Дорнодын цагаан зээр “нутаггүй” болжээ

 

        Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг дээ. Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13 дугаар хуралдаанаар жилээс жилд тоо толгой нь цөөрч буй цагаан зээрийг Дорнодын бэлгэдэл, бахархал биш гэж үзсэн тул бэлгэдэл, логоноосоо хасаж цагаан зээрийг “нутаггүй” болгожээ. Тэгвэл уг тогтоолыг санаачлагчдын нэг тус аймгийн ИТХ-ын шинэ дарга Уулаа буюу П.Мөнхтөр аймгийн туг, бэлгэ тэмдгийн шинэ загвар шалгаруулах уралдаан зарласан гэнэ. Уралдаанд оролцохыг хүсэгчид ирэх хоёрдугаар сарын 20-ны дотор материалаа хүргүүлэх бөгөөд нийт шагналын сан нь нэг сая төгрөг аж. Аймаг нь засаглалын хямралтай буй энэ үед уг тогтоол зөвхөн дорнодын гэлтгүй өөр аймаг, сум болон нийслэлийн зарим иргэнийг ч бухимдуулж байна. Энэ талаар нутгийн иргэд “Манай Дорнод аймаг хэзээнээсээ цагаан зээрийн өлгий нутаг байсан. Ховордох тусам сүлд, билэгдлээ дээдлэхийн оронд авч хаяна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хүмүүс жаахан албан тушаалд гарахаараа ингээд л юм болгоныг өөрийнхөөрөө өөрчлөх гээд байдаг болсон бололтой” хэмээн сошиал ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна.

 

 

Өнгөрсөн жил “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаар явж бодит байдлыг өгүүлсэн “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” цуврал нийтлэл бичсэн байдаг. Харин энэ жил зуднаас зугтсан цагаан зээр Улаанбаатар хотын баруун талд, Эмээлтэд ирээд Төв аймгийн нутгаар урагш гаран Говьсүмбэр, Дорноговь нутгаар дайран хилийн зүг нүүдэллэхдээ төмөр зам дагуу татсан өргөст торонд орооцолдож, сүрбүүлж үхэж байгаа талаарх нийтлэл хэвлэлийн хуудаснаа гарсан байна. Тийн үхсэн цагаан зээрийн 300 орчим сэг зэм бий талаар эх сурвалж хэлсэн. Гэтэл Дорнодын ИТХ-ын зарим төлөөлөгч аймгаар нь овоглодог цагаан зээрээ “нутаггүй” болголоо.

- See more at: http://www.unen.mn/content/59093.shtml#sthash.8uItLjSc.dpuf

2016.01.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147