С.Нарангэрэл: Х.Тэмүүжин өөрөө Цэцэд суухаар санаархаж байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилсан УИХ-ын анхны хэлэлцүүлгээр батлуулсан. Уг хуулиудын талаар Үндсэн хуулийн цэц Х.Тэмүүжин гишүүн хоёрын хооронд ширүүн маргаан өрнөж буй. Энэ асуудалд гавьяат хуульч, академич С.Нарангэрэлийн байр суурийг сонирхлоо.

-Х.Тэмүүжин гишүүний санаачлаад буй хоёр хуулийн нэмэлт өөрчлөлтөд та ямар байр суурьтай байна вэ?

-Анх 1992 онд Үндсэн хуулийг төсөл байх үед, тус хуулийг 400 гаруй дептатут батлах үед Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаа, сахиулагч гэж үзэж байсан. Тиймээс гишүүд нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, ажил амьдрал, улс төрийн арвин туршлагатай, ахимаг настай хүмүүсийг ажиллуулна гэж баталсан. Гэтэл Х.Тэмүүжин гишүүн хөлсний ажилчин шиг хөдөлмөрийн гэрээгээр 60 нас хүрвэл цэцийн гишүүдийг тэтгэвэрт гаргана гэсэн хууль санаачиллаа. УИХ-аас төрийн тус тусмаа улстөрийн албан хаагч учраас Төрийн албаны хуулийн дагуу 65 настай байхаар өөрчиллөө.

Магадгүй Х.Тэмүүжин гишүүн ч дахиж УИХ-ын гишүүнээр сонгогдохгүй учир гишүүнийхээ бүрэн эрхийг хортойгоор өөртөө ашиглаж ийм хууль санаачилсан байж магадгүй гэж би үзэж байгаа. Өөрийнх нь хувийн ёс суртахуун зан төрх ийм юм хийхээс сийхгүй. Уг нь цэцийн гишүүдийг өөрсдөө Үндсэн хууль зөрчсөн, хууль бус үйлдэл хийсэн тохиолдлыг баталж нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс буцаан татуулах хэрэгтэй байсан. Ингэж шийдэх асуудлыг насаар нь татахаар болгож байна. Үүнийг ашиглаад өнөөдрийн байдлаар АН-аас тэр, тэр Цэцэд сууна гэсэн хүмүүсийн нэр хүртэл гарчихсан байна. Х.Тэмүүжин хүртэл өөрөө хөөцөлдөөд явж байгаа сурагтай.

-Гадны улсын жишгээр хууль хүмүүсийн нас өндөр байдаг юм билээ?

-Ер нь 60 гэдэг бол хүний хувьд жинхэнэ ухаан сууж, салиа нь арилдаг нас. Ийм насанд хүнийг ялангуяа төрд шударга ёсыг тогтоох ажилд тавих ёстой. Түүнээс биш 20, 30, 40 нь аль нэг тал руу холбирдог, туршлага дутдаг, сэтгэлийн хөөрөлд автдаг нас. Одоо бол нэмэлт өөрчлөлтийг оруулснаар 60 дөхсөн асар их туршалагтай, Монгол Улсыг авч явах ёс жудагтай хүмүүс цэцэд гарах үүд хаалгыг хаачихлаа.

-Хуулийн өөрчлөлтөөр наснаас гадна Цэцийн үйл ажиллагаа, шийдвэр олон нийтэд ил тод, нээлттэй байх тухай яригдаж байгаа?

-Цэц бол Үнсдэн хуулийн шүүх гэсэн үг. Шүүх бол асуудлыг эцэслэн шийдэхдээ бүрэлдэхүүнээрээ зөвлөлдөх тасалгаанд нууцаар хурал хийдэг. Тэр саналууд задрах ёсгүй. Үүнтэй л адил.

2016.01.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахаар боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Их хэмжээний тариаг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард 19.8 мянган хүн эрүүлжүүлэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Г.Адилбиш: Газрын тосны компаниуд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулаад ямар ч сайн сайхан үр дүн авчраагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

"Жи Тайм" сүлжээний М.Марат мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Зээлээ төлөөгүй 179 оюутны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Шинэ Зеландад алан хядагч 27 лалын шашинтныг буудан алжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

А.Ариунзаяа: Судалгаагаар монгол залуу эрчүүдийн сэтгэлзүйн байдлыг анхаарах шаардлагатай болсныг харуулсан

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Жолооч танд бэлэн бус торгуулийн системтэй холбоотой асуудал тулгарсан уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.11.02

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24

Сарын зөрүүтэй гурван ихэр төржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Нийт 660 хүүхдийн багтаамжтай таван цэцэрлэг ашиглалтад орлоо

...

Дэлгэрэнгүй » 2015.08.24

“Нэг өрх-Нэг ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30

100 айлын барилгын материалын цехүүд Налайх руу нүүнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Монгол Улсын төсөвт тодотгол хийхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

С.Ламбааг сайдаар томилохыг дэмжив

...

Дэлгэрэнгүй » 2016.05.20