ЦАГДАА ХУЛГАЙЧ НАРТАЙ ХУЙВАЛДДАГ УУ


Нийслэл хотын хэмжээнд он гарсаар хулгайлах төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс мэдээлж буй.

Тэгвэл нэг иргэн сонирхолтой баримтыг өөрийн цахим хуудаснаа дэлгэжээ. Иргэн Б “урт гарт”-нуудад 3D blueray, караоке машин, DDISH хүлээн авагч зэрэг эд зүйлсээ алджээ. Гэтэл Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн мөрдөн байцаагч хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг гаргахдаа 188000 төгрөг болгосон байна. Үүнд иргэн Б ихээхэн гомдолтой яваа юм.

Учир нь иргэн хулгайчид 192 мянган төгрөгөөс доош үнэ бүхий эд зүйл хулгайлсан бол захиргааны хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгоод л явуулдаг журамтай. Энэ хуулийн цоорхойгоос болж олон иргэн хохирч үлддэгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Халаасны хулгайчийг Төр бодлогоор дэмжээд байна уу

Хуулийн “цоорхой”-гоо нөхөөгүйгээс хулгайчдыг төр бодлогоор дэмжиж байна гэж хэлэхэд хэтийдэл болохгүй байх. Өдөрт 20 мянган төгрөгийн татвар төлөөд 200 хүртэлх мянган төгрөгийн орлого олдог жижиг, дунд бизнес эрхлэгч цөөн гэж бодож байна. Цагдаагийн байгууллага халаасны хулгайч нарыг баяр наадам, цагаан сарын үеэр албаар барьж авчраад саатуулах байранд хийчихээр “Хуулиа дагаж мөрдсөнгүй гэж дүрэмдэж, саатуулах байранд амиа хорлоно гээд хуруу гараа зүсээд бөөн шуугиан дэгдээдэг гэнэ. Ингэхээр хариуцагч цагдаа нь“Үхчихвэл би буруудна” гэж хаяагаа манаад хөөгөөд гаргачихдаг. Ийм л байдлаар манай улсын хуулийн байгууллага хулгайтай тэмцэж байна. Гэтэл гадны оронд хулгайчийг барьсан тохиолдолд энгэрт нь пайз зүүж, гарыг нь гавлаад олны хөл хөдөлгөөн ихтэй зах, худалдааны төвүүдээр дагуулж яваад хэдэн удаагийн хулгайн хэргийг нь зарлаж иргэдэд сэрэмжлүүлдэг байна.

Манай цагдаагийн байгууллага яагаад дээрх хулгайч нарын зургийг дош цэгүүд дээр нь байршуулж болохгүй гэж. Автобусны буудал, худалдааны төвүүдийн ойролцоо “урт гартнууд”-ын зураг байвал иргэд хараад эд зүйлээ хамгаална шүү дээ. Ийм алхам хийхгүйгээс болоод цагдаа, хулгайч хоорондоо холбоотой ажилладаг гэх иргэдийн хардлага зүхэлтэй тулгарч байгаа юм.

Гэтэл цагдаагийн байгууллагаас “Бид мэргэшсэн хулгайчийн зургийг дэлгэж болно. Бэлэн байна. Гэтэл Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхэнд бүдүүлгээр халдлаа гэж шүүмжилдэг. Өмнө нь ийм алхам хийж байсан” гэсэн тайлбар өгч байна. Тэгвэл хүний эрхийн үндэсний комисс яагаад хулгайчийн нэр хүндийг хамгаалаад байна вэ. Өнөөдөр орон гэр, автомашин, халаасаа тэмтрүүлж, өдрийн хоолныхоо таван төгрөг, гар утас зэрэг эд зүйлээрээ хохирч байгаа өчнөөн олон иргэн байхад хулгайчдын эрхийг хамгаалах нь өрөөсгөл мэт. Дээд шүүх ч мөн адил гэм буруутайг нь тогтоогоогүй байхад саатууллаа гэсэн байр суурьтай ханддаг байна. Үнэхээр хуулийн заалт нь ийм болохоор хууль хэрэгжүүлэгч байгууллагууд ийм хандлагатай байхаас ч аргагүй ч юм шиг. Монголд хулгайчаас өөр айдас ховор.

2016.01.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганы нээлтэд хэлсэн үг бүрэн эхээрээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Прокурор, шүүх хараат бусаа харуулна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06

Виктория Райдосын лекц өнөөдөр “Чингис” зочид буудалд болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.30

Ч.Сайханбилэг Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааг нээв

...

Дэлгэрэнгүй » 2015.07.01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

П.Эрдэнэтуяа: Өнгөрсөн жил Монголбанкинд 18 тонн алт тушаагдсан, энэ жил өсөх хандлагатай байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.31

Дундговь аймгийн цэцэрлэгийн багш хүүхдийг харгис хэрцгийгээр зоджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Бензиний үнийг бууруулахыг шаардлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.09.02

Ж.Энхбаяр: 7 тэрбумаар хоёр өдөр л машин унах гээд байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28