ЗГ-ыг огцруулах эсэхийг шийднэ

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огруулах эсэх асуудлыг ирэх баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх тов гарсан байна. Энэ долоо хоногийн пүрэв гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авснаар энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулсан билээ. Тус засварлагааны хугацаа ирэх пүрэв гаригт дуусгавар болж байнгын хороогоор асуудлыг шийдэх тул ирэх баасан гаригт Ч.Сайханбилэгийн ЗГ-ыг унагах, аврах эсэхийг эцэслэн шийдэх юм.

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд хэрхэн байр суурь илэрхийлж байсныг хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Намайг 2016 онд МАХН-аас нэр дэвшүүлэхгүй гэж “сүрдүүлсэн”

-Эвслийн бүлгийн дарга Шадар сайд болох ёстой. Тийм учраас гарын үсэг зурсан гурван гишүүн саналаа татаач ээ гэсэн санал тавьсан. Бид санал нийлэхгүй байгаа. Энэ бол хэн нэгний албан тушаал наймаалцах хэрэгсэл биш. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн тухай зарчмын асуудлыг бид ярьж байгаа. Бүх асуудал хууль ёсны дагуу явах нь зүйтэй гэж бодож байна. Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай орон. Асуудлыг олонхиороо шийддэг. Тийм учраас бүх түвшиндээ энэ зарчмыг барьж байх хэрэгтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн  орд газрыг ашиглах нэг тал “Туркойз хилл ресурс” болон  “Рио тинто” компанитай Оюутолгойн далд уурхайн  бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэгчид Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгүйгээр, далд уурхайн санхүүжилт нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж нийт 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан 4 тэрбум ам.доллар, Эрдэнэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д  5.1 тэрбум ам.долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг УИХ-д албан ёсоор мэдээлсэн. УИХ 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсний дараа Монгол Улсын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байдаг.  УИХ-ын энэ хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд бүх зардлыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн баримт бичигт Засгийн газарт гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчсөн төдийгүй эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Оюутолгойн орд газраас Монголын талын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулж, тодорхой бус байдалд орууллаа. Түүнчлэн Оюутолгойн үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт орлогынх  дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Иймд Ерөнхий сайдыг огцруулах бүрэн үндэслэл байна гэж үзэж байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр: Маргаашийн бүлгийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ  

УИХ дахь МАН-ын бүлэг маргааш энэ асуудлыг бүлгийн хурал дээр хэлэлцэнэ. Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулна, улсаа хөгжүүлж, хүн шиг амьдруулна гэсэн уриатайгаар Ерөнхий сайдаар томилогдоод Ч.Сайханбилэг жил гаруй хугацаа боллоо. Эдийн засгийн хүрээнд хэрхэн ажиллав, ямар үр дүн өгөх вэ гэдгээ хэлэлцэнэ. Дашрамд УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар зарим байнгын хорооны гишүүдийг сэлгэж, тус тогтоолын төслийг хүч түрж хууль зөрчин баталлаа. УИХ дахь “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолтоор явж байгаа. Энэхүү хүсэлтийг гишүүн бичгээр гаргаад бүлгийн шийдвэрээр УИХ-д тогтоолын төсөл өргөн барих ёстой. Гадаадад томилолттой байгаа хүн бичгээр саналаа гаргах боломжгүй шүү дээ. Энэ бол гишүүний бүрэн эрх, УИХ-ын Дэгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ дахь бүлэг аливаа хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авах бүрэн эрхтэй. Манай бүлгээс байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудалд завсарлага авах гэсэн боловч УИХ-ын дарга энэ саналыг хүлээж авсангүй. Энэ бол З.Энхболд дарга хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Г.Уянга МАН-ын “гар хөл” болсон

 -Г.Уянга гишүүний бланс дээр гарын үсэг зурсан нэр бүхий гишүүд гэж ярьж байгаа боловч үнэн чанартаа МАН Засгийн газрыг унагаах бодлогоо хэрэгжүүлж байгаа юм байна гэдэг нь тодорхой боллоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: З.Энхболд Ерөнхий  сайд болох ёстой

-Ерөнхий сайдыг огцруулах биш солих хэрэгтэй гээд байгаа юм. Хамгийн сайн, шилдэг, эдийн засгийн ганц мэдлэгтэй шилдэг хүн болох З.Энхболд Ерөнхий сайд болох ёстой. Тэрнээс биш хөшигний ард суучихаад жижиг улс төр хийх хэрэггүй шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Засгийн газрын тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдад таалагдахгүй

Би хувьдаа Засаг огцруулахыг дэмжихгүй. Нэгдүгээрт би үндэслэлийг нь ойлгоогүй. Хоёрдугаарт өнөөдөр Монголын эдийн засаг 2.9 хувьтай буурчихсан, хүний амьдрал тааруу ийм байхад, мөн хэдхэн сарын дараа болох сонгуулиа хүлээлгүй Засгийн газрыг тогтворгүй болгох нь иргэдэд ч, хөрөнгө оруулагчдад ч таалагдахгүй. Ингэснээр цаг хугацаа давчуу байхад УИХ дээр яригдаж байгаа хууль тогтоолуудыг гацаанд оруулна. Зөөлнөөр хэлэхэд би гайхаж байна. Улс төрчид цаг үеэ мэдэрдэг, мэдрэмжтэй байх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: ЗГ-ыг тэр чигт хөөж явуулах ёстой

Үндсэн хуулийн цэцийг жийп машинаар хахуульдаж, 330 сая төгрөг ой тэмдэглэх нэрийдлээр  Засгийн газрын нөөц хөрөнгөөс авлига авсан. Ийм Засгийн газартай байж болохгүй. Авлига авсан цэцийг нь хөөж явуулах ёстой юм бол өгсөн засгийн газрыг нь бас хөөж явуулах ёстой. Ч.Сайханбилэгийг огцруулах бичгээс нэрээ татсан талаарх мэдээлэл ташаа гэдгийг анхааруулмаар байна. Авлига авсан сайдынхаа орны хүнийг томилохгүй гурван сар бож байгаа Ч.Сайханбилэгт нэг “но” байна. Мөн намын даалгавраар хүүхдийн мөнгөөр шоу хийж байна.


2016.01.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Эрүүл ухаантанууд л эрүүл мэндийн сайдын томилгоог хийгээсэй

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.05

Поп нам

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

МАН ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

ТҮК-ийн ажилчид "Үлэмжийн гоо"-д саатна

...

Дэлгэрэнгүй » 2017.11.08

Ховдчууд Д.Батцогтод санал өгсөн үү, Н.Энхбаярт өгсөн үү

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Р.Отгонтулга: Иргэд татвараас урамшуулалт авч, хяналтыг бүрдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

“Петростар” ХХК-ийн бүх шатахуун түгээх станц төлбөрийн баримт олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.11