Засгийн газарт зээл олдохгүй аргаа барахдаа л Давост очиж "царай" алдсан

 

        Зарим нэг нь "Үнэн байх. Яана даа манай улс" гэж байхад нөгөө хэсэг нь "хэтэрхий хэтрүүлэгтэй орчуулга байна" гэх хариуг ч өгч байлаа. Магадгүй зарим талаараа хэтрүүлэгтэй ч гэсэн ерөнхий утга нь Монгол улс хөрөнгө оруулагч олох гэж байдгаараа хичээж байгааг л илэрхийлсэн хэрэг. Үүн дээр цэц булаалдах шаардлагагүй. Үгийн үнэ зөвийг хөөцөлдөхийн оронд агуулгыг нь бодож өдрөөс өдөрт Грекжиж буй улс орныхоо талаар ярих нь зүйтэй мэт. Бидний өнөөгийн нөхцөл байдлыг үнэн бөгөөд гашуунаар л өгүүлсэн хэрэг. Эрх баригчид аргаа барахдаа л хамтлаг, дуучдыг Давост аваачиж бусдын анхаарлыг татах гэсэн биз.

          Засаг төр "ганхаж" магадгүй болоод буй энэ цаг үед улсын данс улайх дээрээ тулж ирээд байна. Аргаа барахдаа л хүүхдийн мөнгийг ялгаа завсартай өгнө гэж нэг хэсэг нийгмийг бухимдуулаад авлаа. Дараагаар нь алаг үрсийг алагчилж үзэхгүй олгох нь зүйтэй юм байна гээд хэсэг л "шоудлаа". Мэдээж ялгаварлахгүйгээр хүүхдийн мөнгийг өгөх нь зөв. Гэтэл үнэн хэрэг дээрээ хүүхдийн мөнгийг нь өгөх төсөв даанч алга. Бүх хүүхэд мөнгө өгөх боломж ирэх наймдугаар сар хүртэл л бий. Түүнээс цааш гарц байхгүй. Төсвийн байгууллагуудын цалин, тэтгэвэр дөнгөн, данган хүрэлцэж байна. Хувийн хэвшлийнхэн сүүлийн хоёр жилийн турш цалингаа цагтаа авах тухай зүүдлээд ч нэмэргүй болсон. Зарим нэг нь захаас хаалгаа барьж байна.

              Засгийн газар өдөр шөнөгүй гаднаас мөнгө олж ирэхээр гүйлдэж байна. Үүнийх нь нэг жишээ нь Давос байлаа. Засгийн газар ойрын хугацаанд их хэмжээний бонд гаргахаар төлөвлөж байгаа ч харамсалтай нь хараахан үр дүнтэй болж өгөхгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Тодруулбал, манай оронд итгэж хөрөнгө оруулалт хийх, их хэмжээний зээл өгөх улс орон, хөрөнгө оруулагчид гарахгүй байгаа аж. Зээлийн талаар ярьж буй цөөн хэд нь маш их хэмжээний хүүтэй зээлэх нөхцөлийг санал болгожээ. Бид өмнө нь Чингис, Самурай бондуудыг 4.1-5.1 хувийн хүүтэй авч байсан. Тэгвэл үүнээс хоёр дахин их хэмжээний буюу ойролцоогоор 10 орчим хувийн хүү санал болгожээ.

           Эх сурвалжууд ярьж буйгаа Засгийн газар нийт 800 орчим сая ам.долларын зээл босгохоор зорьж буй. Тэгвэл үүнийг 10 хувийн хүүтэй зээлэх юм бол бид маш хүнд байдалд орно. Магадгүй нөгөө Синхуагаас гаргасан таамаг биелж 2017 оны хавар гэхэд Монгол Улс дампуурлын зам руугаа эргэлт буцалтгүй орох байх. Гадныханы хатуурхах болсон шалтгаан нь өмнөх бондын зарцуулалт, эдийн засгийн уналт, засаг төрийн тогтворгүй байдал гээд олон хүчин зүйл нөлөөлж байгааг эдийн засагчид тайлбарлаж байна. Хамгийн чухал өр зээлийн асуудлаар Засгийн газар сөрөг хүчинтэйгээ яриагүй гэнэ. Бас хамтрагч "Шударга ёс"-ынхан ч өр зээлийн талаар мэдэх хүн алга байсан. Сая л Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих үед уг асуудал сөхөгдөж ил болсон юм.

            Ядаж байхад Засаг төр дахиад л тогтворгүй болж ирлээ. Маргааш Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Ийм байхад бидэнд итгэж мөнгө өгөх хүн энэ хорвоо дээр нэг ч үгүй л болов уу даа. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулчихвал үндсэн хууль, танхимын зарчим гэсээр сайдуудыг огцруулах биз. Ингээд л нөгөө дуусашгүй холион бантан дахиад л эхнээсээ хутгагдах болно доо.

 

Г.Лхагваа

Zaluu.com

2016.01.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Цензургүй Яриа - Д.Ганцэцэг МУСТА

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хэдий болтол азанд найдаж амьдрах вэ, Монголчууд аа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147