Үүлийг ч, агаарын бохирдлыг ч ”нүүлгэн” хөөх цаг болжээ

 

        Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад гарц байна, харин сэтгэл алга хэмээн “Бид” клубийн залуус үзэж байгаагаа хэвлэлийн хурал зарлан нийтэд мэдэгдлээ. Нийслэл хотын агаарын бохирдол өнөөдөр дээд цэгтээ хүрч дэлхийн хамгийн их бохирдолтой Бээжин хотоос давж гамшгийн хэмжээнд хүрээд байна. Гэвч агаарын бохирдолттой тэмцэнэ хэмээн амлаж, мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг бууруулна хэмээн тусгасан эрх баригчид шийдвэртэй арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрэв.

 

Ялангуяа 2012 оны сонгуульд 5Ахөтөлбөр гэгчийг тусган иргэдээ агаар цэвэр, аюулгүй орчинд амьдруулна хэмээн амлаж байсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат­Үүл сүүлийн хоёр жил агаарын бохирдлыг бууруулах талаар ямар ч ажил хийхгүй байгаа нь нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлсээр байна. Өнөөдөр агаарын бохирдолтой байгаа хотууд шинжлэх ухааны үүднээс агаарын бохирдолтой тэмцэж байхад Э.Бат­ Үүл дарга “Улаанбаатар хотыг утаа бус манан бүрхсэн” хэмээн мэдэгдэж, “Утаатай тэмцэнэ, манантай тэмцэхгүй” хэмээн байр сууриа илэрхийлээд байна. Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан “Суурин дөрвөн харуулаас авсан хэмжилтийн дүнд үндэслэж гаргасан мэдээллээр хотын агаарын бохирдол стандартаас 2-7 дахин их байна. Улаанбаатарын утаа ихэслээ гэсэн мэдээлэл ор үндэсгүй” хэмээн мэдэгдэв. Мөн тэрбээр “Иргэдэд хүртээмжтэй мэдээлэл түгээхийн тулд энэ жил дөрвөн харуул дээрээ нэмж, тус бүр нь тэрбум төгрөгийн үнэтэй хоёр харуул ашиглалтад оруулах гэж байна. Сөүл хотын даргын айлчлалын үеэр Улаанбаатар хотод бэлэглэсэн харуулыг гэр хорооллын дунд буюу Дамбадаржаад суурилуулна. Мэдээллийг нь бид Сөүл рүү явуулж, давхар хянуулах юм.

 

Агаарын бохирдолтой тэмцэхэд өнгөрсөн хугацаанд нийт 93 тэрбум төгрөг зарцуулсан гэдгээ хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын утаатай Улаанбаатар хотын удирдлагууд бус Сөүл хотын удирдлагууд тэмцэх гээд ч байгаа юм шиг мэдээллийг өгсөн байдаг.

 

Утаатай тэмцэхийн тулд өнгөрсөн хугацаанд манай улс 350 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн баримт байдаг. Харин нийслэлийн Засаг дарга 410 тэрбум төгрөгийг өнгөрсөн онд үр ашиггүй зүйлд зарцуулсан нь тодорхой болоод байгаа ч агаарын бохирдлын эсрэг нэг ч төгрөг төсөвлөөгүй юм билээ. Өнгөрсөн оны сүүлчээр Бээжин хотын эрх баригчид агаар дахь хорт бодисын хэмжээ 700 хүрэхэд гамшгийн байдал зарлан сургууль, цэцэрлэгийг түр хугацаагаар хааж байв. Гэтэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаар дахь хорт бодисын хэмжээ энэ сарын 8, 9-нд 2619 хүрч байхад нийслэлийн Засаг дарга мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй суусаар байна.

 

Хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллээр агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцор, хүнд металь нийслэлийн гэр хороололд Монгол Улсын стандартаас 14 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 35 дахин илүү байна. Улсын тусгай сан буюу Цэвэр агаар сангаас утаагүй зуух болон түлшинд 350 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч агаарын бохирдол нэмэгдсээр байна.

 

Сүүлийн жилүүдэд Европын орнууд агаарын урсгалыг судлах үүднээс агаарын бохирдолттой тэмцэх болсон байна. Энэхүү технологи нь зөвхөн агаарын бохирдол төдийгүй аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх юм байна. “Бид” клубын гишүүн Б.Баттөмөр нь ХБНГУ-д технологийн инженерээр сургууль төгссөн бөгөөд агаарын урсгалыг судлах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, нийслэл хотын ухаалаг төлөвлөлтийг хийх боломжтой гэдгийг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зөвхөн утааны асуудлыг шийдээд зогсохгүй бүгчим халуун, агаарын хүйтэн урсгалыг ч хянах боломжтой болох аж.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд 2011 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль гаргасан. Хуулийн дагуу Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан. Энэ хороонд нэг үе бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга багтдаг байв. Агаарын бохирдол гэдэг нь ганц яам эсвэл хотын захиргаа дангаараа хийх ажил биш учраас ийм бүтэцтэй хэмээн тайлбарлаж байсан ч удалгүй тус хороо одоо хоёрхон хүнтэй болж жижгэрсэн. Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байсан хөрөнгө оруулалт ч мөн жил ирэх тусам буурч 34 тэрбум төгрөг байснаа 30, 24, 10 тэрбум болсон. Энэ жил таван тэрбум төгрөг зарцуулж байгаа гэсэн мэдээлэл байна.

 

Утаатай тэмцэх нь мөнгө угаах нэг арга болж хувирсан гэж үзэх нь бий. Нийслэлийн агаарын чанарын албаны дэд дарга Х.Галанбек нь “Өлзий” зуухны төслийн удирдлагын багт ажиллаж байсан тухай мэдээлэл байдаг. Тиймээс ч агаарын чанарын албанаас утаагүй зуух шалгаруулахад “Өлзий” зуух шалгардгийн цаана ашиг сонирхлын зөрчил байдаг юм биш биз гэсэн хардлага бий. Тэрбээр “Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 100 мянга орчим бүрэн шаталттай зуухыг гэр хорооллын өрхүүдэд тараасан. Үүний үр дүнд нэг айлын өдрийн нүүрсний хэрэглээ 2.3 кг-аар багасч, нийслэлийн агаарын бохирдол 2012- 2013 онтой харьцуулахад 20 хувиар буурсан байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеийн төвшинд байна. Нэгдүгээр сард утаа ихэсдэг. Ирэх сард хэр их болохыг мэдэхгүй” хэмээн ярилцлага өгсөн байх. Тодорхой үр дүнд хүрэхийн тулд нарийвчилсан төлөвлөгөө, аргачлал, бодлого боловсруулан ажиллах ёстой байтал ирэх сард ямар байхыг би мэдэхгүй гээд сууж байх нь хариуцлагагүй, бодлогогүй хүний ажил юм. Тэрбум тэрбумаар нь хөрөнгө зарцуулж, үр дүн нь эсрэгээр байдаг тогтолцоо зөвхөн манай улсад л тохиолдож болох “гоц үзэгдэл” юм. Харин энэхүү мөнгө угаах эрсдлээс зайлсхийж орчин үеийн шинэлэг технологи нэвтрүүлж, нийслэлчүүд утаагүй амьдрах боломж байгааг “Бид” клубын залуус санал болголоо. Ажил хэрэгч санал, санаачилгыг дэмжих нь нам, эвсэл болон улстөржих бус нийт иргэдийн эрх ашгийн төлөөх үйл хэрэг юм. Тиймээс “Бид” клубын залуусын санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах нь нийслэлчүүдийн төлөөх хамгийн буянт үйл болох биз ээ. Агаарын бохирдол баян, ядуу, албан тушаалтай эсэхийг үл хамааран бүх нийтийг нөмөрсөн гамшигт үзэгдэл болж хувираад байгааг Үүл дарга эрх биш ойлгож байгаа гэдэгт итгэнэм. Үүл нүүдэг ч агаарын бохирдол нүүдэггүйг сүүлийн хэдэн жил нийслэлчүүд ханатлаа мэдэрсэн. Харин одоо “Бид” клубийн залуусын дэвшүүлсэн санал санаачилгыг нэвтрүүлж чадвал үүлийг ч, агаарын бохирдлыг ч нүүлгэн хөөж чадах цаг иржээ.

 

Д.Лхагва-Очир

 

 

2016.01.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147