Хүнийг эрүүл, залуугаар нь урт наслуулах учир тайлагдаж байна"


Хүнийг эсийн түвшинд хүртэл эрчимтэй эрүүлжүүлэх гайхамшигт систем бүхий бүтээлүүдийг АНУ-ын Нобелийн шагналт эрдэмтдийн баг бий болгожээ. Хүн төрөлхтөнд цоо шинээр гарч ирж буй өвөрмөц, шилдэг, эрчимтэй эрүүлжүүлэн залуужуулах систем бүхий Нобелийн шагналт бүтээгдэхүүнүүдийг бүтээн гаргаж байгаа тэрхүү “Jeunesse Global” компанийн эрдэмтдийн багт монгол эмч, эрдэмтэн ажиллаж байна. Тэр хүн бол Анагаах ухааны олон улсын зөвлөх, АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэгийн хүндэт гишүүн, Эрүүл зөв амьдрах ухааны соёлыг түгээх сургалт, судалгааны загвар төвийн захирал, доктор, профессор, 70 насны босго алхсан ч ануухнаараа гялалзаж яваа эрдэмтэн эмэгтэй Г.Олзвой юм. Түүнийг эх орондоо түр хугацаагаар ирээд буцах үед нь уулзаж уг “шидэт” бүтээлүүдийнх нь талаар товч ярилцлаа.

-АНУ-ын Нобелийн шагналт эрдэмтдийн багт монгол хүн ажиллаж байгаа нь үнэхээр бахархмаар санагдаж байна. Энэ багийнхаа талаар та товч танилцуулна уу?

-Хүний хамгийн эрхэм гол зүйл бол эрүүл саруул байх ёстой. Эрүүл байвал юуг ч бүтээж , бий болгож чадна шүү дээ. Манай багийн эмч, эрдэмтэд хүн өндөр насалтлаа хэрхэн бие эрүүл, ухаан саруул байх вэ гэдгийг голлон судалж байна. Хүний хөгшрөлт, эрүүл мэндийн доройтлын шалтгаан юу болохыг судалж үзсээр хоромосомын теломерес богиноссоноор бие организм хөгширдөг гэдгийг тогтоосон. Түүнийг зогсоохын тулд хүний өөрийн тулгуур эсээс бүтээгдэхүүн гарган авч хүний амьдрах хугацааг уртасгаж урт наслуулснаар эрүүл саруул өндөр наслах боломжийг олгох юм гэдгийг нээгээд байна. Зүгээр нэг чадал тэнхээ дорой, бусдын асрамж харж, амьдралын чанаргүй урт наслах бус, бие эрүүл, ухаан саруул, ажиллах чадвараа урт хугацаанд хадгалсан хэвээр өндөр наслуулах боломжийг нээж байгаа юм.

-Та хоромосомын теломерес богиноссоноор бие организм хөгширдөг гэлээ. Үүнийг энгийнээр яаж тайлбарлах вэ? -Богино уургийн мушгираа буюу telomeres, хөгшрөлтийн шинж тэмдгийн хооондын хамаарлыг судалсан 8000 гаруй эрдэмтний судалгаа байдаг. Богино уургийн мушгираа буюу telomeres гэдэг нь хүний нүдэнд үл харагдах зүйл юм. Эдгээр нь хоромосомуудын үзүүрт байрлаж ДНК-ийн цувааг бий болгодог. Хүн анх төрөхөд богино уургийн мушгираа нь урт байдаг. Гэвч нас нэмэх тусам богиносдог жамтай. Богиносно гэдэг нь таны богино уургийн мушгирааны үйл ажиллагаа нь гутал үдэж дуусахад үдээс төгсдөгтэй ижил дуусахыг хэлж байгаа юм. Ингээд хөгшрөлт гэдэг аян эхэлнэ дээ. Хүний telomeres хэт богино болоход эд эсүүд үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болж өөрсдөө устаж үхэж эхэлдэг. Эсийн үхэл бол нэг талын үр дагавар. Нөгөөтэйгүүр эсүүдийн үйл ажиллагаа маш амархан зогсоно. Үүнийг хөгшрөлт гэдэг. Ингэснээр хорт бодисууд ялгарч, чөлөөт радикалуудыг гадагшлуулж, хүний биеийг ихээр хордуулна. Үүнтэй тэмцэхийн төлөө бид ажиллаж байна гэж хэлж болно.

-Нээлтийн гол утга учир юу вэ. “Мөнхийн ус” бүтээхэд ойртлоо гэж хэлж болох уу?

-Мөнх зүйл гэж хаана ч байхгүй л дээ. Гэхдээ бид яагаад насаа бага боловч уртасгаж болдоггүй юм бэ. Бид хөгшрөлтийн эсрэг FINTI гэдэг бэлдмэл гаргасан. Энэ бэлдмэлээр богино уургийн мушгирааг үр дүнтэй уртасгаж өгснөөр генийн цаг хугацааг хүний мэдээллийн удмын уургийн мушгирааны түвшинд хязгааргүй нэмэх боломж нээгдэж байгаа юм. Юу нь гайхалтай вэ гэвэл хүн төрөлхтний түүхэнд хүнийг эрүүл, залуугаар нь урт наслуулах учир тайлагдаж байгаа нь энэ бүтээгдэхүүний гайхамшиг юм. FINTI нь байгалийн жамаар хүний хоромосомын богино уургийн мушгирааг уртасгахад шаардлагатай энзим ферментийг нэмэгдүүлнэ. Ингэснээр хүний эс эрүүлжинэ. Эрүүл эсүүд эрүүл дотоод системийг бий болгоно. Эрүүл систем нь эрүүл биеийг бий болгож, бие эрүүл, эрч хүчтэй, залуу, аз жаргалтай болно.

-Та бол энэ багт ажиллаж байгаа ганц монгол эрдэмтэн. Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө энэ судалгааны ажилд оролцож байгаа гэж бодож байна. Энэ чиглэлээр та юу хийж байгаа вэ?

-Манай Монголд хамгийн тулгамдсан асуудал бол элэгний өвчин байдаг. Монголд дээхнэ үед тариураар дамжиж хоёр хүүхэд, дөрвөн том хүн тумаас нэг нь шарлаж байсны үлдцээс шалтгаалж энэ өвчний тархац одоо ч элбэг ажиглагддаг. Ингээд би анх Москвад Вирус судлалын төв хүрээлэнд очиж A B C D E гэсэн таван янзын вирусээр шар өвчин үүсч байна гэдгийг судалж нээлт хийсэн. Одоо би Москвад хамт ажиллаж байсан багштайгаа АНУ-ын Өтлөлт, хөгшрөлтөөс сэргийлж залуужуулах судалгааг хийж байгаа “Jeunesse Global” компанид нэг баг болон ажиллаж байна. Хүний хордлогыг тайлж, түм буман эсийг эрүүлжүүлэх эсийн түвшний нээлтийг алимны хандаас нээж олсноороо Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн ч манайд бий. Энэ нь шинжлэх ухаанд нээлт хийж, анагаах ухаанд хүний амьдрах хугацааг уртасгаад зогсохгүй оюун ухаан саруул, бие эрүүл хөдөлмөрлөж, олон жил хийж бүтээх боломжийг олгож байгаа юм. Дөнгөж төрсөн хүүхдүүд сульдаагүй, өсвөр үеийнхнийг аливаа эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна. Одоо анагаах ухаан хүнийг өвдсөн хойно нь эм тариагаар сэлбэж эдгээдэг биш, хүнийг өөрийг нь өөрөөр нь, сэтгэл заслаар эмчилдэг үе ирж байна. Хүн сэтгэлээр сэргэлэн цовоо, хоол хүнсээ зохицуулж, эрүүл амьдрах ухаанд суралцаж чадах юм бол өвдөж зоволгүй урт наслах чиглэлийн нээлтүүдийг манай эрдэмтдийн баг хийж байгаа юм. Y.E.S -Youth Enhancement System буюу эрчимтэй залуужуулах системийг нээн ажиллаж байна л даа.

-Y.E.S системийг дэлгэрүүлж тайлбарлуулмаар байна?

-Y.E.S систем нь эсийн үйл ажиллагаа, амьдрах хугацааг сайжруулахын тулд ДНК сэргээгч, антиоксидант найрлагыг хэрэглэдэг. Энэ нээлтийн үр дүнд амьд шинэ эсийг бий болгох боломжтой юм. Бусад эрдэмтэд ургамал дээр суурилсан өсөлтийн хүчин зүйлийг ашигладаг бол манай эрдэмтэд өсөлтийн хүчин зүйлүүдийг эрүүл залуу хүний эсүүдээс гаргаж авсан.

-Хүнийг эрүүл эсээр нь сэргээн тордож болно гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Манай доктор Натан Ньюмен болон манай “Jeunesse Global” компанийн эрдэмтдийн бүтээл л дээ. Luminesce брэндийн бүтээгдэхүүн гэж бий. Энэ брэндийн хүчжүүлсэн өсгөгч үйлчилгээний цогц бүтээгдэхүүн нь насанд хүрсан хүний тулгуур эсээс гаргаж авсан албан ёсны онцгой эрхээр патентлагдсан байдаг. АНУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас сайшааж итгэмжлэгдсэн тийм бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүн маань хүний биеийн арьс, нүүрний арьсыг байгалийн уургийн түвшинд сэргээн залуужуулах онцгой үйлчилгээтэй гэдэг нь тогтоогдсон.

-Эс шинээр сэргэснээр хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?

-Шинэ эс сэргэснээр арьс чангарч коллаген, эластин нэмэгддэг. Энэ үйлдлийг дэмжих цэвэр ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг манай компани үйлдвэрлэж байна. Үүнийг Монголдоо оруулж ирэх нь миний нэг зорилго юм.

-Luminesce брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гарсан бодит үр дүн хэр байдаг вэ?

-Анхны бодит үр дүнгүүд гарч байгаа. Манай цогц бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж үзсэн хүмүүсийн царай зүс, биеийн байдал 1-3 сарын дотор 10-15 насаар залуужих боломж байгааг харуулсан. Үрчлээ тэнийж, хөгшрөлтөөс үүсдэг бор толбууд арилж байна. Бие хордлогоос гарч цэвэрлэгдэж байна. Бусад олон гайхалтай үр дүн бий. Дэлхийн олон орны хэрэглэгчид үүнийг хэрэглээд, үр дүнг нь эхнээс нь үзээд эхэлчихсэн л дээ.

-Таны эрдэм, судалгааны ажилд улам их амжилт хүсье. Монголчууд энэ гайхалтай бүтээгдэхүүнийг удахгүй хэрэглэнэ гэдэгт итгэж байна.

-Баярлалаа.

2016.01.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Пүрэв, баасан гарагуудад томоохон зах худалдааны төвүүд амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

Л.Мөнхбаясгалан: Намайг ч гэсэн баривчлаарай, би түүнийг дэмждэг

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

“Залуу хүн” цуврал лекцийн зочноор Д. Отгондалай уригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.26

Н.Батцэцэг: Би юу эсийг үзэж, юу эсийг эдэлсэн билээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

Дэлхийн супер модель Т. Шинэтуяа эх орондоо ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

З.Цэгмид: 20-50 насны эрчүүд дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс тал хувиар хөнгөлнө

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01