МАН-ын генсек Ж.Мөнхбатын Франц Улсад хийсэн айлчлал амжилттай боллоо

 

        Францын эрх баригч Социалист намын урилгаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Парис хотод ажлын айлчлал хийлээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олландын нам болох Социалист намын дарга Жан-Кристопе Камбаделис болон тус намын гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүстэй Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат уулзаж хоёр намын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тохирсон байна. Хоёр нам ойрын хугацаанд хамтын ажиллагаа, түншлэлийн стратегийн санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцсон бөгөөд цаашид харилцан туршилга солилцох, мэргэжилтэн сургаж бэлтгэх, Францын Jean Jaures-ийн сантай хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг чухал ач холбогдол бүхий асуудлуудаар хамтран ажиллахаар болжээ. Ноён Камбаделис болон Ж.Мөнхбат нарын уулзалт тус хоёр намын харилцаан дахь дээд хэмжээний анхны түүхэн ач холбогдол бүхий уулзалт боллоо гэсэн мэдээ Францын Социалист намын цахим хуудсанд гарсан байна. 1250 онд IX Луй хааны элч болох Г.Рубрук ламтан Бат хааны Алтан ордны улсаар дайран Хархоринд ирж их хаан Мөнхөд бараалхсанаар Монгол Францын дипломат харилцааны түүх бичигдэж эхэлсэн байдаг. Мөн энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Францын парламентын дээд танхим болох сенатын ордонд зочилж сенатын гишүүн Филипп Мюлертэй уулзсан байна. Францын Үндэсний ассамбелейн гишүүн, Монгол Францын парламентийн бүлгийн дарга эрхэм ноён Шартьейтэй хийсэн уулзалтаар Францын соёлын төвийн асуудал болон монголын эзэнт гүрний музей байгуулах, монголд загас үржүүлэх, хамгаалах төв барих асуудлуудаар санал солилцож хамтран ажиллахаар болжээ. Монголын эзэнт гүрний түүхэн музей байгуулах ажлыг Ж.Мөнхбат дарга санаачлан эхлүүлээд байгаа бөгөөд монголын нэртэй түүхчид энэ төсөл дээр ажиллаж байгаа билээ. Архангай аймгийн нутагт Тамир, Орхон голын бэлчирт баригдаж буй загас үржүүлгийн төв Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй зэрэг арваад голд жилдээ 500-700 мянган тул, хадран, зэвэг зэрэг загасыг үржүүлэн жарамгай болгон усанд тавих ногоон хөгжлийн төлөөх томоохон төсөл юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалын үеэр тус улсад сурч, ажиллаж буй оюутан залуусын төлөөлөл Ж.Мөнхбат генсектэй уулзаж санал бодлоо солилцсон байна.

 


2016.02.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

"ЦЭРЭГ ТАНД БАРИХ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ" арга хэмжээ боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 87.6 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.23

УИХ-ын дарга З.Энхболд “Хөгжилд хүргэх зам 2016” үзэсгэлэнг сонирхов

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

”Ардчилсан сайтуудын клуб”-ийнхэн ногоон ирээдүйн төлөө ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

“МАН-ын аялдаг нот боллоо”

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20