Эрх хүүхдүүдээ улстөрд хөтөлж оруулдаг, сүлжээ болтлоо өргөжсөн тогтолцоог П.Анужин давтахаар болжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зарим нууц дүрс бичлэг алдагдаж, олон нийтийн цахим сүлжээгээр ил болсон билээ. Бичлэгт Н.Энхбаяр, Цолмон нарын илэн, далангуй нууц маягийн яриа нэлээд гарсан. Үзэгч, олон нийт тэднийг энэ зэргийн зүйл ярина гэдгийг гадарлаж байсан учир тэгтлээ “цочсонгүй”.

Харин хөтлөгч П.Анужин улстөрчид болоод намынхныхаа үнэн царайг ярьж, өөрийгөө 2016 онд нэр дэвших гэж байгаагаа хэлчихлээ.

Мөн “Хөшигний ард намын нөхдүүд та нар нэг санаатай мөртлөө, олон нийтэд харагдахдаа өөр дүр эсгэдэг” гэх утга бүхий зүйл ярьж, намын хурал дээр эсэргүүцэл илэрхийлэхэд бүгд инээлдсэн. Тэгэхэд Аав хүрч ирээд миний охин ингэж ярьж болдоггүй юм. Ингэж ярьвал алуулдаг юм шүү. Аятайхан байж байгаад 2016 онд нэр дэвшихээ бод” гэж хэлсэн хэмээв.

Тэгвэл П.Анужин улстөрд орохын тулд ийнхүү “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгчөөр ажиллаж, ард түмэнд таалагдах санаа агуулсаар яваа болж таарлаа. Харин түүнийг улс төр рүү дагуулан яваа хүн нь түүний төрсөн эцэг УИХ-ын гишүүн асан Р.Буд ажээ.

Түүнийг Пүрэвдоржийн Анужин гэдэг ч төрсөн эцэг нь Буд. Р.Будын анхын амьдралаас төрсөн ганц охин нь Анужин ажээ. П.Анужин нэгэн ярилцлагадаа “Хувь тавилангийн эрхээр би өөрийн төрсөн эцэгтэйгээ өсч өндийгөөгүй. Хоёр аав минь арван жилийн нэг ангийн хүүхдүүд ш дээ. Ээж маань ч бас нэг анги. Арван жилийн сур­гуулиа төгсөөд аав маань хойшоо сургуульд явж, ээж эндээ сураад үлдсэн гэдэг. Ээж бид хоёр аавынхаа (Р.Буд.сурв) ээжтэй зургаан жил хамт амьдарсан. Нэг л өдөр ээж маань намайг дагуу­лаад тэр гэрээс явсан. Энэ үйл явдал ээжийн минь бусдыг бодсон өрөвч, уужуухан сэтгэлийн илрэл байж дээ гэж одоо бодогддог юм. Миний энэ зэрэгтэй яваа нь энэ биеийг бэлэглэсэн аав, намайг хүн болгож төлөвшүүлсэн гэр бүлийн маань халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл, хүндлэл хариуцлагын үр дүн гэж би хэлмээр байна...Сонгуульд нэрээ дэвшүүлэх бодол хормын төдий төрж байсангүй” гэж ярьж байжээ.

Тэгвэл энэ бодлоо өөрчилж нэр дэвшихээр болсон уу, эсвэл нэр дэвших хүсэлтэй ч ярилцлагадаа үнэн ээ хэлж чадаагүй юу. Ямартай ч тэрбээр 2016 оны Их хурлын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа юм байна. Улстөрд орж ирэх гэж буй түүнийг олон нийт хэрхэн хүлээж авахыг харах л үлдэж дээ. Аав ээж болон өвөө эмээ нь нь улстөрд хүүхдүүд, үр ач зээ нараа хөтлөн оруулдаг, сүлжээ болтлоо өргөжсөн энэ тогтолцоог П.Анужин ч бас давтах нь. Тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд 2013 онд МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан юм.

Н.Ганаа

Dorgio.mn

2016.01.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147