Ж.Энхбаяр: 7 тэрбумаар хоёр өдөр л машин унах гээд байна

УИХ-ын чуулганаар АСЕМ-д ашиглагдах автомашин, тоног төхөөрөмжүүдийг НӨАТын болон гаалийн албан татвараас чөлөөлөх асудлыг хэлэлцэж байна. АСЕМ-ын дээд хэмжээний хуралд тансаг зэрэглэлийн 350 орчим машиныг ашиглах тооцоо байгаа бөгөөд эдгээрийг хувийн компани импортоор оруулж ирж улсад үнэгүй ашиглуулах юм байна. хэлэлцүүлгийн үед гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Ж.Энхбаяр: 7 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлөх гэж байна. Хоёр өдөр машин унахын тулд 7 тэрбум төгрөг чөлөөлөх гэж байна. үүний цаана цэвэр захиалга, бизнес явж байна. Хэрэгтэй бол би 2, 3 машин өглье л дөө. УИХ-ын гишүүдийн машинуудыг авахад хүрчих нь дээ. Ирэх жил гурилтай байх уу үгүй юу гэдгийг яриж байхад 7 тэрбумаар хоёр өдөр машин унана гээд сууж байдаг. Сүүлийн жилүүдэд 1 тэрбум төгрөгийн машин импортолсон. Баахан ой тэмдэглэнэ гээд машин авсан. Эргээд тэрийгээ заръя гэсэн хүмүүс их байна. Монголын ард түмнээс 350 ширхэг жийп гарчих нь. Сая төгрөгөөр түрээслэчих л дээ.

С.Баярцогт: 53 орны төр засгийн тэргүүн ирэх учраас аюулгүй байдал, Монгол улсын нэр төр зэрэг олон хүчин зүйлийг бодолцоод тоног төхөөрөмж, байрлах байр зэргийг олон янзаар ярилцсан. Эхлээд хэлэлцэх эсэхээ шийдчихвэл тооцоо судалгаа хийгээд Ж.Энхбаяр гишүүний хэлсэн саналыг судалж үзье. 

О.Баасанхүү: Ямар загварын, ямар үнэтэй машиныг ямар комани оуулж ирэх гэж байгаа гэдгийг тодорхой хэлж өгнө үү. Эмнэлгүүд машин авахаар тавараас чөлөөлж өгдөггүй юм билээ. Ямар компанийг нь татвараас чөлөөлөх гээд байгаа юм.

С.Баярцогт: АСЕМ-ын уулзалт 7 сарын 15,16-нд болох юм шиг харагдаж байгаа боловч 2-3 сарын хугацаанд 6, 7 олон улсын том арга хэмжээ болох юм. 

Ажлын хэсэг: Бид хууль хэрхэн гарахыг хүлээж байна. АСЕМ-ын үеэр хамгаалалт бүхий таван машин л улсын төсвөөс авна. Оруулж ирсэн зарим автомашиныг АСЕМ-ын уулзалтын дараа эмнэлэг, цагдаагийн байгууллагуудад олгохоор тооцсон.

Ё.Отгонбаяр: Хөнжлийнхөө хэрэр хөлөө жийвэл яасан юм бэ. Баахан виллаж, баахан maybach авна гэж юу байхав. 350 машин чинь 100 гаруй тэрбум төгрөг болох юм байна. Тэгээд НӨАТ, гааль, онцгой албан татвараа бодоод үзээрэй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

2016.01.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Д.Оюунтуяа: Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнэ бид хоёрыг зодсон нь түүний хоёр дахь удаагийн үйлдэл юм

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Монгол улсын Төрийн Тахилгат 10 Хайрхан

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Фото түүх: Ням-Осорын Учрал

...

Дэлгэрэнгүй » 2016.06.03

Малайзад хар тамхины хэргээр цаазын ял сонссон Н.Золзаяагийн хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.27

ШӨХТГ-аас үнээ үндэслэлгүй нэмэхгүй байхыг уриалав

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

Хувцанцар сав хор хөнөөл дагуулсаар...

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Н.Батцэрэг сайд эхний томилолтоо Өвөрхангайгаас эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

ЭЗ-ийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04