Тариалангийн тухай хууль батлагдлаа

Ард нийтийн санал асуулгын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016-01-29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж  энэ хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөхийг даалгасны дагуу тус компанийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж Засгийн газар үзжээ.

Хэлэлцэж буй асуудлаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.Төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ч.Улаан, Д.Дэмбэрэл, Ц.Даваасүрэн, Я.Санжмятав нар  ОХУ болон БНХАУ-аас Хөвсгөл аймгийн Ханх, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд, Дорнод аймгийн Майхан, Хавирга, Сүхбаатар аймгийн Бичигт, Завхан аймгийн Арцсуурь, Дорноговь аймгийн Ханги, Ховд аймгийн Ярант хилийн боомтоор импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас мөн адил чөлөөлөх асуудлыг төсөлд нэмж тусгах, ингэхдээ томоохон үйлдвэрүүд, хэрэглэгчдийн төлөх, улсын төсөвт нөлөөлөхүйц хэмжээний татвар энэ чөлөөлөлтөд хамрагдах ойлголт үүсэх магадлалтай тул "ахуйн хэрэглээнд зориулан импортолж буй цахилгаан эрчим хүчийг" гэж тодотгож өгөх нь зүйтэй гэсэн санал гаргасан тухай илтгэгч танилцууллаа.

Мөн хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох нь зүйтэй гэж Байнгын хороо үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд цахилгаан эрчим хүчийг импортлох нь Монгол Улс цахилгаан эрчим хүчийг өөрөө үйлдвэрлэх бодлоготой хир уялдаж байгаа, төсөлд зарим боомтыг нэр зааж ялгавартай хандаж буйн учир шалтгаан, Өмнөговь аймгийн зарим сумыг хамруулах, эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, энэ хүрээнд усан цахилгаан станц барих ажлын явц ямар байгаа, үүссэн өр авлагыг хэрхэн шийдвэрлэх зэрэгтэй холбоотой асуулт  тавьж хариулт авав.

Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан саналыг харгалзан  Ажлын хэсэг  дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо татаж авав.

Эдгээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. З.Нарантуяа нь холбогдох хуулийн  заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ оны өмнө ирүүлсэн байна.  Гишүүд түүнийг  Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай  тогтоолыг баталлаа.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Элчин сайд нарыг  эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн  заалтуудыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл, Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ.

Тэднийг улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших  боломжтой хэмээн үзсэн байна.

Мөн энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд нарыг тус тус эгүүлэн татах саналаа илэрхийлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.  Эгүүлэн татаж буй Элчин сайд нарын ажлыг хэрхэн дүгнэж байгаа, хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, уламжлалт харилцаатай улс орнуудтай харилцаагаа илүү өндөр түвшинд гаргах, дипломат албаны томилгоо ямар шалгууртай байдаг, дипломат ажилтнуудыг тогтвортой ажиллуулах, тэдний нийгмийн халамжийн асуудалд анхаарах,  гадаадад боловсон хүчин оновчтой бэлтгэх түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнтэй ажиллах боловсон хүчин сургах зэрэгт Улсын Их Хурлын гишүүд тэдний анхаарлыг хандууллаа.

Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн  олонхын санал авсан юм.  Улсын Их Хурлын гишүүдийн захиасыг хэрэгжүүлж ажиллахыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүслээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Тариалангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалгахад, тухайлбал, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тариалангийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ба энэ хуулийн 26.2-д заасан шинжилгээний дүнгээр хөрсний үржил шимийг доройтуулаагүй нь тогтоогдсон байх, хуульд заасан нөхцөл болзол, газар эзэмшүүлэх гэрээг зөрчөөгүй байх, тариалангийн газрыг зориулалтын дагуу ашигласан байх шаардлагыг хангасан байна. Энэ хуулийн 24.2-т заасан мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааг тухайн орон нутагт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон тээврийн зардлыг тариалангийн үйлдвэрлэгч 1 удаа хариуцна. Агрохими, агрофизикийн шинжилгээний дүнгээр хөрсний төлөв байдал, чанарыг өмнөх шинжилгээний дүнгээс дордуулсан нь мэргэжлийн байгууллагын шинжилгээ, дүгнэлтээр тогтоогдсоны дагуу сайжруулах тодорхой арга хэмжээ авах талаар тариалангийн газар эзэмшигч, ашиглагчид 2-5 жилийн хугацаатай мэдэгдэл өгч, зөвлөмж хүргүүлнэ гэж өөрчлөн найруулах санал гишүүдийн олонхын дэмжлэгийг тус тус авлаа.

Тариалангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг батласнаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

2016.01.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Цензургүй яриа - Ц.Мөнхбаяр Гал үндэстэн холбооны тэргүүн

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Шүүх хурал: Шүүгч 10000 хуудас хавтас хэрэгтэй 1 хоногийн дотор танилцжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.15

Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

Энэ лхагва гарагт зах, худалдааны төвүүд амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

“Тахь” Монгол эх нутагтаа 25 жил налгар идээшин нутагшсаар

...

Дэлгэрэнгүй » 2017.04.17

Жилд дунджаар зам, тээврийн 32 мянга гаруй осол гарч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.30

Б.Хурц бол энэ төрийн гамшиг

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Арслантай гүүрэн дэх усан хөшигний нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.07.23