Г.Уянга гишүүний гавьяагаар Н.Алтанхуяг, Женко нарын хүмүүсийг “аврах” тохиролцоо хийгдэв үү

 Өчигдөр орой АН-ын ҮЗХ-ны хурал төрийн ордонд болох гээд чадалгүй ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хойшлов. АН-ын ҮЗХ нь 230 орчим гишүүнтэй. Үүний дөнгөж 70 орчим гишүүд нь ирсэн гэж мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол фракциуд нь тохироогоо хийж чадахгүй хурлын ирцийг зориуд хүргээгүй байна. Хэдийгээр "Алтангадас", "Нэг ардчилал", "Кроун", "Чандмань" гэх мэт фракцийнхан ирээгүй гэж байгаа ч "МҮДН"-ийнхэнээс бараг харагдаагүй байна. Эндээс дүгнэж үзвэл "Шонхор", "Ардчилсан хүчний холбоо"-ныхон л хуралд ирсэн аж. Бас З.Энхболдын ҮЗХ-нд оруулна гэсэн хэдэн залуус хурлын үүдээр баахан эргэлдсээр буцлаа.

Хурал болоогүй шалтгаан нь АН-ын дарга нар хоорондоо тохироо хийж чадаагүйтэй холбоотой гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд Женкогийн хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болго, Н.Алтанхуягийн хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болго гэж бие биенээ шантаажилсаар тохироонд хүрч чадаагүй байгаа аж. Өчигдөр орой МоАХ, Алтангадас, МҮДН нар ҮЗХ-ны хуралдаа ирээгүй. Ганцхан намын даргын фракци болох Шонхорынхон л цугласан. Тиймээс асуудал улам л ноцтой болж хувирлаа. Ерөнхий сайдыг хамгаалж буй цаад хүн нь Ерөнхийлөгч аж. Үүнийг нь мэдсэн УИХ-ын дарга огцруулах бичгийг шууд хүлээн аваад шуурхай байдлаар хэлэлцүүлэх гэж байна. Ингээд тохироонд хүрч чадаагүй АН-ынхан өчигдөр ҮЗХ-гоо хуралдуулж чадсангүй. 

Ерөнхийлөгчид АТГ болон шүүх байна. Харин Засгийн газарт Хууль зүйн яам байна. Г.Уянга гишүүний гавьяагаар гэмт хэрэгтнүүдээ нь суллаж, тэдэнд холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулах гэж эрх баригчид хоорондоо арсалдан тэмцэлдэж эхэллээ. Генсекийнх нь хэлсэн шиг АН-ын улс төр өчигдрөөс эхэлж онцгой байдалд шилжлээ.

З.Энхболд анхны ҮЗХ-ны хурлаа хийж чадсангүй

АН-ын энэ удаагийн ҮЗХ-ны хурал бол З.Энхболд намын дарга болсноос хойшхи анхны хурал юм. Энэ утгаараа З.Энхболд ихээхэн ач холбогдол өгч байлаа. Харамсалтай нь ирц хүрсэнгүй. Хурлын зааланд З.Энхболд ирц бүрдэхийг хүлээж сууж байгаад ууртайгаар гарч одсон гэх. Энэ үйлдэл нь З.Энхболдыг намын сул дарга болгон харагдуулж байна. Угаасаа ч ийм зорилгоор З.Энхболдыг харагдуулахын тулд "Алтангадас" тэргүүтэй фракцийнхан хуралд зориуд суугаагүйг эх сурвалж тайлбарлав. Учир нь АН-ын ҮЗХ-ны гишүүд бараг бүгд төрийн ордонд цугларсан байж. Тэд хуралдаа орохгүй намын даргаа сул харагдуулахын тулд хэсэг бүлгээрээ хуралдсаар ҮЗХ-г хойшлуулж чадлаа. Хурлыг хойшлуулсныхаа дараа "З.Энхболд намын дарга болсноосоо хойш анх удаагаа ҮЗХ-гоо хуралдуулах гээд чадсангүй. Түүнийг ҮЗХ-ных нь гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байна. З.Энхболд УИХ дотроо л том байж болно. ҮЗХ-нд нөлөөлөлгүй нэгэн" гэсэн мессежүүдийг цахимаар явуулахаа мартсангүй.

Ч.Сайханбилэгийг хамгаалах тохирооноосоо буцаж эхэлжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зураад өргөн барьчихсан. Өнөө өглөө Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. АН-ын бүлгийн гишүүд хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээ хамгаална гэж бүлгийн даргын өрөөндөө тангараг тавьсан гэх. Энэ хурлыг намын дарга З.Энхболд санаачлан хуралдуулсан гэж яригдсан. Бас З.Энхболд Ерөнхий сайдаа хамгаална гэсэн санааг ч анх гаргажээ. Түүний байр суурийг хуралд ирсэн бүх гишүүд дэмжжээ. Сонирхолтой нь бүлгийн даргынхаа өрөөнд болсон уг хуралд МоАХ-ын гаралтай гишүүд ирээгүй байна. Гэвч өчигдөрийн бүх хэвлэлээр "Засгийн газрыг огцоруулж болохгүй", "АН-ынхан Ерөнхий сайдаа хамгаална" гэсэн агуулгатай сурталчилгааг битүү явуулж нийгмийн сэтгэл зүйг засах гэж үзэв. Харамсалтай нь АН-ын жижиг фракцийн төлөөлөл Ч.Сайханбилэгийг огцруулья гэж МАН-ынхантай өчигдөрөөс эхлэн уулзалдаж эхэлжээ. Тэднийг хэн явуулсан байх вэ?

Ч.Сайханбилэг огцрох биш намын дарга болох тохироо хийгджээ

Ерөнхийдөө АН дотор "Алтангадас" хамгийн хүчирхэг нь гэдгээ улам мэдрэх болов. Хэдхэн хоногийн өмнө болсон АЭХ-ны тэргүүний төлөөх өрсөлдөөнд "Алтангадас" ба бусад гэсэн өрсөлдөөн болсон. Тийм атал "Алтангадас"-аас нэр дэвшсэн Б.Ургамалцэцэгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ганцхан хүний саналаар ялсан. Саналыг хэд дахин тоолж будилиан хийсэн тухай маргаан тасраагүй байна. Энэ үйл явдлын дараа АН-ынхан "Алтангадас" буюу Н.Алтанхуягийн нөлөөллөөс айж эхэлжээ. Нэгэнт бяртайгаа мэдсэн Н.Алтанхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг намын даргаа ав гэж шахаж эхэлжээ. Тэгэхдээ МАН-ынхантай нийлээд Засгийг огцруулахгүй гэж тохироо хийсэнээ ч ярьсан тухай мэдээлэл цацагдаж эхлэв. Хэрэв үнэн бол Ч.Сайханбилэг огцрох биш АН-ын дарга болж мандах гэж байна. Тийм учраас л "Алтангадас"-ынхан ҮЗХ-ны гишүүдийн ирцийг хүргэхгүй байж З.Энхболдод дарамт үзүүлж бас хүчгүйдүүлж эхлэв.

З.Энхболдын нүүдэл юу байх вэ? Засгийг огцруулах уу?

УИХ-ын дарга З.Энхболд өнөө үеийн хамгийн шартай улс төрчдийн нэг. Тэрээр анхныхаа ҮЗХ-ны хурлыг хийх гээд чадаагүй шалтгаанаа тооцож байгаа. Буруутныг хайж байгаа. Хэн хэн хуралд ирээгүй, хурлын ирцийг хэн хүргээгүй эзнийг олно. Энэ бол "Алтангадас"-ынхан гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Засгийн газрыг нь хамгаална гэж мэдэгдээд байхад зөрүүлээд намынх нь даргыг булаах бодлого явуулж байгаа "Алтангадас"-ын гишүүдийг уучилж чадахгүй. Хэн ч тэгнэ л дээ. Зарим эх сурвалж З.Энхболд намын даргаа алдах нөхцөл үүссэнийг мэдрээд зориуд хурлыг өөрөө хойшлуулсан гэсэн өөр мэдээллийг ч түгээж байна. Аль нь ч байлаа гэсэн З.Энхболдод халтай нөхцөл үүсч эхлэв. Тиймээс З.Энхболдын нүүдэл юу байж болох вэ? МАН-тай нийлээд намын даргынх нь албан тушаалыг булааж авах гээд байгаа Ч.Сайханбилэгийг огцруулж "бэлэг" барих өөр нэгэн хувилбар бий. Тэр энэ хувилбарыг сонгох болов уу?

Ч.Сайханбилэгийг огцруулахад оролцсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

АН-ын олон гишүүд бухимдалтай байна. Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Болд, Х.Баттулга, М.Батчимэг, Х.Баттулга гээд цуварч өгнө. Тэдний заримтай АН-ын удирдлагууд тохирч байна. Тойрог өгнө. листэнд оруулна гээд тохироо хийгдэж л байна. Шалгагдаж байгаа Л.Болд, Х.Баттулга нарын хэргийг цайруулах асуудал ч яригдаж байгаа тухай мэдээлэл саарал ордноор өчигдөр тархав. Бас Зам тээврийн сайд М.Зоригтыг ч гэсэн АТГ-ынхан сонирхох болсон. Энэ бүхэн АН-ын гишүүдийг хөдөлгөөнд оруулав. Ямар ч гэсэн Засгийн газрыг огцруулахад оролцсон, хуралдаа суугаагүй гишүүдийг 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн тохироог намын дарга З.Энхболд хийсэн аж. Гэхдээ тохироо хэзээ хэрэгжиж байлаа. Н.Алтанхуягийг огцруулахад оролцсон гишүүдээ хөөнө гэж бөөнө сүржин юм болсон. Эцэстээ хөөх битгий хэл Р.Бурмааг сайд болгож шагнасныг ард түмэн мартаагүй. Тэгэхээр Ч.Сайханбилэгийг огцруулахад оролцсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг бол айлгах гэсэн жижигхэн арга болж таарна. Энэ айлгалтаас бүлэг фракциуд айхгүй л дээ.

Алтангадасынхан 2024 оны хүртэлх нүүдлийг харж тохирчээ

Алтангадасынхан намын даргаа авах ёстой гэдэг дээр хатуу тохироо хийгдэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ирэх 2016 оны сонгуульд ялсан ч бай, ялаагүй ч байсан хамаагүй боловсон хүчнээ байршуулна гэсэн бодлого аж. Тодруулбал, Алтангадас фракцийнханы хувьд Ерөнхий сайд чухал биш намын даргаа авах нь илүү чухал юм. Тэд хэдийгээр намаа аваад ирэх сонгуульд ялагдлаа ч гэсэн МАН-тай эвсэж засаг байгуулах өндөр магадлалтай байгаа. Ийм тохиолдолд Алтангадасын хүмүүсийг албан тушаалуудад томилох юм. Өөрөөр хэлбэл 2020 он хүртэл тэд албан тушаалтай явна гэсэн үг. 2016 онд албан тушаалд томилогдсон хүмүүс 2020 оны сонгуульд нэр дэвшинэ. 2020 онд АН-ынхан өөрсдийгөө ялна гэж бодож байгаа аж.

Мөн Н.Алтанхуягийг огцруулсны дараагаар З.Энхболд Алтангадасын бүх хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэтэл МАН-ынхан одоо болтол албан тушаалууддаа ажиллаад байхад Алтангадсынханыг бүгдийн халсан нь тэдний дургүйг тун ч их хүргэж буй бололтой.

Ингээд Алтангадас фракци Ерөнхий сайдыг хадгалж үлдэхээс илүү намын даргыг авч 2024 оны хүртэлх нүүдлээ хийхээр төлөвлөж байна.

Г.Лхагваа

Zaluu.com

2016.01.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Цэргийн сургуулийнхны өөрчлөлт /фото/

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

3000 хүүхдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулна

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Сайдыг захиалъя

...

Дэлгэрэнгүй » 2017.09.18

Ж.Цолмон: Сайд байсан гэж бичүүлэхийн төлөө Эрүүл мэндийн салбарыг золиосонд гаргаж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.23

Нийслэлийн Засаг дарга НЗДТГ-ын албан хаагчидтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Mэргэжлийн халз тулаан “WOW 2016”

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

ГССҮТ нурууны гэмтэл засах шинэ технологи нэвтэрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07

МАН 2012 оны сонгуулиас хойш 4 дэхь удаагаа шинэчлэл хийж чадлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14