Би намын жагсаалтад орох гэж АЭХ-ны тэргүүнд өрсөлдөөгүй


С.ШИЙЛЭГТӨМӨР

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ) өнгөрсөн даваа гаригт дөрөвдүгээр дээд чуулганаа хийж шинэ тэргүүнээ сонгов. Тус холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-Юуны өмнө АЭХ-ны тэр­гүүнээр сонгогдсон танд баяр хүргэе.
-Баярлалаа. Манай нам маш олон чадварлаг, манлайлагч эмэг­тэй­тэй гэдэг нь АЭХ-ны хурлаас харагдлаа. Хамгийн анх 11 эмэгтэй нэр дэвшиж өрсөлдсөн. Хурлын явцын дунд дөрөв нь үлдээд тэдний дунд санал хураалт явуулсан. Эхний санал хураалтаар би хамгийн их санал авсан боловч энэ нь нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналд хүрээгүй учраас хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулсан. Дахин санал хураалтаар би 315 хүний санал авч сонгогдлоо. Өрсөлдөөн нэлээд ширүүн байлаа.  
-Өрсөлдөөн ширүүн бай­сан гэдэг нь юуг илэрхийлж байгаа юм бэ. Намын удирд­лага бус намын дэргэдэх олон нийтийн байгууллагын тэргүүний л сонгууль шүү дээ?
-Манай байгууллагын үйл ажиллагаа намынхаа дүрэм журмаар зохицуулагддаг. Өр­сөлдөөн их байна гэдэг нь АН-д чадварлаг эмэгтэй олон байгаагийн л илэрхийлэл. Нэр дэвшсэн хүмүүс УИХ-ын гишүүнтэйгээ ана мана өрсөлдөж байна. Хамгийн сүүлчийн санал хураалтын дүн ганцхан саналын зөрүүтэй байсан шүү дээ. 
-АЭХ-ны тэргүүнээр сонгогдвол УИХ-ын сон­гуулиар намынхаа жаг­саал­тад дээгүүр бичигдэнэ гэж үзсэн учраас ширүүн өрсөлдөцгөөсөн юм биш үү?
-Зарим хүн эхнээсээ ийм буруу ойлголттой байсан байж магадгүй. Өөрөөр хэл­бэл, АЭХ-ны тэргүүн л бол­чихвол ямар ч албан тушаалтай байсан хамаагүй шууд намын жагсаалтад орно гэж бодсон байх. Гэтэл манай нам жагсаалтынхаа эхний 10-т УИХ-ын гишүүдээ оруулахаар байгаа. Миний хувьд тойрог олдохгүй гэсэндээ энэ хол­бооны тэргүүн болох гэж зүтгээгүй. Ачаа үүр, Баянгол дүүрэгт байгуулсан ялалтын туршлагаасаа намынхаа эмэг­тэйчүүдэд хуваалц, сонгуульд бэлдүүл, цаашлаад ялалт байгуул гэдэг үндэслэлээр надад нэрээ дэвшүүлээч гэсэн санал их ирсэн учраас нэр дэвшсэн. 
-УИХ-ын гишүүн бус эмэгтэй АЭХ-ны тэргүүнээр сонгогдсон тохиолдолд намын жагсаалтад бичигдэхээргүй байсан гэсэн үг үү?
-Тийм. Манай намын удирд­лага тийм зүйл хэл­сэн. Яагаад гэвэл, намын жагсаалтад УИХ-ын гишүүдээ оруулахаар төлөвлөж байгаа. “Ямарч туршлагагүй байж намын жагсаалтын ард нууг­даж сонгогдлоо” гэх мэтээр жагсаалтад багтаж бай­гаа хүмүүстэй холбоотой шүүмж­лэл гардаг шүү дээ.
-Та тэгэхээр намынхаа жагсаалтад дээгүүр бичигдэх нь ойлгомжтой боллоо гэсэн үг үү. Эсвэл тойрогтоо нэр дэвших үү?
-Үүнийг одоо хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл, тойр­гуудад өөрчлөлт гарч магадгүй. Нийслэлийн хүн ам өссөн учраас Улаанбаатар хотод ногдох мандатын тоог нэмэх санал яригдаж байгаа шүү дээ. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд би С.Эрдэнэ гишүүнтэй хамт тойрогтоо сайн ажилласан гэж бодож байгаа. Өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ, бүтээн байгуулалтын ажлууд ч их өрнөсөн. Одоо ч тойрогтоо ажилласаар байна. Тиймээс би тойрогтоо нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа.
-Гэхдээ танд намын жагсаалтаар сонгогдох бо­ломж байгаа гэж ойлгож болох уу?
-Жагсаалтад оръё гэвэл АЭХ-ны тэргүүн болсон ч бай, болоогүй ч бай УИХ дахь намын бүлгийн дэд дарга гэдгээрээ орох боломжтой. Мөн өмнө нь жагсаалтад орж байгаагүй учраас энэ удаад орох боломж бий. Гэхдээ би Баянгол дүүрэгтээ нэр дэвшинэ гэж бодож байгаа. 
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуульд намын дэргэдэх байгууллагуудыг татан буул­гах заалт бий. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн намын ту­хай хуулийн төслийг УИХ дэмж­сэнгүй. Үүнээс өмнө “Ерөн­хий­лөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд манай холбоо яах вэ” гэж хүмүүс их асууж байсан. Цаашдаа энэ төсөл батлагдсан тохиолдолд манай байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Намууд дотроо зорилтот бүлгүүдтэй байж болно гэсэн заалт бий. Тэгэхээр манай намын дэргэд байдаг залуучуудын, эмэгтэйчүүдийн, ахмадуудын байгууллага ажилладгаараа ажиллана. Яагаад гэвэл, манай байгууллага намаасаа тусдаа данстай, дүрэм, журамтай байгууллага биш. Намынхаа дүрэм журмаар үйл ажиллагаа явуулдаг учраас Улс төрийн намыны тухай хуулийн төслийн зохицуулалтад хамаарахгүй. Харин зарим намын дэргэдэх байгууллагын тухайд ха­маа­ралтай.
-Намаасаа тусдаа тамга, тэмдэгтэй, шийдвэр гаргадаг байгууллага байхыг хориглож байгаа биш бил үү. Танай холбооны үйл ажиллагаатай холбоотой ямар ч заалт байхгүй гэж үү?
-Манай холбоонд ха­мааралтай заалт байхгүй. Манай байгууллага бол на­мынхаа эмэгтэйчүүдийн улс төрийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Ер нь дэлхийн бүх улс оронд эмэгтэйчүүд онцгой статустай байдаг. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн квот гэж байдаг. Эмэгтэйчүүд өөрсдийн эрхийг хамгаалахын төлөө нэгдэж тэмцдэг. Манай байгууллага цаашдаа ч энэ л зарчмаар үйл ажиллагаа явуулах болно.
-Оны өмнө баталсан Сон­­гуулийн тухай хуульд эмэг­тэйчүүдийн квотыг нэмэг­дүүлж 30 болгосон байх аа.
-Нам, эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэг­тэйчүүдийн квот өм­нөх хуульд 25 хувь байсныг нэмэгдүүлж 30 болгон хуульчилсан. Квот ингэж нэмэгдсэн учраас бид эмэгтэйчүүдээ улам чадвар­жуулж бэлтгэх шаардлагатай байгаа юм. Мөн дээрээс нь багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр ажиллаж байх явцдаа сон­гуульд нэр дэвших боломж нээгдсэн. Энэ нь орон нутагт эмэгтэйчүүдийн нөлөөллийг нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл, багш, эмч нар тухайн орон нутагтаа нэр хүнд сайтай байдаг. Тиймээс ирэх жилүүдэд эрүүл мэнд, боловсролын салбараас олон эмэгтэй тодорхой шийдвэр гаргах төвшинд ажиллах байх гэж найдаж байна.     

Эх сурвалж: Ардын эрх

2016.01.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” дууны клип мэндэллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.18

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.18

“Энэрмед” компанийн эмнэлгийн барилгыг улсыг комисс хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.05.17

С.Мөнгөнчимэг: ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно

...

Дэлгэрэнгүй » 2019.05.16

Өнөөдрөөс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Г.Занданшатар Туул гол дагуу хайрга, дайрга олборлолтыг нэн даруй зогсоох үүрэг даалгавар өглөө

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Нөөцийн махны эрэлт их, нийлүүлэлт бага байна

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Сайжруулсан шахмал түлш зарагдаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

ИЗНН МАХН-тай эвсэх эсэхийг ярилцав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

С.Оюун нэр дэвшихгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Утааны хор уршиг бидний биед

...

Дэлгэрэнгүй » 2017.01.18

Зээл өгөөч, удаахгүй төлнө

...

Дэлгэрэнгүй » 2015.11.18

Тусгай хамгаалалттай газрын захиргаадад 14 автомашиныг хүлээлгэн өглөө

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

Элэгний циррозийн үед хориглох зүйлс

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10

Эмэгтэйг зодсон цагдааг ажлаас нь халж, цолыг нь хураалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.19

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

Л.Оюун-Эрдэнэ ээ.. Одоо болох юм биш үү!

...

Дэлгэрэнгүй » 2017.08.25

Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.29