Д.Хорлоодой: Эмэгтэй хүнийг морь уях эрхтэй болгох гэж л зүтгэсэн дээ



Дуламын Хорлоодой гуай манай улсын анхны бас цорын ганц алдарт уяач эмэгтэй юм.

Нас сүү­дэр 80-ын босгыг алхах гэж буй энэ буурал одоо ч морь уясаар, тэрбээр ирэх жилийн улсын наадамд ч хурдан морио сойх бо­долтой байгаагаа ярьсан. Түүний сонирхолтой яриаг хүргэе. 

-Та ер нь хэдэн нас­тайгаасаа морь сонирхож, бас морь унаж сурсан бэ? -Би багаасаа л морь со­нирх­дог байсан. Тав, зургаан настайгаасаа л морь унаж сурсан юм. Хүүхэд байхын хурдны морь унана, эмнэг сургана. Тэгээд ер нь би унаж чадахгүй нь, одоо энийг ер нь яадаг юм билээ, яаж сургана аа гэсэн морийг унаад, сур­гаад өгчихдөг байлаа. 

-Хар багаасаа л морины хорхойтой байж л дээ. Ха­рин хэзээнээс морь уяж эхлэв. Эмэгтэй хүн уяач болно гэхээр сэтгэлд нэг л бууж өгөхгүй юм. Яалт ч үгүй хообийдоо хөтлөгд­сөн үү? -Анх үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гараад, тэгээд морь уяж эхэлсэн дээ. Моринд их дуртай. Нас тавь гараад завтай болоод, морь уралдуулмаар санагдаад, тэгж л эхэлсэн юм. Олон ч жил морь уялаа. Ер нь би эмэгтэй хүнийг морь уях эрхтэй бол­гох гэж л зүтгэсэн хүн дээ. Тэгээд зорьсондоо ч хүрлээ. 

-Тэгээд таныг анх морь уяхад хүмүүс яаж хүлээж авч байв. Танд бэрхшээл хэр тулгарч байсан бэ? -Тиймэрхүү юм зөндөө байсаан. Анх морь уяж байхад ер нь хүлээж авахгүй. Эмэг­тэй хүнийг морь уях байтугай морины уяан дээр ч очиж болохгүй гэсэн заншил бараг хэвээрээ байсан үе шүү дээ. Гэсэн ч би тэр бүгдийг ер тоодоггүй байлаа. Морь уясан анхны жилээ улсын наадамд аман хүзүүдсэн. Тэр жилдээ гурван айраг түрүү авсан юм. Хойтон жил нь соёолон морь маань түрүүлсэн. 

-Хэдэн онд билээ? -За, тэр чинь Ардын хувьс­­галын 69 жилийн ойгоор юм уу даа. Тэгэхэд улсын наадамд намайг ирж байхад хүмүүс “тийм ч амар айрагд­даггүй юм, өчнөөн жил явж байж айраг түрүү авдаг, хэцүү шүү” гэж ярьцгааж бай­сан. Тэгээд яахав, хязаалан үрээ маань аман хүзүүдээд, жороо морь маань бас аман хүзүүд­сэн, жороо морины уралдаанд би өөрөө унаж оролцсон юм. Зүгээр л морио унаад орчих­дог юм байх гэж бодож бай­лаа. Тэгтэл жороо морь урал­дана, номер дугаараа аваарай гэж зарлаж байна. Номероо аваад орсон чинь жороо мо­рин дээр сайн суудаг, их сайн суудалтай тийм хүмүүс уралд­даг юм байна л даа, уг нь бол. Жороо морины урал­даан тойргоор уралддаг шүү дээ. Тийм боло­хоор хүмүүс их гайхаж харна. Олон хүн дотор орохоороо яардаг, олон хүмүүсээс гарч холдохоороо түрүүлээд бай­даг тийм морь байсан юм, миний морь. Жороо саарал морь. 

-Анхнаасаа амжилттай эхэлсэн юм чинь таны морьд дараа дараагийн жилүүдэд үргэлж дээгүүр хурдалж байсан биз? -Ер нь сайн шүү. Айраг, түрүү л голдуу авна. Эхний наадамд аман хүзүүдсэн соёо­лон маань хойтон жил нь түрүүлсэн юм. Улсад хэд хэдэн түрүү авсаан. Хоёр соёолон түрүүлсэн, хамгийн анхны даншиг “Нууц товчоо”-ны 750 жилийн ой тэмдэг­лэхэд морио бүр вагоноор ачиж очин уралдаж байлаа. Хэнтий чинь их хол, тэгээд наадмаар уралдчихсан морь чинь хол явахад хэцүү, Ба­руун хараагаас вагонд ачиж Багануур дээр буугаад тэгээд цаашаа явсан. 

-Вагон дотор морь даж­гүй явах уу, хэр ядардаг бол? -Яах ч үгүй ээ. Гайгүй юм билээ. Одоо бол яахав маши­наар ачиж байгаа юм л даа. Маш амар болчихсон. Морио ачихад бүр их гоё, машины­хаа тэвшийг доош нь буулгаж газар хүргэж байгаад ач­чихдаг тийм амар болчихож дээ. Тэр үед тийм юм байхгүй байсан. 

-Тэр даншигт та хэр хурд­тай оролцов? -Тэндхийн ус нь их ху­жир­тай юм билээ. Ус нь жаа­хан таараагүй. Харин наана нь сунгаа хийсэн, түүнд тү­рүүлсэн. 

-Танайх бүх насны морь уядаг уу? -Тэгнэ. Бүх насны морь уяна, манайх. Нэг жил бүр нас насны морьд нийлээд арван найман морь ч уяж байсан юм. Бүгдээрээ л айрагддаг байсан юм. 

-Ер нь анхнаасаа л адуу сайтай юу, танайх? -Адуутай, гайгүй ээ. Дээ­рээс нь бас уяж эхэлснээсээ хойш морьд худалдаж авсаан, гэхдээ нас болгон тэр бүр тааралдахгүй л дээ. Морьд маань ч сайн давхидаг, өөрөө яваад айрагдуулчих байх гээд авсан морьд бол ер нь л гайгүй давхичихдаг юм. 

-Хурдан морь, жороо морины үнэ ханш хэр вэ? -Миний анх морь уяж байх үед морины үнэ гайгүй байсан. Би морь худалдаж авахдаа нэлээд үнэтэй ав­чих­сан шиг байгаа юм, хүмүүс намайг морь үнэд хүргэсэн гэж ярьдаг юм. Тэр үед нэг жороо морь арван мянгаар авсан. Тэр бол мотоцикль зургаан мянгатай л байсан үе дээ. 

-Хэдэн жилийн өмнө бол? -Хориод жилийн өмнө юм уу. 

-Танайх ямар угшлын адуутай вэ? -Баруун хараагийн тэр хавийн манайхны морьд сайн шүү дээ. Манайхтай Төв айм­гийн Жаргалант их ойр­хон. Тэгээд манай морьд голдуу Жаргалант угшилтай. Тэнд­хийн морьд хаана ч гэсэн сайн давхидаг. Сүүлийн үед хү­мүүс Хэнтий, Сүхбаатарын чигээс морьд их авчирдаг боллоо шүү дээ. Тэндээс би бас нэг азарган үрээ авсан, тэрний угсаа бас гайгүй л давхиж байна. 

-Одоо та нас сүүдэр хэдтэй вэ? -Эмээ нь далан естэй. 

-Хорь гаруй жил морь уяж байна гэсэн үг үү. Одоо хэр морио уясаар л байгаа юу? -Уяж байгаа, уяж байгаа. Моринд дуртай юм болохоор уяж л байна. -

Ирэх жилийн улсын наадамд хурдаа сойх уу? -Энэ намар болсон уртын замын хурдан морины урал­даанд морио авчирч орлоо. Одоо бас нэг азарга, соёолон хоёр барьж авдаг юм уу гээд байж байна. 

-Таныг эмнэг сургадаг байсан гэхээр үнэхээр гай­халтай санагдаж байна л даа. Эмэгтэй хүн гэхэд дог­шин хангал мориноос айдаг­гүй байжээ? -Өө, тэгээд залуугаасаа сурсан юм гэдэг ондоо. Хэ­рэг­цээтэй үед ямар ч морийг бариад уначихнаа. Морь мал барихад манайхны морьд бараг намайгаа таньдаг ша­хуу болчихсон юм. 

-Одоо танд хич­нээн хур­дан, жороо морьд байна? -Одоо жороо морь байх­гүй. Дандаа хурдан, хатирч морьд байна. 

-Хатирч морийг манай­хан бас уралдуулдаг юм уу? -Холч морины уралдаанд сайн л даа. Хатирч морь сайн хурдалдаг шүү дээ. Их олон километр давхина шүү дээ. Одоо энэ морины урал­даа­нууд шиг 20, 30 километр гэхгүй, холч морины урал­даан бол доод тал нь 60 км, тэгээд 90 км, 120 км, 140 км, дээд тал нь 160 км хүртэл давхиулж байгаа юм. Манайд холч морины уралдаан явуулж эхлээд 15 жил болж байна. Одоо 15 жилийнх нь ой болох гэж байгаа. 

-Та холч морины урал­даанд хэр амжилттай орол­цож байгаа вэ? -Дажгүй ээ. Их олон айрагд­сан. Миний хоёр морь энэ уралдаанд байнга айраг, түрүү авч байна. Энэ сайхан хурдан морьд, улсынхаа буянаар дөрвөн жилийн өмнө Катарын нийслэл Доха хотод болсон Азийн аваргын урал­даанд урилгаар морь унаж оролцоод ирлээ. Араб морь унасан. Тэр уралдаанд яагаад оролцов гэхээр ма­найх мори­ны уралдаанаар хүмүүсийн­хээ гаргасан ам­жилтуудыг байнга мэдээлж байдаг юм байна л даа. Тэгээд үзүүлэл­түүд нь олон улсын тэмцээнд орох шаард­лага хангасан байх юм бол тийм тэмцээнд орох эрхтэй болдог юм байна лээ. Хойтон жил нь надад дэлхийн авар­гын тэмцээнд оролцооч гэсэн урилга бас ирсэн. Тухайн үед зардал мөнгийг нь дийлэхгүй байсан учраас орж чадаагүй. Дохад манай­хаас таван хүн оролц­сон юм.

-Дохагийн тэмцээнд хэр­хэн оролцов? -Тэгэхэд 60 км-т, их ойр­хон замын уралдаанд оролц­сон. Тэндхийн хүмүүс мо­рин­­доо жигтэйхэн хайртай юм билээ. Надад таарсан морь нь нэг газраа жаахан шалбар­чихсан байсан. Тэгээд 50 км яваад байтал эзэн нь морио уралдаанаас гаргачихсан. Нөгөө жаахан шалбархайнаас болоод тэр. Мориндоо айхтар хайртай хүн юм билээ л дээ. Эзэн нь нэгэнт уралдааныг орхиё гэж байгаа болохоор би яаж ч чадахгүй шүү дээ. Мал эмнэлгийн талын мэргэ­жил­тэй тийм хүн байсан. Доктор хүн гэсэн байх аа. Тэгээд баахан хуралд сууж байгаад ирсэн дээ. 

-Анх тэтгэвэртээ гарчи­хаад уясан морио улсын наадамд яаж авчирсан ту­хай­­гаа ярьж өгөхгүй юу? -Өө, тэгэхэд чинь морин тэргээр л ирж байгаа юм чинь. Дөрөв, таван жил тийм маягаар явж ирж наадамдаа оролцож байлаа даа. Замдаа морьдынхоо уяа сойлгыг нь тааруулаад л явж ирдэг бай­сан. Наадмаас 14 хоногийн өмнөөс гэрээсээ гарна, зам­даа морио амраагаад явсаар байгаад ирдэг байлаа. Одоо ч сайхан болжээ. Машинаар ачаад л ороод ирнэ. 

-Таны авсан айраг, тү­рүү барагцаагаар хэд болж байгаа бол? -Улсын наадамд арав гаруй удаа айраг­даж, тав, зургаан түрүү авсан байх. Зарим морь маань энд тэнд­хийн янз бүрийн наа­дам, уралдаа­нуудад нэг жилд арав гаруй удаа түрүүлсэн ч тохиол­дол байдаг. 

-Таны морь таньдаг, уядаг авьяас чадвар тань удмынх уу? -Нэг их удмынх гэхээр юм байхгүй ээ. Миний аав жирийн малчин хүн байсан. Би өөрөө айлын ганц хүүхэд. Ээж, эмээ ч гэсэн хоёулаа айлын ганц хүүхэд байсан. Харин би арван хүү­хэд төрүүлсэн дээ. Тэднээс нэг хүү маань л морь уяж байна

2016.01.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

"Зөрчлийн хуулинд процессийн зохицуулалт гээд байх юм алга"

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

М.Анхцэцэгт Олимпийн тэтгэлэгийг нь гардуулан өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Монголын мэдлэгийн орон зайг шашин, мухар сүсэг эзлэн авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.05

Т.Цогт, Г.Маралмаа нарт 24 жилийн хорих ял оноожээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

Намын дүрмээ зөрчсөн хэмээн ХҮН дөрвөн гишүүнээ хаслаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Д.Лүндээжанцан: Монголын парламентын нэр хүндийг илтгэсэн чухал үйл явдал боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Хэнтий аймаг зүүн аймгийн аялал жуулчлалын бүс болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14