25-ныг хүртэл орон нутаг руу явахгүй байхыг анхааруулав

f88a2aa46911f3fegreatЭнэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа ажээ. Ойрын хоногуудад баруун болон төвийн бүсийн нутгаар цас орно. Энэ сарын 19-21-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Энэ хугацаанд ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүсэх байдал ажиглагдаж байгаа ажээ. Мөн энэ сарын 21-25-нд огцом хүйтрэх гэнэ.

Идэр тэсийн хөндий, Хан хөхийн уул нуруудын хөндий, Орхон голын хөндий, Хүрэн бэлчэрийн хөндий, Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-/-49/ хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул, Угалз, Халх голын сав газар, Сүхбаатар аймгийн зарим газарт шөнөдөө -37-/42/ хэм хүрнэ.

Харин өдөр -25-/-30/ хэм байна. Алтайн өвөр, говийн нутгаар шөнөдөө -28, өдөртөө -17 хэм хүрэх төлөвтэй байгаа. Ер нь ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурах учраас малчид, иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна.

Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Ховдын нутгаар 30 см зузаан цас орсон. Харин Баян-Өлгий аймгийн Салсай сум, Увс аймгийн Наранбулаг, Зүүнговь, Улаангом, Архангай аймгийн Тариат суманд 20-40 см зузаан цас тогтсон байгаа.

Тэгэхээр энэ цасан дээр дахиад цас нэмж орохоор цасны нягтаршил улам ихэснэ гэсэн үг. Иргэд 21-25-нд онц шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу явах хэрэггүй. Мөн малчид малаа хол бэлчээхгүй байж, тухайн орон нутгийн удирдлага, шийдвэр гаргах төвшний хүмүүс цаг агаарын мэдээг сонин хэвлэл, телевиз, радиогоос авч зохих арга хэмжээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй.

Энэ өдрүүдэд цасан шуурга шуурснаас болж даваа, гүвээ хаагдаж, зам тээвэрт онцгой хүндрэл үүсч болзошгүй юм. Тиймээс нийт тээвэрчид, ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, холын замд явахгүй байхыг анхааруулж байна.



2016.01.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Улсын хэмжээнд 500 гаруй хүүхэд ЭЕШ-аас хоцорчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Б.Булган яагаад захидал бичих болов

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Я.Ариунболд: Солонгосын виз мэдүүлсэн төрийн албан хаагчдаас барьцаа мөнгө шаардахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Энх цагийн эмгэнэл

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Босго давах боломж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.20

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Машины цонхны шилийг хөлрөлтөөс аврах хачирхалтай бөгөөд энгийн аргууд

...

Дэлгэрэнгүй » 2016.11.01

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

”Монгол коммент”-ын хөтлөгч Батбилэгт туслах хандивын аян өрнүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28

Газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147