Д.Гантөмөр: Манайх хэвийн боовондоо транс тос хэрэглэдэггүй

-Талх Чихэр ХК Цагаан сарын хэвийн боовыг Монголдоо цор ганц “Тос шүүх” онцгой технологиор үйлдвэрлэж байна

Монголчууд бидний эртнээс нааш тэмдэглэж ирсэн сар шинийн баяр тун удахгүй тохиох гэж байна. Өвөг дээдсийн үеэс үе уламжлагдан ирсэн төрт ёсны хамгийн том баяр болох “Цагаан сар”-ын билэгдлийн нэг бол хэвийн боовыг сондгой тоогоор эгнүүлэн өрж зассан тавгийн идээ байдаг билээ. Манай сурвалжлах баг Хүнсний манлай үйлдвэр Талх Чихэр ХК-д зочилж, хэвийн боовны үйлдвэрлэлийн явцынх нь талаар сонирхсон юм. Талх Чихэр ХК-ийн хувьд өнөөдрөөс хэвийн боовны үйлдвэрлэлээ албан ёсоор эхлэх аж. Үйлдвэрлэлийн нээлтийн ажиллагаанд манай Монгол улсын ууган хөдөлмөрийн баатрууд хүрэлцэн ирж оролцсон нь онцлог байлаа.

12557265_1003231753075781_2043833928_o12557606_1003231863075770_364590801_o12562330_1003231696409120_239768267_o12562853_1003231723075784_757601142_o

Бид юун түрүүнд тус компанийн хэвийн боовны чаналгын үйл явцтай танилцсаны зэрэгцээ   Чаналгын үйлдвэрийн дарга Д.Гантөмөртэй уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

Д.Гантөмөр: Бусдаас ялгарах хамгийн том онцлог нь шүүх технологи

/Монгол Улсын зөвлөх инженер/

-Сар Шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд тавгийн идээний хэвийн боовны эрэлт нэмэгдэж эхэлж байна. Танай компани хэвийн боовны үйлдвэрлэлээ хэзээ эхлүүлэх гэж байна вэ. Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

– Бичин жилийн хэвийн боовны үйлдвэрлэл албан ёсоор маргааш /өнөөдөр/ эхлэх гэж байна. Бэлтгэл ажил маань ерөнхийдөө дууссан. Үйлдвэрлэлд хэрэглэгдэх түүхий эд материал, ажилтнуудын мэргэжлийн сургалт, техник технологийн талын бүх бэлтгэл ажлуудаа бүрэн хангасан. Ерөнхийдөө ажил эхлэхэд бэлэн болсон гэж хэлж болно. Жил бүрийн энэ үед манайх үндсэн ажилтнууд дээр нэмээд түр ажиллах хүчнийг авч ажиллуулдаг. Нэмэлт ажиллах хүчний талаар дурьдахад жил бүр буюу 10 гаруй жил Цагаан сарын баярын өмнөх өдрүүдэд манай компанид ирж, ажиллаад, мэргэшчихсэн хүмүүс байдаг. Мөн үйлдвэр маань ISO9001 стандартыг нэвтрүүлчилсэн. Тиймээс хэвийн боовны үйлдвэрлэлийг олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартын хэмжээнд явуулах шаардлагыг хангахын тулд ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт оруулж, бусад техник технологийн талаархи мэдлэгийг олгож ажиллуулдаг.

-Энэ жилийн хувьд хэдэн нэр төрлийн хэвийн боовыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна вэ?

-“Түмэн насан”, “Атар” брэндийн хэвийн боовыг үйлдвэрлэнэ. Өмнө нь “Ерөөл” нэртэйгээр хэвийн боов үйлдвэрлэж байсан. Тухайн үед “Ерөөл” гэдэг архи худалдаалагддаг байлаа. Одоо ч худалдаалагдаж байгаа байх. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө архинаас татгалзана гэсэн санаатайгаар “Ерөөл” нэрийг халж, “Атар” нэртэйгээр хэвийн боов үйлдвэрлэж эхэлсэн. “Атар” гурилыг Милл хаул компани үйлдвэрлэдэг. Эх орны хөрсөн дээр ургасан үр тариагаар гурилаа үйлдвэрлэж, түүнийгээ хэвийн боовны үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, үүгээрээ үндэснийхээ үйлдвэрлэлийг хөрснөөс нь эхлэн дэмжиж, ард түмэндээ хүргэнэ гэсэн санаагаар “Атар” брэндийг гаргасан. Түмэн насан брэндийн хувьд төгсөшгүй үргэлжлэн жаргах түмэн насан хээг бэлгэдэг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ брэндийг монгол шар тосыг гуриландаа багсарч, ард иргэдийн хүндэтгэлийн хамгийн том идээг засахад зориулан бэлтгэн хийдэг юм. Жингийн хувьд 0.4 кг, 0.6 кг гэсэн хоёр төрлөөр гаргана. Харин савлагааны тухайд 15, 21, 25 гэсэн ялгамжтайгаар савлах болно. Мөн дээр тахилын боов гэж бий. Энэ жил савалгааг нь шинэчилсэн. Эдгээрийг суурь еэвэн урамшуулалд нь дагалдаж байгаа.

-Үйлдвэрлэлдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн гурил хэрэглэж байна уу, эсвэл импортын гурил хэрэглэдэг үү?

-Эх орны хөрсөнд ургасан үр тариагаар гурилаа бэлтгээд хэвийн боовны үйлдвэрлэлдээ хэрэглээд явж байгаа ч, бидний бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх цавуулагийн тодорхой үзүүлэлт гэж байдаг. Эдгээр үзүүлэлтээс хамаараад тухайн гурилын цавуулагыг өөрсдийн технологидоо зохицуулахын тулд гаднаас импортын гурил авдаг. Тэр нь Алейка, Цесна. Манайх үйлдвэр дээрээ итгэмжлэгдсэн лабораторитай. Тэр лабораторийнхаа шинжилгээнд үндэслэж, түүхий эдээ сонгож, тодорхой харьцаагаар хольж, үйлдвэрлэлдээ хэрэглэдэг.

– Танай компанийн хувьд хэвийн боовоо чанахдаа ямар тос хэрэглэдэг вэ? Мөн сүүлийн үед хэвийн боовондоо дотоодын үйлдвэрлэгчид транс тос хэрэглэдэг гэсэн яриа их явж байна?

-Манайх хэвийн боовондоо транс тос хэрэглэдэггүй. Мөн чанах тосондоо далдуу модны тосыг ашигладаг. Үйлдвэрийн дарга, гүйцэтгэх захирал, Үйлдвэрийн технологичид өөрсдөө Малайз улсын далдуу модны тос үйлдвэрлэгч компаниудад очиж, газар дээр нь судалгаагаа хийсний үндсэн дээр сонголтоо хийж, тосоо Та Чи гэсэн өөрийн үйлдвэрийн брэнд нэрээр хаяглуулан Монгол руугаа тээвэрлэн авчирдаг юм. Далдуу модны тос нь өөрөө шингэн тос. Үүнээс гадна 2013 оноос чаналгын үйлдвэрт техник технологийн шинэчлэлтийг хийх бодлого хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Италийн Canol фирмийн урсгал шугамыг оруулж ирсэн. Мөн Cepi брэндийн гурилын систем зэрэг иж бүрэн урсгал шугам тавигдсан. Энэ урсгал шугамд тосыг явцын дунд нь маш нарийн технологиор шүүдэг механик шүүгч, тунгаан шүүгч гэсэн хоёр төхөөрөмжийг угсарч суурилуулсан. Энэ бол манай үйлдвэрийн бусад үйлдвэрээс ялгарах хамгийн том онцлог гэдгийг зориуд тодотгон хэлмээр байна.

Монголд эрүүл аюулгүй хэвийн боов үйлдвэрлэгч цор ганц үйлдвэр

Хүний бие сөрөг нөлөөгүй, эрүүл аюулгүй, баталгаат хэвийн боовыг Монгол Улсад үйлдвэрлэн гаргаж буй цор ганц үйлдвэр бол Талх Чихэр. Бусад өрсөлдөгч компанийг нь үгүйсгэхийг хүссэнгүй. Гэхдээ тус компанийн хэвийн боов үйлдвэрлэлийн явцтай танилцсаны дараа ийм бодол төрснөө нуугаад яах вэ. Чаналгын үйлдвэрийн дарга Д.Гантөмөрийн дээрх ярилцлагатаа дурьдсан хэд хэдэн зүйлийг энд дахин онцлохыг хүслээ. Нэгдүгээрт эх ороны хөрсөнд ургасан үр тариагаар үйлдвэрлэсэн гурилыг хэвийн боов үйлдвэрлэлдээ ашигладаг байна. Хоёрдугаарт, Малайз улсаас сайн чанарын далдуу модны тосыг Монгол руу тээвэрлэн авчирдаг аж. Харин бусад компаниудаас ялгарах хамгийн том онцлог нь Италийн Канол брэндийн урсгал шугам юм байна. Энэхүү урсгал шугамд хэвийн боов чанасан тосыг явцын дунд нь маш нарийн технологийн дагуу шүүдэг механик шүүгч, тунгаан шүүгч гэсэн хоёр төхөөрөмж бий.   Эдгээр шүүгч нь цаасан шүүлтүүрийн тусламжтайгаар тосыг шүүж, цэвэрлэдэг гэж ойлгоход болох аж. Монголд цор ганц үйлдвэр л энэ технологийг ашиглаж байгаа нь Талх Чихэр ХК. Энэхүү технологийг тус үйлдвэрийн дарга, техникчид, санхүүгийн албаныханаас бүрдсэн баг Европын орнуудаар явж, судалгаа хийсний дүнд Италид үйлдвэрлүүлсэн байна. Харин шүүгч машинд хэрэглэгдэх цаасан шүүлтүүрийг Германиас авдаг аж. “Маш нарийн технологитой төхөөрөмжийг ашиглахад, өртөг өндөртэйн дээр давхар давхар зардал их гардаг. Гэхдээ хүний эрүүл мэндийн төлөө, мөн дээр нь эрүүл хүнс үйлдвэрлэнэ гэсэн том зорилгыг өмнөө тавьж ажилладаг болохоор манай компани энэ тал дээр мөнгө харамладаггүй. Өнгөрсөн оноос эхлэн энэ технологийг хэрэглэж эхэлсэн” хэмээн Д.Гантөмөр дарга бидэнд бахархан ярьсан. Тос шүүгчийн ажиллагаа нь ч их онцлогтой юм билээ. Тос бохирдсон байгаа үед шүүгч машин автоматаар ажиллаж, шүүгч цаас нь эргэлдэж эхлэх бөгөөд харин тос бохирдоогүй үед шүүгч цаас нь эргэхгүй зогсчихдог байна. Нэг үгээр хэлбэл тосны бохирдлыг уг төхөөрөмж мэдрэгчээр мэдэрч, цаасан шүүлтүүр нь автоматаар ажилладаг юм байна. Өмнө нь шүүгч төхөөрөмжийг нэвтрүүлж эхлээгүй байхад тогооныхоо ёроолоос их хэмжээний хар тосыг шавхан авч, хэдэн тонноор нь хашаан дотроо хураадаг байсан тухайгаа ч Чаналгын албаны дарга биднээс нуугаагүй юм. Тэрбээр “Тогооны ёроолд үлдсэн тосыг авах, хаях ч газар олддоггүй байлаа. Харин үйлдвэрлэлийн процессыг шинэчилснээр цэвэр үйлдвэрлэлийн зарчим руу шилжсэн. Үйлдвэрлэлээс гарах хог хаягдал, ашиггүй зардлууд буурсан. Зөвхөн тосны талаар дурьдахад, хэвийн боовны үйлдвэрлэлийн бус, энгийн үйлдвэрлэлийн үед гэхэд сардаа 5-6 тонн тос бохирдож хаягддаг байсан. Нефтийн үлдэгдэл шиг л тос хаягдана гэсэн үг шүү дээ. Харин одоо ийм тос гарахгүй болсноор байгальд ч ээлтэй болсон” хэмээсэн юм.

Зуурмаг бэлтгэх автомат машин

Талх Чихэр ХХК-ын хэрэглэгчиддээ барьсан бас нэг чанарын дэвшил нь Зуурмаг бэлтгэх технологи. Энэ жил урьд урьд жилүүдээсээ илүү онцлогтойгоор хэвийн боовны зуурмагаа бэлтгэх аж. Өмнө нь шуудайтай гурил, элсэн сахараа гараараа өргөн хийж зуурмагаа бэлтгэдэг байсан бол энэ жил энэ үйл явц бүрэн автоматчилагджээ. Хэчнээн кг гурил, элсэн сахар хийх ёстой тухай командыг автомат удирдлагад өгөх бөгөөд харин зуурмагт хэрэглэгдэх халуун хүйтэн усны тохиргоог усны автомат доозлогч машинд хийдэг байна. Ингэхээр бүх үйлдэл нь автоматчилагдсан гэж хэлж болно. Ингэснээр хүний гаргадаг боломжит алдаанууд 100 хувь буурчээ. Иймээс бүтээгдэхүүний орц найрлагад алдаа гарах магадлал буурсан байна. Үүнээс гадна тус үйлдвэрийн үйлдвэрлэн гаргах “Түмэн насан” брэндийн зуурмагт шар тос багсарч хийдэг. Өмнө нь бүтээгдэхүүндээ хэрэглэх шар тосоо эднийх зах зээлээс нарийн шалгуургүйгээр авах тохиолдол байсан бол одоо тус брэндэд тусгайлан зориулсан шар тосыг хангамжийн албаны явуулсан судалгааны үр дүнгийн дагуу тогтмол нэг хүнээс авдаг болжээ.   Хэрэглэгчдийн дунд үүсээд буй болгоомжлолыг арилгах хоёр онцлог төхөөрөмжийн талаар уншигчиддаа дуулгахад ийм байна. Харин Талх Чихэр ХК-ийн сар шинийн хэвийн боовны үнэ өртөг ямар байгаа талаар бид Маркетингийн албаны дарга А.Мөнхбаяртай уулзаж, тодруулсан юм.

1017116_615847765153059_224350902_nА.Мөнхбаяр: “Атар” иж бүрдэлийг МобиКомын60 Candy-гээр 6000 төгрөг хямдруулж авах боломжтой

-Сар шинийн хэвийн боовны үнэ өртөг ямар байна вэ. Энэ талаар тодруулаач?

-Энэ жилийн хувьд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, Монголын эдийн засгийн хямрал зэргээс үүдэлтэйгээр манай компанийн хувьд хэвийн боовныхоо үнийг эргэн харах шаардлагатай тулгарсан. Мөн зах зээлийн үнийн судалгааг ч гэсэн бид байнга хийдэг. Үүнтэй холбоотойгоор хэвийн боовны үнээ энэ сарын 25-ны өдрийг хүртэл 2000 төгрөг болгон хямдруулсаныг дуулгахад таатай байна. Ердийн үед хэвийн боовыг 2300 төгрөгөөр худалдаалдаг. “Түмэн насан” брэндийн хувьд үнэ нь өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй. Бүтээгдэхүүн өөрөө өндөр технологиор үйлдвэрлэгдэж, ажилтнаас маш их ур чадвар, хөдөлмөр их шаарддаг тул үнийг буулгах боломжгүй байгаа. Энэ хэвийн боовны хувьд үнэ нь 3500 төгрөгөөр худалдаалагдана.

-Урамшуулал юу байна. Манай уншигчдад сонирхуулаач?

-Урамшууллын хувьд өнгөрсөн жил дагалдуулж байсан урамшууллууд хэвээрээ байгаа. Харин энэ жил шинээр нэмэгдсэн урамшууллын тухайд гэвэл МобиКом компанийн сүүлийн үед хүчээ авч буй “Candy” үйлчилгээгээр урамшуулал олгохоор болсон. Манайх “Атар” , “ Түмэн насан” гэсэн иж бүрдэлийг гаргаж буй. Улмаар 71 мянган төгрөгний үнэтэй “Атар” иж бүрдэлийг МобиКомын 60 Candy-гээр 6000 төгрөг хямдруулж авах боломжтой. Харин “Атар” брэндийн 21 ширхэгээр савлагдсан 88 мянган төгрөгийн үнэ бүхий иж бүрдэлийг 80 Candy-гээр 8000 төгрөг хямдруулан авах боломжтой байгаа. “Түмэн насан” иж бүрдэл 119999 төгрөг байдаг. Үүнийг 99 candy-ээр 9999 төгрөг хямдруулж авах боломжтой. Хэрэглэгчид 555 дугаарт мессеж илгээж, улмаар ирсэн хариуг нь тухайн худалдагчиддаа харуулаад л хөнгөлөлт эдэлж болох юм.

Эцэст нь тэмдэглэхэд, 30 гаруй жилийн турш Хүнсний манлай үйлдвэрлэгч Талх чихэр ХК-ын үнэнч хэрэглэгч байж ирсэн ард иргэддээ эрүүл, аюулгүй, чанартай хэвийн боовыг үйлдвэрлэн хүргэхэд бэлэн болжээ. Ажилдаа сэтгэл зүрх, ур чадвар бүхнээ шингээн үйлдвэрлэдэг хамт олны хөдөлмөр сэтгэл шингэсэн амт, чанартай сар шинийн идээгээ өөр хаанаас гэж зөвхөн “Талх Чихэр”-ээс сонгоорой гэж зөвлөх байна.

Atar heviin boovcandyTumen nasan brochure


2016.01.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147