“Үйлдвэрчин”-ээс үндэсний хэмжээнд ирсэн С.Ганбаатар


      Гудамжны тэмцлээс их улстөрдданслагдах болсон цөөн гишүүдийн нэг бол С.Ганбаатар. Шинэ мянганы босгондээгүүр улстөрд алсын хараа асгаж орж ирсэн нөхрийг нийгэмд хүлээнзөвшөөрүүлсэн газар бол яах аргагүй Монголын үйлдвэрчний эвлэл мөн. Үйлдвэрчнийэвлэлгүйгээр түүнийг төсөөлөхийн ч аргагүй. Баянхонгор аймгийн уугуул тэрээр 1997-2000онд Английн Сала Женерал банкинд дадлагын менежерээр ажлынхаа гарааг эхэлжээ. ӨнөөдрийнУИХ дахь бие даагчдын нэг тэрээр ард олноос “тэмцэгч”, “эх оронч” гэсэн нэрзүүсэн нь түүний улстөрийн ирээдүйн карьерт нь маш том нөлөөлөл үзүүлж байгаагхаанаас ч харж болно. Нөгөө талаас “С.Ганбаатар худлаа эх орон ч царайлж шоудажбайна” гэх. Бүр нөгөө талаас “С.Ганбаатар шоудаж байж хөрөнгө оруулагчдыгдүрвэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн” гэдэг. Ард олонд хардах эрх нь бий хойноэнд би ямар нэгэн дүгнэлт хүргэхгүй. Харин түүнд байгаа бодит зүйлийг л үнэнзөв хүргэх үүрэгтэй юм.

     С.Ганбаатарын нүдээ аниж гаслаадбайгаагийн цаана чухам юу нуугдаж байдгийг үл мэднэ, би бүр Үйлдвэрчнийэвлэлийн дарга байхаас нь үүнийг олж харах гээд чадаагүй л явна. Чухам эх орон,газар шороо юу, амин хувийн зуулга уу, шоу юу гээд олон асуулт зөвхөн надад чбус зарим хүмүүст байдаг бололтой. Ямартай ч тэр улстөрийн бизнесийн ямар ч бүлэглэлддансгүйгээс харвал гаслаад байгаагийн цаана эрх биш газар шороо, эх орон ньнуугдаж байдаг бололтой гэж дүгнэхэд өөрийн эрхгүй хүргэсэн юм. Тэр дөнгөжпарламентийн босго давсан даруйд С.Баярцогттой Олон нийтийн телевизээрОюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар сүрхий маргалаа. Үүний дарааулстөрийн шинэхэн байлдагч С.Ганбаатартай ярилцав. Тэрээр аанай л “С.Баярцогтпарламентад таван удаа суухдаа гайхалтай худлаа ярьж сурсан хүн юм” хэмээнгаслан толгой сэгсрэв. Үүнээс хойш түүнтэй тухалж уулзсангүй. Мэдээллийнхэрэгслээс харж байхад гаслах нь улам ихсэхийн зэрэгцээ нэлээд буурь суусан ньхарагдана билээ.

      Түүнийг Үйлдвэрчнийэвлэлгүйгээр төсөөлөх аргагүй. Төрийн түшээ гэхээсээ илүү “Үйлдвэрчин” гэдгээрнь ард олон хүлээн зөвшөөрдөг. Тиймээс түүний тухай бичнэ гэвэл үйлдвэчнийтухай дурдахаас өөр аргагүй. С.Ганбаатар 2001-2002 онд ХААН банкинд тусгайактивийн газрын захирлаар ажиллаж аажмаар нийгмийн анхааралд орж ирсэн нэгэн. Ийнхүүярих урлагийг эзэмшсэн тэрээр 2002-2003 онд Санхүү, эдийн засгийн дээдсургуульд багш, 2003-2005 онд Удирдлагын академид багшлахын зэрэгцээ лекц уншижөөрийгөө илэрхийлэх болсон. Харин 2005 онд “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийгбайгуулж,  тэргүүнээр нь ажиллаж өнөөхтэмцлээ өрнүүлсэн түүхтэй. Тухайн үед С.Ганбаатар сөрөг хүчний намаас санхүүавч, жагсаал цуглаан зохион байгуулдаг хэмээн хардагдаж байсан ч үе бий. Үүнийдараа 2006 онд  Үндэсний  “Соёмбо” хөдөлгөөнийг байгуулж, мөн тэргүүнээражиллаж улстөр нийгмийн харилцаанд өөрчлөлт оруулсан. Түүнчлэн 2007 онд Боловсрол,соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байгаадМонголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах болсон нь нийгэмдтанигдах гол шалтгаан болсон билээ.

       Өнөөдрийн зах зээлийн энэ орообусгаа нийгэмд иргэд алба хаагчдын эрх ашгийг хамгаалах хамгийн ойрын түнш, төрард түмэн хоёрын дундах гүүр байсаар ирсэн билээ. Нийгмийн хаана ямар өргөсбайна, хаана юу дутаж гачиж байгааг зохицуулах замаар цаг үетэй уялдсанбодлоготой явж ирсэн байгууллага маань сүүлийн гурван жил лав таг суулаа. ҮүнийгС.Ганбаатартай холбон тайлбарлах нь бий. Яагаад гэвэл өдгөөгийн удирдлагыгС.Ганбаатарт хүрч ажиллахгүй байна хэмээн үздэг. Хэдийгээр эдийн засгийн байдалтаагүй байгаа ч Үйлдвэрчний эвлэлд сайн удирдлага хэрэгтэй байгааг ч өгүүлэхболсон.

     Сүүлийн гурван жилд цалинтэтгэвэр нэмсэнгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 25-50 хувиарөсч, ам.долларын ханш чангарч, төгрөгийн худалдан авах чадвар буурсан гээд олонсөрөг зүйлийг дурдаж болно. Энэ бүгдийг зохицуулах эрх нь Монголын үйлдвэрчнийэвлэлд үгүй боловч энэ зүгт анхаарал хандуулах эрх нь бий. Тэр ч бүү хэл энэбүхнийг зохицуулж, анхаарал хандуулж, иргэдийн дуу хоолой болж байх зорилготойбайгууллага. Гэтэл энэ бүх сөрөг үйл явдлууд дүүрэн өрнөж байхад МҮЭ ямар ч дуугаргасангүй. Юун цалин төгрөг нэмэх, тэтгэвэр халамжийн зүгт дуу хоолой болохвэ. Ерөөсөө байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга боллоо. Өдгөө МҮЭ-ийг толгойлжбайгаа Х.Амгаланбаатар чухам юу хийж байгааг ойлгох юм алга. Уг нь өмнөхерөнхийлөгч С.Ганбаатар бол МҮЭ гэж айл байдгийг нийгэм сайтар ойлгуулаадзогсохгүй нийгмийн олон талд эерэг нөлөөлөл үзүүлж чадсан. Тийм ч утгаараасонгогч олон түүнд итгэл хүлээлгэн УИХ-д суулгасан байж таарна. С.Ганбаатарынүед жилд 2-3 удаа цалин тэтгэвэр нэмж байсан тохиолдол ч бий. Цаад агуулгаар ньавч үзвэл С.Ганбаатар МҮЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ улстөрийнолигархи бүлэглэлд лав худалдагдаагүй гэдгийг эндээс харж болно. Өчүүхэн төдийч автаагүй гэхэд болно. Тэдний өөдөөс тэмцэж чаддаг байв.   

   Яахав, хувь хүний зүгээс улстөрийн алсын замаа бодолцсон ажиллагаа,сонголтууд явуулж байсныг үгүйсгэх аргагүй. Хэт их улстөржилт, хувь хүнийулстөрийн пиарын үйл ажиллагаа байсныг ч үгүйсгэх хэрэггүй. Хамгийн гол нь тэрнийгэмд олон талын эерэг нөлөөлөл үзүүлж, тус дэм болсныг мартах аргагүй.      Харин өдгөөгийн ерөнхийлөгч хоёр жилажиллахдаа нэг ч цалин тэтгэвэр нэмсэнгүй, тэдний өөрсдийнх нь шаардлагаар шүү.Тэр ч бүү хэл өнөөдөр төрөөс олгодог хүүхдийн хэдэн төгрөгийг хасах гэж байхаддорвитой ажил хийхгүй байна, иргэдийн дуу хоолой болж чадахгүй байна. Өргөнхэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарчихсан, цалин тэтгэвэр шаландээрээ  байгааг МҮЭ-ийн дарга мааньанзаарахгүй яваад байгаа нь хэнд ч хар төрүүлнэ. Өдий хугацаа өнгөрч нийгмийнбайдал сайнгүй байхад загас мэт дуугүй суугаа ерөнхийлөгчийг олон талаар хардажболохоор.  Улстөрийн олигархи бүлэглэламыг нь барьчихсан юм биш биз. Өчүүхэн төдий зүйлд автсан юм биш биз хэмээнхардахаас илүүтэй санаа зовох хүн ч цөөнгүй боллоо. Энд хэн нэгэн нөхрийг магтажхэн нэгнийг нь муучлах гэсэнгүй. Ерөөсөө нийгмийн байдал ийм байхад дуугүй суужбайгаа ҮЭ байгаад л санаа зовж байна. С.Ганбаатарын үед тус байгууллага нь уулуурхайн чиглэлд хамгийн хүчтэй дуу хоолой байв. Өнөөдөр уул уурхай бол энэайлын хувьд мартагдсан. Х.Амгаланбаатарыг С.Ганбаатар шиг гудамжинд жагсаж,байн байн хэвлэлийн хурал зарлаад бай гээгүй. Нийгэмд өрнөөд байгаа үйл явдлынбурууг нь ажиж, бусдад зөвийг нь ойлгуулаад тэр зүгт тэмц л гээд байгаа юм. Урьдөмнө энэ айлын тэргүүлэгч гурван талт хэлэлцээрийг мөн ч олон удаа өрнүүлсэнсанагдана. Энэ хэрээр ч нийгэмд үр дүнгээ өгч байсан. Мөн Ерөнхий сайдтайхүртэл удаа дараа уулзаж, энэ мэт болохгүй асуудлыг зөвшилцдөг байв. Өөрөөрхэлбэл МҮЭ хэмээх байгууллага төр ард түмний дундах бат бэх гүүр болж чадажбайлаа. Одоо харин энэ гүүр нуран унасан гээд хэлчихэд хэтийдсэн хэрэгболохгүй. Яах аргагүй өнөөдөр С.Ганбаатар шиг ерөнхийлөгч хэрэгтэй болчихоодбайна. Шүүгчдийн цалин хэдэн саяар хэмжигдэж байхад бидний эрүүл энхийн төлөөнойроо хасан ажиллаж байгаа эмч ажилчдын цалин өнөөх л байдгаараа. Монголынирээдүйн сурч боловсрох үйлсэд оюун санаагаа чилээн цаг наргүй ажиллаж байгаабагш нарын цалин ч өнөөх л хэвээрээ. Хамгийн наад зах нь яагаад ийм зүйлданхаарал хандуулж болдоггүй юм бэ. Энэ бүгдийг ийнхүү дурдаад эхлэхээр өнөөдөрэдийн засаг хямралтай, улс орны байдал хүнд байна, ийм байхад цалин тэтгэвэрнэмэх ямар ч арга алга. Боломжгүй зүйл. Дэмий донгосч байна гэх байх. Тэгвэл2009 онд дэлхий нийтийг нөмөрсөн санхүүгийн хямрал манай улсад ч сүүдрээтусгасан. Тодруулбал, өнөөдрийн эдийн засгийн хямралт байдлыг манай улс даваадгарч ирсэн. Энэ цаг үед ч цалин тэтгэврээ нэмээд зохицуулаад ирсэн гэдгийг табүхэн сайн мэдэж байгаа. Угаасаа бүх зүйлийг хямрал гээч рүү түлхээд байжболохгүй. 

         Дашрамд дурдахадС.Ганбаатарыг Төрийн түшээ гэхээсээ илүүтэй “Үйлдвэрчин” гэдгээр нь ард олоннэрийддэг. Тиймээс С.Ганбаатар Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн байх нь илүү ардолонд ойр байна гэх хүмүүсийн яриа ч бий.  

  


      С.Ууганбаяр 

 

      

2016.01.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

"Мэддэг зүйлээ л бусдад түгээх хэрэгтэй гэж боддог"

...

Дэлгэрэнгүй » 2016.06.03

“Адуунчулуун”-ы нүүрсний уурхайд гал гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Чуулган хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

С.Дэмбэрэл: Нефтиэ нэрж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь импорт орлоно, экспорт нэмнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.31

Энх цагийн эмгэнэл

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

"Давхар дээл"-ийн дараагийн анги буюу Цэцийн гишүүдийн насны хязгаар

...

Дэлгэрэнгүй » 2015.12.23

УИХ-ын гишүүн Н.Учрал 62-р сургуулийн нээлтэд оролцож үг хэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.01

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн нь сэтгэлийн хөөрөл үү , сэтгэцийн өвчин үү

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20