Эх орончид эрт буцдаг байжээ

Баримт. 1922 онд Сэцэн хан аймгийн Ёст бээс Доржжавын хошууны бүх хүний нэр, овог, нас, өрх ам бүл, малын тоог тодорхойлсон бүртгэлээс... Сайд жанжин Сүхбаатар, ургийн овог Хайс, нас 28. Өрх 3. Лам Дэндэв нас 33, хар Эрэнчин нас 31 /зарим номонд Аранжин гэж ташаарсан нь буй/, хөвгүүн Төмөр нас 3, эх Ханджав нас 62, ноёхон Янжин нас 30, эм Мандал нас 35, хүүхэн Долгор нас 21, Оюун 6 настай, ам бүл 9.

Адуу 11, үхэр 10, хонь 10. /Нийтэлсэн: greatkhanaa/

 

Энэ буурай хөрөнгөтөй ч ам бүл олуулаа улсынхаа тооллогод хамрагдсан хүн бол Монгол улсын цэргийн жанжин, сайд хүн. Богд хаант Монгол улсын цэрэгт алба хааж Хужирбуланд буу зэвсэг агсаж сурсан эр.

 

 

Богд хаан, Чин ван Ханддорж тэргүүтэй эх орончдын эхлүүлсэн тусгаар тогтнолын үйл хэргийг үргэлжлүүлж хувьсгалд зүтгэсэн түүхэн бичээстэй. Хөшөө дурсгалыг минь босгоно гэж төсөөлж байсан эсэхийг мэдэхгүй, хэлсэн үг, оролцсон үйл хэргийг нь харахад тусгаар тогтнолын төлөө сум сөрж явсан нь батлагддаг. Гаминтай ч байлдсан Баронтай ч тулсан эр. Исгэрэх суманд эрсдээгүй залуухан цэргийн жанжин 30-хан насандаа уушигны хатгаагаар гэнэт нас барсан.

 

Түүнийг нас бардаг өдөр Коментерний зөвлөх Элбэгдорж Ринчинов ганцаар уулзаж сүүлийн 4 цаг ярилцсан гэдэг. Энэ нь түүнийг хорлогдсон гэсэн сэжгийг дагуулдаг. Бодоо, Данзан нарыгаа тушаал гаргаж буудсан гэдэг. Оросууд л гохыг нь дарсан гэх уучлал ард түмэнд нь үлдсэн.

 

Нас барснаасаа хойш 70 жил бурхан атаархтал алдаршиж байсан энэ цэргийн жанжин ардчилал ялсан 3 жилд адлагдах болсон. Түүнийг Чингис хаантай жишиж хэн ч биш гэх хийрхэгчид байдаг.

 

Д.Сүхбаатар “Ташаарсан байна та нар” гэж эрс хэлэх байсан байх. Түүхийн зай булаалдаж мөнхрөхийн төлөө улайрах тийм амбиц хөдсөн дээлтэй хувьсгалчдад байсангүй. 

 

Баахан даргалж баяжих ч гээгүй. Хумслах төсөв, хулгайлах өмч Монголд нь байхгүй. Газар нутаг, тусгаар тогтнол нь ганц өмгөөлөх юм нь байсан.

 

Сэлбэ гол орчмын хун шувууг орос цэргүүд буудаж устгаж байгаад Богд гэгээн таагүй хандаж байна гэж Комментерний зандалчинд захидал бичиж чадаж байсан тууштай хүн бол Д.Сүхбаатар байсан.

 

...“Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!” гэж гэрээсэлсэн цэргийн жанжин Д.Сүхбаатар 1893.2.2-нд төрсөн.

 

Цагаан дээлт Дамдины хүү Сүхбаатар даанч залуугаараа өнгөрсөн. 1922.7 сард Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжинаар томилогдсоны дараа жил 1923.2.20 нд таалал төгссөн.

 

Худалдагддаггүй, хулжийдаггүй байсан чин зоригт эх орончид энэ хорвоогоос эрт буцдаг байжээ.

2016.02.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Гоо сайхны цогц үйлчилгээг хамгийн хямдаар

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Ардчилсан намын жагсаал асуудал дэвшүүлж чадах уу?!

...

Дэлгэрэнгүй » 2018.02.01

“Diva make up studio” охид, бүсгүйчүүддээ зориулж онцгой бэлгээ задаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.14

“Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдаан бямба гаригт болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.03

Монгол эхнэртээ зодуулж, дарамтлуулдаг байсан Солонгос залуу телевизэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

М.Зоригт сайд шүүхийн шийдвэр биелүүлэх гэж “УБТЗ”-ыг эргэлээ гэж үү

...

Дэлгэрэнгүй » 2015.10.14

Баривчилгаа №1, баривчилгаа №2 ... үргэлжлэл бий юү

...

Дэлгэрэнгүй » 2015.11.07