Давхар, давхар улс төр агуулсан Ерөнхий сайдыг огцруулах бичиг

Монголын улс төрд өчигдөр маш сонирхолтой үйл явдал өрнөлөө. Одоо нэг хэсэгтээ л Монголын улс төр "донсолгоотой" байх болно. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар өчигдөр үдээс хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Тэд Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 6, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн мэдүүлжээ.

Огцруулах болсон шалтгаан нь тодорхой. Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахдаа Улсын Их Хуралд мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхжүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан 4 тэрбум доллар, Монгол Улсын эрдэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д 5.1 тэрбум долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг Улсын Их Хуралд албан ёсоор мэдээлсний дараа 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монгол Улсын тус компанид эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн.

              Гэвч УИХ-ын энэхүү хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь Улсын Их Хурлын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан хэмээн үзжээ.

             Өнгөрсөн намраас эхэлсэн уг огцруулах төсөл ийнхүү цагаан сарын өмнө биелэлээ олж улс төрий үйл явцыг дахин хэсэг бужигнуулах бололтой. Оюутолтойн гэрээнд "сэм" гарын үсэг зурчихаад ирсэн нь Шийдлийн Засгийн газрын "хүзүүг ороож" болзошгүй болж ирлээ. Тэрбээр гэрээн гарын үсэг зурж ирсний дараагаар "Оюутолгойн төсөл хэрэгжсэнээр Монгол хожино" гэж байсан. Оны өмнөхөн олон улсын 20 банк Оюутолгойн далд уурхайн санхүүжилт болох зээлийг Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанид өгөхөөр шийдвэрлээд байна.

“Оюутолгой”-н төсөл хэрэгжсэнээр Монгол хожно

“Оюутолгой”-н төсөл хэрэгжсэнээр Монгол хожноОгцруулах бичигт нийт 20 гишүүний гарын үсэг зурагдсан болов УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хоёр сарын өмнө Ерөнхий сайдыг огцруулах төслөөс нэрээ татаж байжээ. Тиймээс өчигдөр нийт 19 гишүүн гарын үсэг зурсан гэсэн үг юм.

           Ерөнхий сайдыг огцруулахаар болсон хамгийн том асуудал бол яалтчгүй Оюутолгойн гэрээнд Дубайд очиж гарын үсэг зурсан явдал байлаа. Өнөөдөр уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Байнгын хорооноос дэмжлэг авах эсэхээс шалтгаалж цаашдын хувь заяа нь тодорхой болно. Гэхдээ байнгын хороо асуудлыг эцсийн байдлаар шийдэж чадахгүй. Шийдвэр гаргах бүх үйл явц чуулган дээр өрнөх болно.

             Гэхдээ сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү огцруулах асуудлыг нэлээд бодож байж оруулж ирсэн гэнэ. "Огцруулагчид" амжвал цагаан сарын өмнө, үгүй бол хоёр сардаа багтаж асуудлыг шийдэхээр зорьж байгаа аж. Харин улс төрийн хүрээнийхэн зарим нэг хүмүүс уг асуудлыг улс төрийн "тоглолт" хэмээн тайлбарлаж байна.

          Өнгөрсөн намар АН-ынхан Ерөнхий сайдаа огцруулж, оронд нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх магадлалтай гэгддэг Р.Амаржаргалыг томилох гэсэн боловч чадаагүй. Тухайн үед эх сурвалжуудын мэдээлж байснаар бол Р.Амаржаргал гишүүн ЗГ-ыг огцруулсан тохиолдолд МАН-тай хамтарна гэсэн байр суурь илэрхийлсэн нь асуудлыг хүчгүйдүүлсэн гэдэг.

         Ямартаа ч удтал хүлээгдээд байсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьлаа. Одоо харин огцруулж чадах уу, огцрууллаа гэхэд дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ. Эсвэл Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилж сонгууль хүргэх үү гэдэг асуултууд шат дараалан хариулт нэхэж байна.

      Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрыг огцруулж хараахан чадахгүй бололтой. Өчигдөр  орой АН-ынхан З.Энхболд даргын өрөөнд удтал хуралдсан сурагтай байна. Тэд хуралдаад засгийг авч үлдэнэ гэдэг дээр хатуу тохирсон байна. Г.Уянга гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-ын дарга шууд хүлээж авсан нь ч цаанаа бодлоготой байсан аж. Өнөөдөр болох ҮЗХ-гоор нэлээд ширүүн зүйл өрнөх төлөвтэй байгаа гэнэ. Тодруулбал, С.Баярцогт болон Ч.Сайханбилэг нарын Алтангадас фракцийнхан намын даргаа авахаар өнөөдөр дайралт хийхээр бэлдэж байсан аж.

         Харин УИХ-ын дарга үүнд нь хаалт хийж "Засгийн хувь заяа миний гарт байгаа шүү" гэдгийг илтгэхийн тулд огцруулах бичигт ямар нэгэн хаалт тавилгүйгээр шууд хүлээн авчээ. Түүнээс биш гишүүдийн өргөн барьсан хуулийг хүлээн авахгүй гэх эрх УИХ-ын даргад байдаг билээ.

Мөн үүнтэй зэрэгцээд бас нэг улс төр орж ирсэн нь Шударга ёс эвслийн бүлгийнхэн юм. Тэд засгийн хувь заяагаар дэнчин тавьж АН-ыг сүрдүүлж байгаад Шадар сайдад, Эрүүл мэндийн сайдын асуудлыг цэгцлэхээр дотроо ярилцаж байгаа гэнэ. Тэд Н.Энхбаярыг болон Э.Батшугар нарын нэрийг Шадар сайдад өргөн барьж Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилуулах тохироог хийхийн тулд огцруулах асуудалд хамтарсан сурагтай байна. Өөрөөр хэлбэл эвслийнхэн Ерөнхий сайдыг үүгээр далимдуулж шахаанд оруулна гэсэн үг.

         Мөн үүнээс гадна Засгийн газар тун удахгүй олон улсын зах зээлээс 800 саяын бонд босгохоор төлөвлөсөн бөгөөд МАН тэргүүтэй зарим нэг гишүүд үүнийг нь эсэргүүцэж Ерөнхий сайдыг огцруулахаар шийджээ.

        Ингээд давхар, давхар улс төр агуулсан огцруулах "аян" өчигдрөөс эхэллээ. Гэхдээ УИХ-ын даргын баримталж буйгаар бол энэ долоо хоногтоо багтаад уг асуудлыг дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Түүнд хамгийн гол нь ҮЗХ-оор намын даргын суудлаа хамгаалж үлдэх л чухал учир Ерөнхий сайдад ийнхүү сануулга өгчээ. Хэдийгээр Алтангадас фракцийн хүч тарамдсан ч ҮЗХ дээр бол тэд асуудлыг шийдэхүйц хэмжээний төлөөлөл байдаг билээ.

Г.Лхагваа

Zaluu.com

2016.01.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147