УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг дараагийн Ерөнхий сайдаар томилох тохироо хийгдэж эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Швейцариас илгээсэн ярилцлагын гол мессежийг улс төрчид тайлж ядан байна. Тэрээр Засгийн газрыг тогтвортой ажилуулах ёстой гэж яриа өгөх завсартаа дараагийн Ерөнхий сайдыг тодруулах санаа цухуйлгасан юм. Тухайлбал "Ер нь Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой. Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэж байж л тогтвортой байдал бий болдог" гэж хэлсэн юм. Ерөнхийлөгчийн энэ үгийг санаатай хийгээд санамсаргүйгээр бүх л сайтуудаар явуулав. Гэтэл улс төрчид Ерөнхийлөгчийн энэ үгэнд "дараагийн Ерөнхий сайдаа эхлээд тодруул. Тэгээд асуудлаа ярь. Тэгвэл засаг тогтвортой байна" гэсэн санаа байгааг өөр хоорондоо тайлбарлан цахимаар түгээж эхлэв. Ингээд дараагийн Ерөнхий сайдаа тодруулж ядан байгаа гишүүдэд Ерөнхийлөгчийн үг ташуур болж шинэ хүний эрэлд гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ынхан хүмүүсийн төсөөлж байгаагүй хүний нэрийг гаргаж иржээ. Өмнө Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Х.Баттулга, З.Энхболд нарыг Ерөнхий сайд болох боломжтой гэсэн таамгуудыг дэвшүүлж байсан. Тэр ч бүү хэл Н.Алтанхуяг дахин Ерөнхий сайд болно гэсэн цуурхалыг цахимаар тараагаад авсан билээ.

Тэгвэл АН-ынхан дараагийн Ерөнхий сайдаар Э.Бат-Үүл, Г.Батхүү, Ц.Баярсайхан гурвын нэгийг болох илүү боломжтой гэж өөр хоорондоо ярилцаж байна. Гэвч Э.Бат-Үүл өөрөө энэ санаачилгыг дэмжихгүй. Уг нь Э.Бат-Үүл Ерөнхий сайд болоод намаа листээр толгойлоод орвол ард түмний саналыг авах магадлалтай гэж олон гишүүд үзжээ. Бас Ерөнхий сайдыг парламентын гаднаас тавих эрсдэлтэй гэж болгоомжлогсод ч гарч иржээ. Г.Батхүүгийн хувьд нам намын дэмжлэг авах магадлалтай. Намын дарга З.Энхболдтой ойрхон, нам дамжсан бүлэглэлийн гишүүн гэх мэтээр яригджээ.

Эцэст нь УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг хамгийн боломжтой гэж үзсэн байна. Учир нь Ц.Баярсайхан бол нэр цэвэр, ноён нуруутай. Хэнтэй ч дайсагнаад байдаггүй зан чанартай. Хамгийн гол нь Ерөнхий сайдад удаа дараа яригдаж байгаа хүмүүсийн нэг. Түүх сөхөхөд 1996-2000 оны хооронд олон Засгийн газар солигдож байхад Ц.Баярсайханыг Ерөнхий сайд болох чадвартай гэж олон нийт үзэж байсан. Д.Ганболдыг Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаахдаа хамгийн сүүлд "АН-аас Ж.Наранцацралт, Ц.Баярсайхан, До.Ганболд гэх мэт ноён нуруутай улс төрчдийн аль нэгийн нэрийг оруулж ирвэл шууд дэмжих боломжтой" гэж хэлж байсан юм. Үүний дагуу АН-ынхан хуралдаж Ерөнхий сайдад Ж.Наранцацралт агсныг оруулан томилуулж байсан түүхтэй. Түүнээс хойш Ц.Баярсайханы нэр төр сэвтсэнгүй. УИХ-д нийтдээ гурван ч удаа сонгогдсон. БХБ-ын сайд, байнгын хорооны даргаар томилогдож байсан туршлагатай. Олон нийтийн дунд элдэв сөрөг имиж, муу нэр хоч үгүй нэгэн. Сөрөг хүчин дунд ч хүлээн зөвшөөрөгддөг түүнийг АН-ынхан дараагийн Ерөнхий сайдад дахин ярьж эхлэв. Чухам яагаад түүний нэрийг далдуур ярих болов гэдэг анхаарал татна.

Ч.Сайханбилэгийг огцоруулах асуудал сунжирах шинжиндээ орлоо. Зарим нь хурдхан хэлэлцээд хамгаалья гэсэн тактиктай бол нөгөө хэсэг нь асуудлыг нухацтай судална гэж АН дотроо ярилцсан байна. Намынхаа ҮЗХ-ны гишүүдийн ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа З.Энхболд, ҮЗХ-ны ирцийг бүрдүүлэхгүй байгаа МҮДН, Алтангадас гурвын тохироо, ойлголцоос олон зүйл шалтгаалах болчихлоо. Алтангадасынхан өөрийн хүн болох Ч.Сайханбилэгийг хамгаалах хүсэлтэй байгаа бол МҮДН огцоруулах хор найруулж эхэлсэнийг хэвлэлүүд онцлох болов. З.Энхболд энэ хоёрын хэнийх нь байр суурийг дагахаас олон зүйл хамаарах болчихоод байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр бол З.Энхболд Алтангадасынхантай ойлгоцож чадахгүй байгаа аж. Угаасаа Алтангадасынхан ойлголцох сонирхол, хүсэл багатай. Тэд намын даргаа авч Ч.Сайханбилэгт өгч Засаг дээрээ бүх хүчээ төвлөрүүлэх алсын сонирхолтой. Ийм үед МҮДН-ийнхэн ухаалаг ажиллаж дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар эрчимтэй ажиллаж байна. Ц.Баярсайханыг Ерөнхий сайд болгох санаа тэднээс гарчээ. Тэдний санаачилгыг З.Энхболд далдуур дэмжин Алтангадасыг айлгах, тэдэнтэй тохирох арга замыг хайж эхэлжээ. Ингээд л Ц.Баярсайхан гэсэн нэр дэвшигчтэй болчихжээ.

Эндээс дүгнэж үзвэл З.Энхболд Алтангадасынхантай тохирч чадахгүй бол Ц.Баярсайханыг шууд дэмжих магадлалтай болно. Харин Алтангадасынхан З.Энхболдын энэхүү нүүдлийг сөрвөл Ерөнхий сайдын суудлаа алдаж мэднэ. Тэгэхээр З.Энхболд, Алтангадас хоёрын ойлголцох хөзөр нь Ц.Баярсайхан болчихжээ. Хэрэв З.Энхболд, Алтангадас хоёр ойлгоцвол Ц.Баярсайхан золионд явна. Ойлгоцож чадахгүй бол Ц.Баярсайхан гэдэг шинэ Ерөнхий сайд Өмнөговь аймгаас төрж мэдэхээр нөхцөл үүсэв. Ц.Баярсайхан ч гэсэн Ерөнхий сайдад хааяа яригдчихаад, даруухан, ноён нуруутай байдлаар асуудалд хандаад яваад байхгүй байж мэднэ. Учир нь энэ удаа түүнд боломж нээгдэж байна. Магадгүй сүүлийн удаа. Ийм боломж дахин тохиохгүй ч байж мэднэ. АН ч гэсэн "1 тэрбум ам.долларын мах гаргана", "ноён долларыг сулруулж хааны хөрөгтэй монгол төгрөгийг чангаруулна", "эдийн засаг, эдийн засаг гэж хэлчихээд эдийн засгаа унагачихсан", хүүхдийн мөнгийг хасах шийдвэр гаргаж бөөн асуудал үүсгэсэн Ч.Сайханбилэг гэдэг Ерөнхий сайдтайгаа сонгуульд орж амаа алгадуулах уу? Ц.Баярсайхан гэдэг нэр цэвэр нэгнээр удирдуулж сонгуульд орох уу? гэдэг тооцоо амралтын өдрүүдээр хийгдэж дуусаагүй байна.

2016.01.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ажил олгогчдын төлөөлөл хоёр компанийн бизнесийн гэрээг цуцлах шаардлагыг хөндлөнгөөс тавих эрхгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Ж.Бат-Эрдэнэ: Жилийн дотор Ж.Эрдэнэбатынхаас илүү сайн ажилласан Засгийн газрыг мэдэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.08.22

Эрүүл мэндийн сайд сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.13

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Чөлөөтийнхөн Д.Дагвадоржоос л салбал сайхан болно гэсэн яасан бэ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.15

А.Цэрэнсодном: Миний ярианы бичлэгийг бүтнээр нь тавих юм бол тодорхой болно

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Сайжруулсан зуухыг тараасан ч шатаадаг түлш нь хэвээрээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.02

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Хөвсгөл аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.30