Б.Номин, Л.Төртогтох, Ж.Чулаанбат нар хүрэл медаль хүртлээ

Франц улсын нийслэл Париж хотын " Centre d’entrainement Olympique" спортын ордонд уламжлалт “Гран-При” олон улсын III дахь тэмцээн гурван төрлөөр болж өндөрлөж сүүлийн өдөр эрэгтэй 61, 70, 86, 125  кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

61 кг-ын жинд 10 бөх барилдсанаас “Алдар” спорооны бөх, олон улсын хэмжээний мастер Б.Хаш-Эрдэнэ нэгдүгээр тойрогт ираны бөх Мухтар Садехикукандентэй таарч 2:12 онооны харьцаагаар дийлджээ.

            70 кг-ын жинд 13 бөх барилдсанаас “Хилчин” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Д.Алтангэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт францийн бөх Жонни Жюст Буртай барилдаж 4:4 онооны харьцаагаар хожигджээ.

86 кг-ын жинд 15 бөх барилдсанаас “Хилчин” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар нэгдүгээр тойрогт унгарын бөх Иштван Веребтэй барилдаж 0:10 онооны харьцаагаар ялагджээ. ”Хүч” спорт хорооны бөх Б.Бат-Эрдэнэ нэгдүгээр тойрогт францийн бөх Сейфедейна Алекмад 2:12 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.

“Хилчин” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Л.Төртогтох нэгдүгээр тойрогт бельгийн бөх Абдулла Омаровыг 7:0 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт унгарын бөх Иштван Веребт 1:6 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдааныг П.Өсөхбаатартай хийж 4:3 онооны харьцаагаар дийлж хүрэл медалийн төлөө барилдаанд шведийн бөх Найб Илалдаев Итаевыг цэвэр даржээ. Өнгөрсөн жил ОХУ-ын Якут улсад болсон нэрт дасгалжуулагч Д.Коркиний нэрэмжит тэмцээнд мөн түрүүлж байсан билээ.

125 кг-ын жинд 12 бөх барилдсанаас “Хүч” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Н.Золбоо нэгдүгээр тойрогт унгарын бөх Даниэль Лигетид 0:10 онооны харьцаагаар хожигджээ.

“Сүлд” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт вэнэсуэлийн бөх Луис Филипп Урбанижед 5:9 онооны харьцаагар хожигдож хүрэл медалийн төлөө бразилийн бөх Антуан Брага Абоутай хүч үзэж 10:0 онооны харьцаагаар хожжээ.

Болгар улсын нийслэл Софи хотын "UNIVERSIADA” SPORT HALL" спортын ордонд алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 53 дахь  удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болж тэмцээний сүүлчийн өдөр дэвжээнд ганцаараа гарч 65 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт словакийн бөх Мукола Болотнякийг, хүрэл медалийн төлөө барилдаанд македоны бөх Дежан Митровыг ялжээ.

Манай эрэгтэй бөхчүүд 2016 оны хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотын “Ahmet Cömert Sports Hall” спортын ордонд болох туркийн алдарт бөх Я.Догугийн нэрэмжит 44 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцоно.

2016.02.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын жагсаалт

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Хүрхрээ” үндэсний дээд лигийн шагнал гардууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Гадаад улсад байр авах гэж буй залуу гэр бүлийг ингэж дэмждэг

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзав

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04

Мобиком, Юнителийн дугаар барьцаалж зээл олгох нэрийдлээр иргэдийг дээрэмдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.13

Шинийн 1,2,3-нд цасан шуурга шуурна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.04

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Трамп, Клинтон нар твиттерээр хэрэлдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10