З.Энхболд: Засгийн газрынхаа эсрэг байгаа М.Энхсайханыг огцруул

С.ШИЙЛЭГТӨМӨР

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгд­сэн хурал­даанаар Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төслүүдийн агуулга нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нөөс хойш зогсоод байгаа орон сууцны зээлийг үргэлжлүүлэх зорилготой юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаач­лагч­даас асуулт асууж хариулт авлаа.
Д.ГАНХУЯГ: -Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Тухайлбал, нэг иргэн машины барьцаалж хүнээс зээл авчихаад зээ­лийн хугацаа нь дуусаагүй байхад да­хиад нэг хүнд барьцаалаад зээл авчих юм бол залилан хийсэн болно. Ийм ойлгомжтой зүйл дээр Цэц бу­руу шийдвэр гаргасан. Энэ хуульд өөрч­лөлт оруулж зээлийн нөхцлийг сайжруулсны дараа орон сууцны эрэлт ихсэх байх. Улмаар орон сууцны үнэ өснө. Эрэлт нийлүүлэлтийн тэнц­вэрийг хадгалах чиглэлд ямар ажил хийх вэ?
О.ОРХОН (Монголын банкны холбооны ерөнхийлөгч): -Банкууд зөвхөн орон сууцны зээлийн тухай яриагүй. Ипотек гэдэг нь барьцаа гэсэн үг. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн бүх зээл үүнд хамаарч байгаа юм. Харин найман хувийн зээл зогссон нь маргаан дагуулаад байх шиг байна. Цэц өмчлөлтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Зөвхөн банкнаас зөвшөөрөл авдаг заалтыг хүчингүй болгосон. Бид барьцаанд авсан зүйлээ хаана байгааг, өмчлөл нь шилжиж байгаа, давхар барьцаалж байгаа эсэхийг хянахгүйгээр банк­ны хөрөнгийн бүрэн бүтэн байд­лыг хянаж чадахгүй. Өмнө нь түрээс­лэх болон өөрөөр ашиглахдаа зөвшөөрөл авдаг байсныг Цэц голлож тайлбарлаад байгаа. Тиймээс энэ хуулиар зөвхөн гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой заалтыг нь л буцаан сэргээж байгаа юм. Энэ хууль батлагдсан тохиолдол банкууд зээлийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд ямар ч саадгүй. Одоо­гийн байдлаар банкууд дээр зээлийнх нь шийдвэр гарчихсан, гэрээ хийгдэх төвшинд оччихсон 70 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны зээл бэлэн байна. Хүүний тухайд иргэний орлогоор баталгаажсан урт хугацааны зээлийн хүү бага байх тусмаа эргэн төлөгдөх нөхцөл нь найдвартай байдаг. Гэхдээ банкуудад 10-20 жилийн хугацаатай бага хүүтэй эх үүсвэр байхгүй учраас Монголбанкны эх үүсвэрийг ашиглаж Ипотекийн корпорацид зээлүүдээ худалдах замаар үнэт цаасжуулж байгаа. Энэ үйл ажиллагааг 2013 оноос хойш явуулж байна.   
Ц.НЯМДОРЖ: -Би энэ ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийсэн хүний нэг. Зарим хүний ярьж байгаагаар бол би Монголын нэг номерын хүчирхэг хүн юм билээ. Зургаан хувийн хүүтэй зээлийг зогсоож чаддаг, Цэцээр хүссэн шийдвэрээ гаргуулж чаддаг, 70 мянган өрхийн орон сууцанд орох мөрөөдлийг таслан зогсоож чаддаг ер бусын хүчирхэг хүн юм байна. Намайг ингэж сурталчилж нэрийг минь өндөрт өргөж яваа хүмүүст баярлалаа. Хоёрдугаарт, орон сууцны зээлийн талаар Засгийн газрын гишүүн М.Энхсайхан ярилцлага өгсөн байна. Ярилцлагадаа “Банкууд ипотекийн зээлийг өөрийн хөрөнгөөр хэзээ ч санхүүжүүлж байгаагүй. Ипотекийн зээлийг Монголбанк мөнгө хэвлэх маягаар арилжааны байнкуудаар дамжуулан санхүүжүүлж байсан бөгөөд энэ нь банкны салбарыг бүхэлд нь татаж унагах хэмжээнд хүрч байгаа. Ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр Засгийн газарт байхгүй” гэсэн байна лээ. Та нар мөнгөгүй болчихоод найман хувийн зээлийг зогсоочихсон ш дээ. Энэ бол хэн ч маргашгүй үнэн. Одоо үргэлжлүүлье гэж байгаа бол Засгийн газраас санхүүжүүлэх мөнгө гаргаж өгөх ёстой. Монголбанк Засгийн газартайгаа тохиролцоод мөнгө гаргах гэхээр З.Баянсэлэнгэ сайд  нь олдохгүй байгаа талаар Н.Золжаргал Байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн ш дээ. Ийм л луйвар явагдаж байна. Түүнээс биш ипотекийн зээлийг эсэргүүцээд байгаа юм алга. 
З.ЭНХБОЛД: -Засгийн газрынхаа эсрэг ийм зүйл ярьж байгаа бол М.Энхсайханыг хал. М.Энхсайхан МАН-тай хамтаръя гээд явж байгаа юм билээ.
С.ГАНБААТАР: -Цэц иргэдийн төлөө шийдвэрээ гаргасан. Гэтэл Цэц рүү ямар их дайрч байна вэ. Цэцийн дээр АН-ынхан гарчихсан юм байна. Зээлдэгч, зээлдүүлэгч хоёрт ижил тэгш эрх байдаггүй. Тиймээс бид өмчлөгчийн эд хөрөнгийг хамгаалах ёстой. Өмчлөгчийн суурь эрхийг хамгаалах ёстой. Үүнд нь төрөөс зохицуулалт хийж өмч хөрөнгөө хамаагүй хямд үнээр алдахгүй байх эрхийг нь л хангаж өгөх ёстой. Түрээслэх, хөлслөхөд барьцаа ямар ч хамаагүй. Ер нь манай нөхдүүд банкуудын бууны нохой болчихож. Зээл өгөхдөө мөнгөн хөрөнгийн урсгал, зах зээлийн тэлэлт дээр зээл өгдөг. Банкуудыг одоо ломбард гэж нэрлэхэд ч болохоор болсон байна.
З.ЭНХБОЛД: -Би хууль санаач­лагчийн хувьд хариулъя. Өмчлөгчийн эрх Үндсэн хуульд заасны дагуу хангалттай хэмжээнд хамгаалагдсан байгаа. Үүнд санаа зовох хэрэггүй. Орон сууцны зээлд хамрагдсан 76 мянган айлаас 40-ийнх нь зээл цуцлагдсан байна. Энэ бол 0.05 хувь гэсэн үг. Үүний төлөө дуугарах нь зөв л байх. Гэхдээ 0.05 хувийг хамгаалах гээд 76 мянган айлын зээлийг гурван жилийн өмнөх шиг өндөр хүүтэй зээл рүү шилжүүлчихэж болохгүй. С.Ганбаатар гишүүн хуурамч дипломоо үзүүлж байгаад ХААН банкинд хоёр жил ажиласан. Тэгэхдээ банк гэж юу болохыг ерөөсөө ойлгоогүй байна. Банкны нийт мөнгөний 10 хувь нь л эзний хөрөнгө байдаг юм. 90 хувь нь иргэн бидний, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө. Баахан баячууд суучихаад ядуучуудыг шулж мөлжөөд байна гэдэг коммунист үгээ одоо болих хэрэгтэй.
С.ГАНБААТАР: -Өөр хэлэх үг байна уу, З.Энхболд оо.
Иргэний болон Үл хөдлөх хөрөн­гийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг ийнхүү хэлэлцсэний эцэст санал хураалт явуулж хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ.
Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэл­цүүлэг байв. Уг тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд Засгийн газар эзэмших 34 хувьдаа дүйцүүлэн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг хөрөнгө оруулагчаас авах юм. Мөн хөрөнгө оруулагч “Сентерра гоулд Монголиа” компани нь 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөхөөс гадна 1000 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг төслийг дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: Ардын эрх

2016.01.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Болд гишүүний шаардсан шударга ёс гэж юу вэ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

АН-ын даргыг бүртгэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргадаг эгч дүүс баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Тост, Тосон Бумбын нуруунд ажиллаад ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28

Эрдэнэт бол улс төр мөн...

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

З.Лайла: Ерөнхийлөгч таныг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Н.Энхбаяр хэргээ хүлээн зөвшөөрч байж өршөөгдөнө

...

Дэлгэрэнгүй » 2015.08.17

Наймдугаар сарын улс төр

...

Дэлгэрэнгүй » 2015.07.28

Зарим автозамыг түр хаана

...

Дэлгэрэнгүй » 2015.08.21

Д.Оюунхорол: Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайхаар болсонд баяртай байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.19

Утааны эсрэг алхам 1- бодит үр дүн

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09