Шийдлийн Засгийн газрын хувь заяа хэрхэн шийдэгдэх вэ

 

            Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг oгцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн 2016.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн. Уг саналыг УИХ-ын хэлэлцэх асуудлын өнөөдрийн хуваарьт багтаажээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөгөөнд оруулсан юм байна. Эх сурвалжийн сүүлд мэдээлж буйгаар Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэх байсан ч хуралдаан хойшилсоор байгаа аж. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан Г.Уянга нарын гишүүд хуралдаанд оролцож тогтоолын төслөө танилцуулаагүй байгаа гэнэ. Г.Уянга гишүүн уг асуудлаар "Шударга ёс" эвслийн бүлэгт мэдээлэл өгч байгаа бололтой.

 

            Харин Төрийн байгуулалтын байнгын хороонд харъяалагддаг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, А.Бакей, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Н.Батбаяр, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг зэрэг найман гишүүн болон ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн танхимд ирсэн байгаа гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөлд УИХ дахь МАН-ын бүлгээс 13 гишүүн гарын үсэг зурсан юм. Гэвч тэднээс танхимд орж ирээгүй байгаа гэнэ.

 

            Үүнээс гадна өчигдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 17.00 цагт Төрийн ордноо товлогдсон ч уг хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Тус хуралдаанаар Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах, Үндэсний зөвлөлдөх хорооны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, 2016 оны УИХ-ын сонгуульд ИЗНН болон МҮАН-тай нэгдэж оролцох эсэх асуудлыг хэлэлцэх байсан аж. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд хэрхэн байр суурь илэрхийлэх талаар тохиролцоог хийхээр төлөвлөж байжээ. АН-ын ҮЗХ 228 гишүүнтэй гэтэл өчигдөр Хуралдаанд АН-ын дарга З.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Г.Наранхүү, Ш.Түвдэндорж, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа, Хуульзүйн сайд Р.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, НИТХ-ын дарга Н.Баттулга, Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр зэрэг 50 гаруй гишүүн л ирсэн юм. Уг хуралын хойшлогдсон шалтгаан нь Ардчилсан намын “Кроун”  “Нэг ардчилал”, “Алтангадас”, “МҮДН”, “Чандмань” зэрэг фракциуд эсэргүүцэл зарласантай холбоотой, учир нь  Засгийн газрыг огцруулах асуудлаас болж зарим фракцууд эсэргүүцэл зарлаж ийнхүү ҮЗХ-гоо хуралдуулаагүй гэсэн мэдээлэл бий.

 

 

Б.Төгөл


2016.01.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Талх чихэр”-ийн хэвийн боов урьдын адил таны сонголт хэвээр байх нь гарцаагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Ууцны дундаж үнэ 230 мянган төгрөг байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Баабар: Хуурамч өвчинд зориулсан хуурамч витамин

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

С.Мөнхчулууныг батламжлах эсэхээс У.Хүрэлсүхийн ам, ажлын зөрүү харагдана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Баривчилгаа №1, баривчилгаа №2 ... үргэлжлэл бий юү

...

Дэлгэрэнгүй » 2015.11.07

С.Аюурбуниа: Дэлхийн зах зээл дээр гарсан хамгийн шилдэг эмнүүдийг манай компани оруулж ирсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.06.19

Харүмафүжи аварга зурсан зургуудаа зарж, орлогоо хүнд өвчтэй хүүхдүүдэд хандивлана

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24

ХЦДБЧ-ын гоцлол дуучин Г.Батсүх цэргийн баяраар тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь зуншлага тааруу байна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагууд энэ сард тодорно

...

Дэлгэрэнгүй » 2017.12.06

Майкрософт корпорацийн инноваци, бодлогын төвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

“Амар түвшин” дуугаар О.Амартүвшин ядарсан пиар хийж эхлэв үү

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08