Залуу эр хөнөөх гэж байсан хөгшинтэйгээ найзалжээ

kzКазахстаны Таразад 88 настай тэтгэврийн хөгшнийг хөрш эмэгтэй нь хоёр өрөө байранд нь шунаж алуулах захиалга өгсөн хэрэг гарчээ. Гэвч алуурчин эр настай эмэгтэйг өрөвдөж, улмаар цагдаагийн байгууллагад очиж үнэн учраа хэлсэн талаар "Время" сонинд бичсэнээс иш татан Today.kz-д мэдээлжээ. Аллагыг захиалагч эмэгтэйд Валентина Петровна Басоваг 2015 оны тавдугаар сар буюу Ялалтын баярын үеэр "золиос" болгох сэдэл төржээ. Тэрээр хөгшинд гэнэт анхаарал тавьж эхэлсэн ч танилцаж амжаагүй аж.

Тэр манай байрны эсрэг талын байшинд амьдардаг, миний талийгаач охиныг мэддэг гэж хэлсэн. “Эмээ, би таны охиныг маш сайн таньдаг байсан. Таны Тамара охин их сайхан сэтгэлтэй хүн байсан шүү” гэж тэр надад хэлсэн хэмээн тэтгэврийн хөгшин хэлжээ. Дараа нь эмэгтэй өөрийн гэсэн орон гэргүй, ач хүү нь томорч байгаа талаар яриад, “Би таныг асарч халамжилъя. Энэ бүхний төлөө та надад байраа гэрээслээд үлдээчих" хэмээжээ. “Дөнгөж танилцуутаа яаж тэгж хэлж чадаж байна аа. Би юу ч хариулаагүй" хэмээн хөгшин хэлжээ.

Цагдаагийн ажилтнууд 22 настай Эльхам Аллахвердиевийн хамт мөрдөн шалгах хуулийн дагуу тусгай ажиллагаа явуулж, хөгшнийг аварсан байна. Тодруулбал, эмээг үхсэн болгон, захиалга өгсөн эмэгтэйг алуурчинд мөнгө төлөх үеэр саатуулжээ. Эдүгээ Басова эмээ Эльхамтай найзууд болж, өөрийн аврагч гэж үздэг учир гэртээ урьж, дайлж цайлдаг болжээ. Залуу эр хөгшнийг хармагцаа хүнлэг сэтгэл дотроос нь хатгасан тул захиалгыг биелүүлээгүй гэж хэлсэн байна. Эмэгтэй байрыг нь өөрийнхөө нэр дээр болгох гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтэл амссан тул эцсийн арга хэмжээгээ авахаар шийдсэн нь ийнхүү бүтэлгүйтжээ. 

2016.02.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хүүхдийг баян, ядуугаар нь ялгаварлаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.21

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно

...

Дэлгэрэнгүй » 2015.07.03

Ирэх мягмар гарагт чуулган хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Өмхийнөөсөө салаагүй цагт өөдлөх тухай бодолтгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.07.30

Дүүргүүдийн хэмжээнд 270 сая төгрөгийн өвс тэжээл бэлтгэх шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2015.08.25

Ерөнхий сайд туршилтаар ажиллуулж байгаа хүмүүсээ жинхлэхийг хүслээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа нар Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08