, хэрэг болохуйц мэдээлэл байлаа” гэлээ.

Шадар сайд Ц.Оюунбаатар олон улсын байгууллагынханд хандаж үг хэлсэн юм. Хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газар өвөлжилтийн байдалд эртнээс бэлтгэн үнэлгээ хийсэн ч, цас нэмэн орж өвөлжилт улам хүндэрлээ. Иймд хэсэгчилсэн байдлаар гамшгийн нөхцөл байдлыг зарлахаар төлөвлөсөн. Гамшгийн нөхцөл байдлыг “Цагаан сар”-ын баярын дараа зарлана.

Олон улсын байгууллагын та бүхэн Монголд байнга тусладаг. Энэ удаа ч бид баярлаж байна. Малчдад дулаан хувцас, гэр, эм тариа, эмнэлгийн багаж хэрэгсэл, хөдөлгөөнт эхо аппарат, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд шаардлагатай бичил тэжээл хэрэгтэй. Бид өвөл, хаврыг хохирол багатай даван туулахыг зорьж байгаа тул та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн юм.

Харин манай холбогдох байгууллагуудын хувьд зудын хүндрэлийг даван туулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. 98 орчим сум зудын байдалтай байгаа ийм нөхцөлд малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай. Томуу болон томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан холбогдох ажлуудыг ч хийж байгаа. Зудын байдлаас шалтгаалан оторт гарсан малчин өрхүүдийн хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн асуудал хүндрэлтэй байгаагаас гадна сэтгэл зүйн тусламж хэрэгтэй гэдгийг холбогдох яамны мэргэжилтэн онцолж байлаа.

Мөн өвөлжилттэй холбоотой гарах санхүүгийн байдал хүнд, мөнгө хүрэлцэхгүйгээс гадна, хаврын түймэр, халдварт өвчин, сүүлийн жилүүдэд огт гараагүй цэцэг өвчний дэгдэлт онцгойгийнхны хувьд асуудал болоод байна.

2016.02.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147