Сонгуулийн хоршил буюу М.Энхсайхан МАН-тай тохирсон уу

Г.АНАР

Улс төрийн газрын зураг дээр Монгол Улсыг улаан, цэнхэр гэсэн хоёрхон өнгөөр ялгаж буддаг байлаа. Харин өнгөний энэ ялгарал 2012 оны сонгуулийн дараагаас өөрчлөгдөж, УИХ-д гуравдагч хүчин анх удаа бүлэг байгуулах хэмжээнд суудал авч байв. Гэхдээ энэ өнгө нь гуравдагч хүчнийг илэрхийлсээр ирсэн ногоон өнгө биш байсан юм. МАН-аас салсан МАХН, АН-аас гарсан МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуулиар УИХ-д 11 суудал авч онгорхой байсан гуравдагч хүчний орон зайг нөхөж байв. Дөрвөн жилийн өмнөх энэхүү үйл явдлаас ард түмэн юу хожсон бэ гэдгийг барим тавим нотлоход хэцүү. Харин хоёр намын сонгуулийн хоршил бодитоор бол өөрсдөд нь УИХ-д бүлэг, Засгийн газарт суудал болж ирсэн нь үнэн юмдаг. Том зургаар нь харвал намуудын эвсэл ялалтад хөтөлж, хуваагдал нь ялалтаас хөндийрүүлдэг гэдгийг 2012 оны сонгуулийн үр дүн батлан харуулсан. Парламентад 45-уулаа байсан МАН хоёр хуваагдахад л УИХ дахь суудлын тоо нь шууд 20-иор цөөрсөн нь бодит үнэн, болсон явдал. Иймээс л ирэх сонгуульд намууд нэгдэж орох, үгүй ядахдаа эвсэл байгуулах төлөвлөгөөтэй байгаа нь энэ өдрүүдийн үйл явдлаас бэлхэн харагдаж байна. Тиймээс намуудын сонгуулийн хоршил ямархуу байхыг таамаглах гээд үзье. 

Хоршил-1
Эдийн засгийн уналт, иргэдийн амьжиргааны төвшин зэрэг үзүүлэлт ямар ч тохиолдолд эрх баригч хүчний оноог хасч, сөрөг хүчнийхийг нэмдэг. Тиймээс одоо засаг барьж буй АН-ын хувьд жижиг намуудыг нэгтгэж сонгуульд орох тактик барьж байгаа нь ил болсон. З.Энхболд дарга ч энэ чиглэлд намуудтай хэлэлцээ эхлүүлж, зарим нь задраад байгаагийн нэг нь ИЗНН-ыг АН-д нэгтгэх асуудал билээ. Анх АН-ын Гүйцэтгэх зөвлөл дээр хаалттай яригдсан энэ сэдэв хэвлэлээр задарч, ИЗНН-ын удирдлагууд ээлж дараалан мэдэгдэл хийх хэмжээнд хүртлээ ил зарлагдсан. Харин энэ нэгдэл бодитоор болох уу, эс болох уу гэдгийг хагалах эхний шийдвэр нь нөгөөдөр болох АН-ын ҮЗХ дээр гарч магадгүй болжээ. Бүтэн жил зарлагдаагүй байсан ҮЗХ-г хуралдуулах тов гарсан нь ИЗНН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцэхтэй холбоотой гэсэн мэдээлэл ч бий. Хэрэв энэ үнэн бол АН-ын ҮЗХ-гоор ярих гол сэдэв нь ИЗНН-ыг нэгтгэсэн тохиолдолд ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлд хэдэн суудал хуваарилах, 2016 оны сонгуульд хэдэн тойрог суллаж өгөх тухай байх нь. Боловсон хүчний нөөц ихтэй, фракцуудын амбийц өндөртэй намд энэ сэдэв томоохон маргааны эхлэл байх нь ч гарцаагүй биз. 
АН-ын хувьд асуудал ийм байгаа бол ИЗНН дээр маргаан улам хурц байх нь гарцаагүй. Албан ёсны гурван даргаас нь АН-тай нэгдэх асуудлаар байр суурийг нь сонирхоход, С.Дэмбэрэл “нэгдэх хэрэгтэй”, Ц.Ганхуяг “нэгдэхгүй”, С.Оюун “мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн. Гэхдээ энэ бол тэдний 2015 оны төгсгөлд илэрхийлж байсан байр суурь нь. Үүнээс хойш улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Сонгуулийн хууль шинээр батлагдаж, АН-тай нэгдэхээс өөр аргагүй байдлууд бий болсоор л байна. Энэ тухай цухас өгүүлье. 
УИХ-ын 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар хоёр суудал авч, улмаар шинэчлэлийн Засгийн газарт нэг сайдтай байсан нам бол ИЗНН. Гэвч хоёр суудал нь засагт багтааж, намын жагсаалт нь УИХ-д оруулдаг үе 2016 оноор дуусч мэдэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн өөрчлөлт болгон ИЗНН-ын улс төрийн нөхцөл байдлыг улам л дордуулаад байна. Батлагдчихсан Сонгуулийн тухай хууль, батлахаар төлөвлөөд байгаа Улс төрийн намын тухай хууль хоёрын тус бүр нэгхэн заалтаар  энэ бүхнийг тайлбарлая. Эхнийх нь Сонгуулийн тухай хууль. 
Шинэ оны босгон дээр УИХ-ын баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт зөвхөн ИЗНН-д зориулагдсан гэж хэлж болохоор байгаа юм. Гэхдээ тэдэнд ашигтай бус, ашиггүй тал нь давамгайлж байгааг зориуд тодотгоё. Юу гэхээр, өмнөх сонгуулиар тойргоос ганц ч суудал аваагүй ИЗНН-ынхан жагсаалтаар УИХ-д хоёр гишүүнтэй болсон. Гэтэл 2015 оны төгсгөлд баталсан хуулийн шинэ орчноор тойргоос сонгогдсон гишүүнгүй намд жагсаалтаар суудал хуваарилахгүй байхаар боллоо. Хэрэв энэ заалт 2012 оны сонгуулиар үйлчилсэн бол ИЗНН өнөөдөр парламентад суудалгүй л нам байх байсан. Тиймээс энэ удаагийн баталсан хуулийн шинэ орчныг ИЗНН-д ашиггүй гэж шууд дүгнэж болох юм. 
Хоёр дахь нь Улс төрийн намын тухай хуулийн төсөл. Ерөнхийлөгчийн санаачилж, УИХ-д өргөн бариад буй хуулийн төсөлд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, орон нутаг, үндэстэн, угсаатан, шашны урсгал, шашны болон төрийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад нам, төрийн бус байгууллага, хүний нэрийг намын нэрийн бүрэлдэхүүн хэсэг болгон ашиглахыг хориглоно” гэсэн заалт бий. Хэрэв энэ хууль батлагдвал ийм нэртэй намууд татан буугдана гэж шууд ойлгож болно. Тиймээс л энэ төсөл ИЗНН-д бас л ашиггүй тусах магадлал нь ашигтайгаасаа хэдэн хувь илүү болчихоод байгаа юм. 1998 онд УИХ-ын гишүүн С.Зориг агсан бусдын гарт амиа алдсаны дараа шинэ нам байгуулагдсан нь Иргэний зориг нам. Тухайн үед намын нэрэнд орсон “Зориг” гэсэн үгийг нийгэм талийгаач С.Зориг агсны нэртэй шууд холбож хүлээн авч байсан нь ч үнэн. Тэр ойлголтыг одоо ч хэвээрээ гэж үзвэл, нэг ёсондоо “Зориг” гэдэг нь хүний нэр гэж тооцвол ИЗНН нэрээ өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орно. Тиймээс л баталчихсан болон батлахаар төлөвлөөд буй хуулиуд ИЗНН-ыг АН-д нэгдэх ёстой гэсэн нэг шахалт болж байхыг үгүйсгэхгүй. 

Хоршил-2
Бодитой яригдсан АН, ИЗНН-ыг бодоход бусад намын нэгдэл тоймтой шийдэлгүй л яваа гэхэд болно. Хуваагдсан МАН, МАХН-ыг буцааж нэгтгэх, үгүй ядахдаа эвсэл болгон сонгуульд оруулах яриа аль аль намын гишүүдээс гарч байгаа. Харин дээд төвшиндөө, том улс төрөө харвал царцанги байгаа сэдэв нь МАН, МАХН-ын нэгдэл юм. МАХН-ыг нэгтгэлээ гэхэд МАН-д Н.Энхбаярын эзлэх байр суурь, түүний дагаж явсан хүмүүсийн орон зай гээд тооцох ёстой зүйлүүд гарч ирнэ. Дараа, дараагийн улс төрд бүтээх дүрээ хэрхэн хуваах нь МАН, МАХН-ын нэгдлийн гол тохироо байх нь гарцаагүй. 
Энэ хоёр нам нэгдэхгүй бол эвсэхгүй гэдэг нь ч бас тодорхой болсон зүйл бололтой. Эвсэл болж сонгуульд орлоо гэхэд сонгуулийн дараа яах вэ гэсэн асуулт бас л тавигдана шүү дээ. Намыг нь хуваасан Н.Энхбаяр эвслийг ч задалж чадах л хүн. Иймээс МАН-ын Удирдах зөвлөл дээр МАХН-тай эвсэх тухай биш, нэгдэх тухай л ярьж болно гэж тохирсон гэх мэдээлэл бий. 
МАН, МАХН-ынх бол бүтэх эсэх нь эргэлзээтэй нэгдэл. Тэгвэл бүтчихээд явж байгаа, үр дүнгээ өгсөн “Шударга ёс” эвсэл цаашаа үргэлжлэх үү гэдэг нь ч эргэлзээтэй болжээ. Есөн жилийн хугацаатай байгуулсан “Шударга ёс” эвсэл 2016 оны сонгуулиас өмнө задарна гэсэн таамгийг улс төрийн хүрээнд хэдийнэ гаргаад эхэлжээ. Энэ нь ч Н.Энхбаяр, М.Энхсайхан гэсэн МАХН, МҮАН-ын дарга нарын харилцан хийж буй эсрэг мэдэгдлүүдээс, бодлогын зөрүүгээр илэрч байгаа гэх. Энэ үнэн бол “Шударга ёс” эвсэл сонгуулийн өмнө задарч, бусад нэгдлүүд тодорхой болж эхлэх биз. 

Хоршил-3
Эвслийн хоёр намын үл ойлголцол дундуур гүйх муур нь АН уу, МАН уу. Ер нь бол аль, аль нь мөн байх. Ардчиллын төлөөх намуудыг намдаа нэгтгэх З.Энхболдын төлөвлөгөөний нэг хэсэг нь МҮАН байх нь ойлгомжтой юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр ч энэ тухай хөндөгдсөн байдаг. Гэхдээ МҮАН-ыг АН-д нэгтгэх гол саад нь З.Энхболд, М.Энхсайхан хоёрын хувийн харилцаа бололтой. Нэг нь Тавантолгойн гэрээг УИХ-д оруулж, нөгөө нь УИХ дээр гацаасан энэ хоёр улстөрч нэг завинд багтаж суух нь юу л бол. Хэдийгээр МҮАН-ын Д.Батцогт АН-д элсч, хоёр намыг холбох гүүр болж байгаа ч З.Энхболдын хатуу болзол тээг тавьчихаад байгааг эх сурвалж өгүүлсэн. Юу гэхээр “МҮАН-ыг АН-д нэгтгэхдээ М.Энхсайхан, Г.Уянга хоёрыг авахгүй байх тухай” З.Энхболдын болзол юм. М.Энхсайхан бол МҮАН-ын дарга, Г.Уянга бол тойргоос сонгогдсон МҮАН-ын ганц гишүүн. Гэтэл намын даргыг нь авахгүйгээр намыг нь нэгтгэх болзол тавьсан нь угшил нэгтэй, үзэл баримтлал ойртой хоёр намыг зааглаад байгаа бололтой. Харин энэ нөхцөл байдал МАН-д ашигтай тусч байж магадгүйг өнгөрсөн долоо хоногт АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргын суудал дээрээс зарлаж орхилоо. Тэрээр “Засгийн газрынхаа эсрэг зүйл ярьж байгаа бол М.Энхсайханыг хал. М.Энхсайхан МАН-тай хамтаръя гээд явж байгаа юм билээ” гэж хэлсэн нь хоосон үг төдий байгаагүй нь ойлгомжтой. Тэр тусмаа З.Энхболд шиг ярилцлага өгөхдөө ч давхар бичлэг хийдэг улстөрчийн амнаас сул үг унана гэж үгүй биз. Иймээс л АН, МҮАН-ын нэгдэл гэхээс илүүтэй МАН, М.Энхсайханы тохироо илүү бодитой хувилбар байж болох талтай. Энэ нь ч АН-ын сонгуулийн гол хөзрөө болгож буй ипотекийн зээлийн хүүг бууруулах санаачилгыг М.Энхсайхан буруутгаж байгаагаас, эсрэгээрээ Засгийн газарт шаардлага хүргүүлэхдээ М.Энхсайханыг орхиж улс төр хийж байгаа МАН-ын үйлдлээс харагдаж байна. Тодруулбал, шинэ оны босгон дээр Засгийн газарт зориулж сүлд мод зассан МАН-ынхан энэ жилд амласнаа биелүүлэхийг шаардаж, сайд болгонд “бэлэг” хүргүүлэхдээ М.Энхсайханыг орхисон байсныг сэтгүүлчид санаж буй биз. Яамгүй сайд гээд М.Энхсайханыг орхисон уу, эсвэл түүнтэй тохироо хийж байгаа юу. Харах л үлджээ.

Эх сурвалж: Ардын эрх

2016.01.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

УИХ-ын байнгын хороод хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

“ТӨМӨР НАР” МУСК-НЫ ШИНЭ КЛИП ГАРЛАА " ГЭРЭЛ НЭМ "

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

Мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.05

Иргэд МАН-ыг аль хэдийнэ Засгаас гаргачихаж

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04

Улаанбаатарт өдөртөө 2-4 градус дулаан байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

П.Цагааны эзэмшлийн ”Ачит-Ихт” Эрдэнэтийн балансын бус хүдрийг үнэ төлбөргүй ашигладаг уу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Авлигатай цагийн тэмдэглэл

...

Дэлгэрэнгүй » 2015.10.01