Чингис бондоос Хятадын компаниудад ихээхэн хэмжээний мөнгө өгсөнийг ил болгов

Өнөөдөр "Зууны мэдээ" хэвлэлийн төвд Чингис бонд болон бусад зээлийн мөнгийг БНХАУ-ын болон гадаадын, бүртгэлгүй байж мэдэх аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгүүлж өгсөн талаар иргэн Г.Өнөрбаяр, Д.Хосбаяр нар мэдээлэл хийлээ.

Чингис бондын нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.5 орчим их наяд төгрөгийг зам гүүр, Гудамж төсөл гэх мэт дэд бүтцийн эргэн төлөгдөхгүй төслүүдэд зарцуулсан. Энэхүү замын ажлуудын нилээдийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлсэнийг ил болгов. Энэ талаар иргэн Г.Өнөрбаяр ярихдаа "бусад улс орнууд зээлийн мөнгөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгөх бодлого баримталдаг. Ингэснээр Үндэсний аж ахуйн нэгжүүд томорч, ажлын байр бий болж, татварын зөв тогтолцоо бүрдүүлдэг. Гэтэл Монголчууд зээлсэн мөнгөнийхээ нилээдийг БНХАУ-ын болон Турк компаниудад өгч байна. Бас манай улсад бүртгэлгүй байж болох аж ахуйн нэгжүүдэд ч өгсөн байх магадлалтай байна. Эдгээрийг холбогдох байгууллага шалгаж нягтлах байх. Хамгийн гол нь БНХАУ-ын компаниудаар зам бариулахдаа тендер зарласан эсэх нь эргэлзээтэй. Энэ чиглэлийн мэдээлэл олдохгүй хаагдмал байгаа. УИХ-аас гарсан Чингис, Самурай бондын болон Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банк сонгон шалгаруулалтгүй шууд гэрээ хийдэг гэсэн дүгнэлт орсон"-ыг онцолж Хятадын компаниудыг шууд сонгон шалгаруулсан байх магадлалтай гэж хардаж байгаагаа тайлбарлав. Мэдээлэл хийсэн иргэдийн тооцоогоор бол Чингис бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрээс 500 орчим тэрбум төгрөгийг Хятадын компаниудаар ажил гүйцэтгээд өгсөн гэж онцлов. Энэ нь Энэ нь "Самурай" бондын мөнгөн дүнтэй дүйж очно гэж тайлбарлав. Хятадын аж ахуйн нэгжүүдэд ийм их хэмжээний зээлийн мөнгө өгч байхад үндэсний аж ахуйн нэгжүүд ажил олж чадахгүй байгаа нь шударга бус байна. Тухайлбал 888 төслийн хүрээнд зээл өгөхдөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд ихэнхдээ 20-100 орчим сая төгрөгийн зээл олгосон.  Тиймээс Засгийн газар зээлийн мөнгөөр үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилготой юу? Хятадын компаниудыг тэтгэх бодлоготой юу гэдгээ тайлбарлах ёстойг онцлов.

Иргэн Г.Өнөрбаярын тайлбараар бол 1 км авто замыг 2011 онд 204.5 сая төгрөгөөр барьж байсан. Гэтэл 2015 онд 1 км замыг нэг тэрбум 252.1 сая төгрөгөөр барьдаг болж. Замын төсөвт өртөг дөрвөн жилийн хугцаанд ингэж огцом өссөнд гайхаж байгаа гэнэ. Тиймээс БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд болон бусад аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгэхдээ тендергүйгээр шууд сонгон шалгаруулалт хийсэн, зээлийн ихэнхийг гадны аж ахуйн нэгжүүдэээр ажил гүйцэтгээд өгсөн зэрэг асуудлыг ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагууд анхааралдаа авахыг хүсэв.

 

 

 

 

 

Гадны компаниудаар Чингис бонд болон бусад эх үүсвэрээр гүйцэтгэсэн зарим ажлууд

 

Компанийн нэр

Улсын харъялал

Үүсгэн байгуулагч

Гүйцэтгэсэн ажил

Хөгжлийн банкнаас авсан мөнгөн дүн

 

Шандун жунхун рөүд энд бридж консртакшн монголиа

БНХАУ

Шандун жунхун зам гүүрийн бүтээн байгуулалтын компани

100%

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто зам 67 км

Төсөвт өртөг 38.3 тэрбум

Олгосон: 17.3 тэрбум

 

Шинжанжэнгунжитуа

БНХАУ

Xinjing Construction Engineering

100%

Мандалговь-Өмнөговь чиглэл 20 км

Нэмж 20 км

Төсөвт өртөг 10 тэрбум

Төсөвт өртөг 10 тэрбум

 

Тайфашян Монголиа

БНХАУ

Zhao Faming

100%

Замын Үүдийн хилийн боомтын авто зам, талбайн өргөтгөл

30 тэрбум төгрөг санхүүжүүлсэн

 

Хуваймонголиа

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай

China Huwai Group

70%

Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн автозамын өргөтгөл

4.3 тэрбум төгрөг санхүүжүүлсэн

 

Монголын хурдны зам

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай

33.3%

Жилин хурдны зам констракшн

Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто зам

104 км

Чингис бондоос 31.8 тэрбум

ХБ-наас 12.9 тэрбум

Нийт 44.7 тэрбум

 

Эйч Эн Си Констракшн

Турк

HNC барилга, тээвэрлэл газрын тосны бүтээгдэхүүн

Mahmut Gunes Ozturk

100%

Буянт-Ухаа хорооллын бохир цэвэрлэх байгууламжийн зураг, барилгын ажил

Төсөвт өртөг

34.1 тэрбум

 

Шин Жиан Шин Фа

 

 

10 тэрбум

 

Жиансу жунжиан Жиашин

 

Ховд

12.8 тэрбум

 

Монгол Улсад бүртгэлгүй байж мэдэх компаниудаар гүйцэтгэсэн ажлууд

 

 

Компанийн нэр

Улсын харъялал

Үүсгэн байгуулагч

Гүйцэтгэсэн ажил

Хөгжлийн банкнаас авсан мөнгөн дүн

 

Шинжиан констракшн инженеринг ХХК

 

Улаанбаатар-Мандалговь чиглэл 100 км

Төсөвт өртөг 42.5 тэрбум

ХБ-наас 19.2 тэрбум олгосон

 

Шинжиан констракшн инженеринг ХХК

 

Мандалговь-Даланзадгад чиглэлд 163 км

Чингис бондоос 31.4 тэрбум

ХБ-наас 34.6 тэрбум

Нийт 66 тэрбум

 

Шинжиан бэйшин ХХК

 

Арвайхээр-Баянхонгор чиглэл 57 км

Чингис бондоос 11.1 тэрбум

ХБ-наас 12 тэрбум

Нийт 23.1 тэрбум

 

Эйч Кей Би Интернэшнл Холдинг ХХК

 

Мөрөн-Тариалан чиглэлийн 79 км

30.1 тэрбум төгрөг

 


2016.01.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Гурван хүний аминд хүрсэн П.Батбаяр хэргээ хүлээжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Япончууд хөгжлийн бэрхшээлтэй тамирчин хүүхдүүдийг дэмжив

...

Дэлгэрэнгүй » 2015.07.17

ХААН Банк “Нярайн тасаг2” төслийг санхүүжүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Д.Оюунтуяа: Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнэ бид хоёрыг зодсон нь түүний хоёр дахь удаагийн үйлдэл юм

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Р.Амаржаргал: Ямар өртэй гэж МАХН-ыг засагтаа байлгадаг юм бэ, сонгуулиас өмнө хөөх хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.27

Богд хааны ордон музей орчимд асар барих ажлыг зогсоожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Ц.Мөнхбаяр: Наранд таниагүй нөхдийн чанарыг тэнд л мэдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.30

Хөгжлийн банкны хөгжил

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17