Хавдрын эсрэг сайн хууль хэрэгтэй юмсан, Д.Ганбат гишүүн ээ


     Ð£Ð»ÑÑ‚өрийн хаалгаар гэнэт орж ирсэн түүнийгнутаг нэгт Ð¥.Баттулгын салхинд туугдаад орж ирлээ хэмээн хүмүүс ярьдаг.Парламентад орж ирэхэд нь “женко”-гийн нөлөөлөл байсан эсэхийг мэдэх юм алга.Хэн нэгний нөлөө гэхээсээ илүүтэй   1999оноос хойш “Техник Импорт” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2012 онхүртэл тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан болоод нэр дэвшүүлсэн намнь илүү нөлөөлсөн болов уу гэж бодогддог. Яагаад гэвэл манай улстөр бол бэлгүйнэгнийг босгоороо давуулдаггүй ертөнц шүү дээ. Нуух юун. Армиас ажлынхаа гараагэхэлж асан УИХ-ын гишүүн Д.Ганбат бол өнөөдөр улстөрд цоо шинэ хүн биш болсон.Арми гэснээс тэрээр өнгөрөгч онд армийнханд баярын мэнд хүргэсэн цэрэгхувцастай зураг тавьж шуугиан дэгдээж байв. Учир нь тэр зураг армид алба хаажахуй залуу цагийнх биш. Бүр 50 насны босгоор алхасан Төрийн түшээ хүн шинэцэргийн дүрэмт хувцас өмсөөд зураг даруулчихсан нь хүмүүсийн инээдийг барахгүйюу. Түүнээс бус Ардын армид салаа салбарын захирагчаар ажиллаж байсан хүнбаярын мэнд хүргэлгүй яахав.

      Өдгөө тэр УИХ дахь Хууль зүйн байнгынхороог тэргүүлэн ажиллахын зэрэгцээ хуралдааны үеэр өөрийнхөөрөө дайрч байгаань харагддаг. Энэ нь түүний мэдлэг боловсролын цар хүрээг харуулдаг гэж нэгхэсэг нь харж байхад нөгөө хэсэг нь муйхраар зүтгэдэг ч гэдэг. Аль аль нь лхүний араншинд нэвт гэрэлтэж байдаг учраас яалтай ч билээ. Мэдлэг боловсролынхувьд чамгүй л сургуулиуд төгссөн баримт намтарт нь байна лээ. Чухам чанарын хувьдөнөөдөртөө дүгнэх арга алга. Яагаад гэхээр түүнд боловсрол мэдлэгээ тулталхаруулах цаг хугацаа олдоогүй. УИХ-д улиран сонгогдвол энэ бүгдээ шавхахзангараг, боломж бий. Социалист нийгмийн үед буюу 1989 онд ЗХУ-ын Киев хотодЦэргийн инженерийн дээд сургууль, мөн хотын ВГЧУ, мөн нас ахисан хойнооМУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Ñ‚өгссөн зэргээс харвал байнгын хорооны хуралдаанд цор цор гэхээс яахавгэмээр. Хилийн чанад номын дуу сонссон залуу тухайн үедээ ардчиллыг дэмжижажиллаж байсныг ойр орчмынхон нь ярьдаг. Тиймдээ ч 1996 онд АН ялалтбайгуулахад  Түүх, соёлын дурсгал сэргээхгазрын даргаар богино хугацаанд ажилласан. Түүний намтарт бусдыгаа бодоходТөрийн гэх зүйл бараг үгүй. Үүнээс гадна ардын армид богино хугацаанд ажиллажбайснаас Ó©Ó©Ñ€ намтар үгүй юм. Ухамсарт амьдралынхаа ихэнх хугацааг бизнесийнсалбарт ажиллаж өнгөрүүлсэн учраас ийн хэлсэн хэрэг.

     Түүнийг сонгогдсон тойрогтоо чухам юу хийвгэхээр ёстой л “чамлахаас чанга атга” гэгч л болж таарна. Өнгөрөгч намар тэрээрсонгогдсон тойрог Баянхонгор аймагт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгашиглалтад өгч зогсоно лээ. Тэгэхдээ “Гурван жилийн өмнө Баянхонгор аймагсургалтын чанараар улсын хэмжээнд сүүлээсээ хоёр дугаарт ордог байсан бол энэжил 4-5 байраар урагшилсан. Эндээс харахад сургуулийн өмнөх болон ерөнхийболовсролын сургуулийн багш удирдлагууд ямар хичээнгүй ажиллаж байгаа ньхарагдаж байна. Энэ эрчээрээ ажиллавал богино хугацаанд сургалтын чанарсайжирна. Ер нь сургалтын чанар нь цэцэрлэгийн багшаас эхэлдэг” гэх зэргээрярьж байгаа нь харагдсан. Мөн 0.5 километр замын нээлтэд оролцож байна лээ.“Бага олимп” хэмээн уламжлал болгон зохиодог наадамд оролцсон Д.Ганбатгишүүн  Баянхонгор аймгийн Жаргалантсуманд баригдсан урлаг спортын заал, тамгын газрын байр бүхий барилгын ажилдзарцуулагдах 570 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагтай байснаас 200 саятөгрөгрөгийг Соёл спортын сайдын багцаас гаргуулахад хүчин зүтгэсэн гэдэг.Гэхдээ энэ нь хамтрагч Ð¥.Баттулгатай хүч хавсарснаас үүдэлтэй аж. Нөгөө талаар“Бага олимп”-ыг Ð¥.Баттулга уламжлал болгон санхүүжүүлж ирсэн түүхтэйг ч манайуншигч олон мэдэх байх. Ер нь бол энэ мэтчлэн тууз хайчлах, нээлт хийх зэрэгажилд бол тэр дүрээ харуулж, үгээ хэлчихээд буцаад байсан.

      Харин хүмүүсийн анхааралд сайтар орсоннэг зүйл нь тэр Баянхонгор аймагт усны сав түгээсэн явдал. Цахим ертөнц тэрчигээрээ усны савны бөөрөн дээр зургийг нь наагаад түгээсэн. Магадгүй энэ ньшинэ тутам улстөрчид хэрэг болсон тал байгаа. Эс бөгөөс зарим газарт гай ч болжтаарна. Уг нь гишүүн маань “Хавдрын эсрэг” гээд сав тарааж байхаар тархалтихтэй энэ өвчний эсрэг сайн хууль санаачлах хэрэгтэй байв. Хавдрыг Төранхааралдаа авч, тусгайлан хөрөнгө гаргаад тэмцэх хэмжээний хууль санаачлаадбатлуулчихсан бол тэр үндэсний баатар ч болох байлаа. Яахав, нэг талаарааТөрийн түшээ гэхээсээ илүүтэй Монгол Улсын иргэний хувиар тэр хуванцар савыгхалах зорилгоор уриалга гарган усны сав тарааж болох юм. Харин Төрийн түшээгийнзүгээс хавдрын эсрэг үндэсний хэмжээний аян өрнүүлж, түүнд тусгагдсан санаабодлыг эмхлэн хууль санаачлах нь зөв байсан юм. Санаачлаад зогсохгүй батлуулаадхэрэгжүүлж эхэлсэн бол маш хэрэгтэй зүйл. Гэхдээ хавдрын эсрэг санаачилгагаргаж усны сав тараасан хүнийг буруутгалтай биш. Эрүүл мэндийн дэд сайд асанЖ.Амарсанаа гэгч нөхөр өөрийнхөө улстөр дэх имижийг “хавдар” гээч зүйлээрдамжуулан хийж байна. Энэ бол нэг талын бизнес хэдий ч үр дүнгээ өгөх магадлалөндөр хэмээн нийгэм даяар ярих болов. Хэн ч мэдэхгүй нэг залуу энэ өвчнөөр шоухийж, өөрийгөө нийгэмд таниулахад том алхам хийлээ гэж харж сууна. За энэ чяахав.

      Нөгөө талаас түүнийг Хууль зүйн байнгынхороог тэргүүлж ахуй цагт алдарт Өршөөлийн хууль батлагдсан. Д.Ганбат өөрөөӨршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан учраас энэхуулийн хэрэгжилт түүнтэй салшгүй холбоотой. Энэ утгаараа ажлын хэсгийн ахлагчмаань нэг хэсэг хүмүүсийн магнайг тэнийлгэж бас чамгүй хүмүүсийн магнайд үрчлээнэмсэн байх. Төрийн ажил хойно ингэхээс ч Ó©Ó©Ñ€ аргагүй. Тухайн үед ял эдэлж буй2000 хүн суллагдах тооцоо гарсан. Үүнээс гадна тээврийн хэрэгслээ жолоодох эрхээхасуулсан 81 мянга 500 хүн, захиргааны зөрчилтэй болон тэнсэн харгалзах ялтай,насанд хүрээгүй байхдаа ял эдэлсэн, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, ялэдлэх хугацаа нь хойшилсон иргэдийг өршөөх, нийгмийн даатгалын торгууль,татварын торгууль гэсэн зөрчлүүд өршөөгдсөн гэхээр олон хүний магнай тэнийсэнбайж таарна. Үүн дээр нэмэгдээд Урьдчилан хорих төвд 8000 гаруй хүн хоригдожбайгаагийн 30-40 хувь нь хамрагдсан гэх тооцоо ч бий. Үүнийг л хүмүүсийн магнайтэнийлгэсэн гээд байгаа юм. Түүнээс бус энэ гавьяаг ганцхан Д.Ганбатад наахгэсэнгүй. Энэ бол Монголын Төрөөс алдсан иргэдээ өршөөж буй кампанит ажилгэдгийг сануулах хэрэгтэй байх. Гагцхүү Д.Ганбат Хууль зүйн байнгын хороогдаргалж, Өршөөлийн хуулийн хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахалж байсан болохоорүүнийг дурдсан хэрэг. Нөгөө талаар түүнд Ó©Ó©Ñ€ дурдаад байх дорвитой ажил алгагэдгийг үнэнээр нь хэлчихсэн нь дээр байх.

     Харин нэг хэсэг хүмүүсийн магнайд үрчлээнэмсэн гэдэг нь бас учиртай. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хоригтавьсан. Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар Ерөнхийлөгчийнхоригийг 100 хувь дэмжсэн. Учир нь тус хэсэгчилсэн хоригт залилангийн, бусдынэд хөрөнгийг хулгайлах, булаах, албан тушаалаа урвуулан ашиглах, авлига авах,хууль бусаар хөрөнгөжих зэрэг долоон зүйл анги бүхий 29 хэрэг хоригт багтсанюм. Үүнийг Хууль зүйн байнгын хороо, ажлын хэсэг дэмжиж УИХ-д оруулсан гэхээрД.Ганбаттай яах ч аргагүй холбогдож таарна.

      Түүний тухай дурдаж өгүүлэхэд энэ мэтзүйлээс гадна аар саар зүйл олон л бий. Ажлын хэсэгт орж ажилласан, бусад хуульдүрэм санаачлах багт багтсан, үзэл бодлоо илэрхийлсэн гээд Төрийн түшээгийнөдөр тутмын ажилд бол нэр зүүж, зүсээ харуулж ирсэн. Харин дорвитой том ажилхийгээгүй гэхэд болно. Баянхонгор аймгийн тухайд ч би дээр дурдсан. Харинхамтрагч Ð¥.Баттулгын хувьд Баянхонгорт гэхэд “Шинэ сум” төслийг амжилттайхэрэгжүүлсэн. Улсын хэмжээнд гэхэд бидний “ойлгохгүй” шахам их хөрөнгөөр ажлыгнугалсан. Үүнээс гадна байнга олны анхаарад ордог. Орохдоо “Төмөр зам”,“Тавантолгой”, “Майдар” гэх зэрэг том том төслөөр дамжиж ордог гээд тэр хуучинулстөрчийн хувьд өөрийгөө ямар талбайгаас харагдуулахаа мэддэг бололтой. ХаринД.Ганбатын хувьд улстөрд шинэ тутам учраас өнөөдөртөө усны сав тараахаас даанчхэтрэхгүй байна.

     Ямартай ч тэр айсуй сонгуулиар тойрогтоомандат авч таарна. Мандат өвөртлөөд очиход баянхонгорчууд түүнд дүн тавьчихсанбайгаа. Чухам ямар дүн тавьсныг хэдхэн сарын дараа харах болно.



С.Ууганбаяр

2016.01.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Өв тэгш биетэй болохыг хүсвэл усан спорт танд туслана

...

Дэлгэрэнгүй » 2018.02.21

Дуучин Т.Дэлгэрмөрөн "монголын анхны генерал ИСМҮС болов"

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Нийтлэлч Баабар хуурамч бичиг баримтаар тэтгэврээ тогтоолгожээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Үндэсний бөхөд дархан аварга ч улс төрд бол чимэгтэй л начин ш дээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад давлагаа үүсгэх нь тодорхой болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.10

Тендергүй шалгарсан “Улаанбаатар смарт карт”-ынханы хэрэг шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06

Ж.Энхбат: Мотоциклийн ослын улмаас он гарсаар 18 хүн амиа алдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

ГССҮТ сайдын хүчингүй тушаалыг үндэслэж тушаал гаргаж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04