Хошуу нэмэхээр хуруу нэм, Г.Уянга гишүүн ээ

Ц.Дамдинсүрэн гуайн “Хэлдэг гурав, хийдэг ганц” гэгчийн үлгэр УИХ-д өрнөөд байх шиг. Ажил хийж байгаа нэгнийгээ байнга шүүмжилж, гоочлох хэрнээ өөрөө хийсэн нэг ч ажилгүй хүн байж л байх.

Тэр нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарынхаа аав нарт захидал бичиж, түүнийгээ дүрсжүүлэхээс өөр дорвитой ажлыг Г.Уянга гишүүн өнөөдрийг хүртэл хийсэн болов уу.

Валентины баяраар хосуудад зориулж дуу дуулсан, эх үрсийн баяраар хүүхдүүдэд зориулж дуу дуулсан гээд яривал хийсэн гэж харагдахаар зүйл байгааг нь үгүйсгэх аргагүй л юм. Харин УИХ-ын гишүүнийхээ үндсэн үүргийг гүйцэтгэсэн нь хэр бол.

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль санаачилж, батлах байдаг. Чингэлтэй дүүргээс сонгогдсон Г.Уянга гишүүн өнгөрсөн 4 жилд 1 ч хуулийн төсөл санаачлаагүй байх юм. 4 жилийн хугацаанд хууль санаачилдаггүй нь яах вэ гэхэд хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсан нь ч тун ховор. Өнгөрсөн онд түүнийг Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахлуулахаар томилжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл тус хуулийн төсөл нь батлагдаагүйгээр барахгүй, ажлын хэсэг нь ч хуралдаж чадаагүй байна. Тэгэхээр эрхэм гишүүнийг ажлаа хийсэн гэж дүгнэх үү, үгүй юу гэдэг асуултыг сонгогчдод нь үлдээе.

Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газар огцруулах, төр үймүүлэх, төрийн ажлыг гацаах зэргийг харин ч чадварлагаар хийсэн. Энэ тухайгаа ч “Би сонгогчдодоо юу ч амалдаггүй. Төрийг төр шиг болгохын төлөө л ажиллаж байна” гэж тайлбарласан байна билээ. Тэгэхээр хэн нь төрийн ажлыг гацааж, хэн нь төрийн ажлыг хийх гэж зүтгээд байна вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна. Хошуу нэмэхээр хуруу нэмээч, Г.Уянга гишүүн ээ.

2016.01.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Эдийн засгийг эрчимжүүлэх эерэг өрөг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.10

Ерөнхий сайд маргааш БНХАУ-ыг зорино

...

Дэлгэрэнгүй » 2015.09.07

Иргэн Б.Лхагвасүрэн төрд захидал илгээжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.10

200 тэрбумын боломжийг алдах харамсалтай

...

Дэлгэрэнгүй » 2015.10.14

Албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг нээх, өргөтгөн салбар бүлэг байгуулахыг Засгийн газар дэмжинэ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Төрийн банкны ажилчид малчдад туслав

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.02.08

Наадмаар автомашины 8 төрлийн зөвшөөрөл олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08