Огцрох болзол


Г.Балжинням 

Оюутолгойн далд уур­хайн бүтээн байгуулалтын төлөв­лөгөө батлагдаж, 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон нь 2015 оны онцлох мэдээ байлаа. Харин энэхүү гэрээнд гарын үсэг зурахыг даалгасных нь төлөө, 2015 оны тавдугаар сарын 19-нд Дубайд айлчилж шийдвэр гаргасныг нь бу­руут­гаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тог­тоолын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барив. Ерөнхий сайдыг огцруулах төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Г.Уянга энэ талаараа “Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд заасан тодорхой эрх, үндэс­лэлийн дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огц­руулах асуудлыг УИХ-ын даргад өр­гөн барилаа. Огцруулах гол үндэслэл бол, Арабын нэгдсэн Эмират улсад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг очиж гэрээ бай­­гуулсныг мэдэж байгаа байх. Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээ, хувь ний­лүү­­лэгчийн гэрээ болон бусад асуудлаар Монголын талд то­дор­хой хугацааны дараа 34 хувиа эзэмшилд авах ёс­той байсан. Гэтэл үүнийг өөр­чилсөн, мөн Монголын талын хүртэх ашгийг хойш­луулсан маш том алдаатай гэрээнд га­рын үсэг зурах ажлыг Зас­гийн газрын тэргүүн өөрөө зохион бай­­гуулсныг гол үндэслэлээ бол­гож, ийнхүү өргөн барьж байна” гэж тайлбарлав. Өөрөөр хэл­бэл, Дубайн гэрээг бай­гуулс­­наараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Огцрох бол­зол”-оо нэгэнт хангасан гэж тэр үзжээ. 
Ерөнхий сайдыг огцруулах саналыг дор хаяж 19 гишүүн санаачилдаг. Тэгвэл Г.Уянга гишүүний албан бланк дээр бичигдсэн  гүйцэтгэх засаглалын тэргүүнд хариуц­лага тооцох төсөлд нийтдээ 20 гишүүн гарын үсгээ зуржээ. Засагт хамтарч буй “Шударга ёс” эвслээс Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар гарын үсгээ зурсан бол АН-аас ганцхан Р.Амаржаргал л тэдэнтэй нэгдсэн байна. Гэхдээ Р.Амаржаргал гишүүн аль хоёр сарын өмнө саналаасаа татгалзсан гэж мэдэгдээд байсан юм. Гэвч түүний гарын үсэгтэй, үсэггүй хуулийн босго болох 19 гишүүн гарын үсгээ зурчихаад байгаа. Тодруулбал МАН болон бие даагчид гээд сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдыг огцрох болзлоо хангачихсан гэж үзсэн байна. Дээр дурдсан эвслийн гурав дээр О.Содбилэг, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ц.Дашдорж, Б.Бат-Эрдэнэ, Су.Батболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар нэмэгдэх юм.

Нэгэнт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тог­тоолын төсөл өргөн баригд­сан учраас УИХ энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэх ёстой. “Давхар дээл”-ийн төсөл, Н.Алтанхуягийн огцролт, МАН-ыг  засгаас хөөсөн зэр­гээр нэг бус удаа Засгийн газ­рын тогтвортой байдалтай хол­боотой асуудлыг хэлэлцсэн энэ удаагийн УИХ дөрвөн жилд хоёр дахь Ерөнхий сайдаа огцруулах эсэхийг энэ долоо хоногтоо багтаж шийд­вэрлэхээр болсон байна. Юу гэвэл, УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж ямар ч то­хиол­долд Ч.Сайханбилэгийн тан­химыг авч үлдэх ёстой гэж шийд­вэрлэжээ. 1996-2000 оны гашуун туршлагаа давтахгүй, сонгуулийн өмнө шинэ Засгийн газар байгуулж амжихгүй, АН засаглаж чаддаггүй гэсэн нэр зүүхгүй зэрэг олон хүчин зүйлсийг яриад ийнхүү шийдвэрлэсэн юм байна. Нэг ёсондоо Ч.Сайханбилэгийг “Огцрох болзол”-оо хангаагүй гэж дүгнэжээ. 
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг энэ долоо хоногтоо багтаж шийдвэрлэхээр болсон нь бас өөр шалтгаантай юм. Засгийн газар огцрох, эс огцрохоос үл хамаарч огцруулах асуудлыг УИХ хэлэлцэх нь өөрөө гадаад ертөнцөд сөрөг дохио болж очдог. Гэтэл яг энэ өдрүүдэд Сангийн яамнаас олон улсын зах зээлд “Мазаалай” нэртэй бонд гаргаж, хөрөнгө босгохоор ажиллаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар огцруулах, бонд гаргах хоёр үйл явц цаг хугацааны хувьд давхацсан нь эргээд хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлнэ гэж УИХ-ын удирдлагууд үзсэн ажээ.  Иймээс л Ерөнхий сайдыг огцруулах яриа энэ долоо хо­ногтоо багтаж нэг тийш шийдэгдэх бололтой. 

Эх сурвалж: Ардын эрх

2016.01.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147