Д.Мөнхтөр: Агентлаг эзгүйдэх гээд байсан учир намайг шууд томилсон


Г.СОНИНБАЯР

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөртэй ярилцлаа. 

-Аливаа байгууллагын удирдлага солигдож, бүтцийн өөрчлөлт хийж байгаагийн цаана халаа сэлгээ явагддаг. Ийм халаа сэлгээ, томилгоонууд хийгдэх үү?

-Ний нуугүй хэлэхэд хүмүүс ухамсартай болчихжээ. Намайг ирсэн чинь Т.Аюурсайхан даргатай хамт ирсэн хүмүүс нь өөрсдөө өргөдлөө өгөөд гарчихсан байсан. Тийм учраас надад тэгж олон хүн халах шаардлага ерөөсөө үүсээгүй. Хоёрдугаарт манай агентлагийн хувьд оны өмнө Т.Аюурсайхан даргын үед Засгийн газар тогтворгүй байлаа ш тээ. МАН Засгийн газарт хоёрдугаар сарын орчимд орсон уу даа. Гурав, дөрөвдүгээр сар дөнгөж болмогц буцаж гарах юм болоод л. Тэгснээ хүүхдийн баярын өмнө яг гарна гээд, наадмын өмнө яг гарна гээд л. Савлуулж савлуулж байгаад наймдугаар сард гараад явчихсан. Тиймээс Т.Аюурсайхан даргад ажлаа хийх бололцоо их бага олдсон юм байна лээ. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт энэ тэрээ хийх боломж цаг хугацаа бага олдсоноос шалтгаалаад манай агентлагийн дотоод ажилчдын чадавхи нэлээд суларчихсан. Жишээ нь манайх 36 хүнтэй агентлаг. Тэрнээс 28 хүнийг нь О.Магнай дарга, Т.Аюурсайхан дарга хоёрын үед сольсон байна. Тэгэхээр энэ агентлаг мэргэшсэн таван хүний нуруун дээр л үлдсэн. Бусад нь шинээр орсон туршлагагүй хүмүүс байсан.  Жишээ нь манай дээр "1982" гээд утас байдаг. Тэр утсан дээр нэг хүн ганцаараа суудаг. Мэйлээр мэдээлэл авдаг гээд нэг хүн ганцаараа суудаг. Мэйлээр хэдэн байгууллагаас мэдээлэл авдаг юм гэсэн Хятад, Орос хоёроос л мэдээлэл авдаг. Манай сайт руу ороод үзэхэд бүр өнгөрсөн оны есдүгээр сарын мэдээллүүд байгаа. Тийшээ ороод хүн мэдээлэл авъя гэхээр боломжгүй. Сайтыг нь хийсэн хүн нь олдохоо байчихсан. Болиоч дээ гэмээр ийм юмнууд байсан байхгүй юу. Бичиг хэргийн ажилтан гэж тусдаа байсаар байтал бичиг хэрэг цэгцэлдэг хүн гээд бас нэг тусдаа хүн байх жишээтэй. Ийм сул орон тоонууд маш их байсан. Агентлаг өөрөө гуравхан машинтай. Нэгийг нь дарга, хоёрыг нь хяналт шалгалтын зориулалтаар ашигладаг. Тэгсэн хэрнээ гурван жолоочтой. Нөгөө хоёр жолооч, хоёр машин нь онцын үйл ажиллагаанд явдаггүй. Ингээд баахан илүү жолоочтой, нөгөө хэд нь өглөө ирдэг ч юм уу, үгүй ч юм уу. Ажилчид нь өглөө ажлаасаа хоцорч ирдэг, зарим нь согтуу байж байдаг. Ийм л нөхцөл байдал угтсан. Би энийг юу гэж бодож байна гэхээр засаг төрийн тогтворгүй байгаа байдал нь улс орны хөгжилд, төрийн байгууллагын чадавхид хүртэл сөргөөр нөлөөлж байгаа ийм л асуудал болж байгаа юм. Түүнээс хэн нэгэн даргын буруу ерөөсөө биш. 
-Сая жишээ нь таныг ирэхээс өмнө хэдэн хүн өргөдлөө өгчихөв?
-Намайг ирэхээс өмнө бараг зургаа, долоон хүн өргөдлөө өгчихсөн байсан. Тэгээд хэд хэдэн хүн яг намайг ажил авахаас нэг хоёр хоногийн өмнө томилогдсон байсан. Тэр хүмүүсийн бичиг баримтыг нь судлаад бас үндэслэлгүй томилогдсон байна гэдэг шалтгаанаар чөлөөлөх ганц хоёр шийдвэр гаргасан. Жишээ нь би сая хэллээ, мэйл авдаг, утсан дээр суудаг, бичиг баримт цэгцэлдэг хүн бол хэрэггүй байхгүй юу. Гэхдээ би нэг их тийм олон хүн халж сэлгээгүй. Эсрэгээр нь өргөдлөө өгсөн хүмүүсийн оронд л хүн авсан тийм процессууд болсон. 
-Танай агентлаг хоёр дэд даргатай билүү? 
-Тийм. Хоёр дэд даргатай. 
-Дэд дарга нараа өөрчилсөн үү?
-Энхзаяа гээд орон тооны гишүүн ажиллаж байгаа. Сая даваа гаригт Засгийн газрын тогтоолоор Амарбаяр дарга томилогдож ирсэн. Энэ хүмүүс бол яг дэд дарга гэхээс илүү орон тооны гишүүн гэдгээрээ явдаг юм. Манай агентлагт хуралдааны бүтэц байдаг. Хуралдааны хоёр орон тооны гишүүн, зургаан орон тооны бус гишүүнээс бүрддэг. Зургаан орон тооны бус гишүүний гурвыг төрийн байгууллагуудаас сонгодог, томилдог. 
-Орон тооны гишүүд буюу дэд дарга нар тань аль намын хүмүүс вэ?
-Амарбаяр даргын аав нь Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг анх үүсгэн байгуулагч, энэ чиглэлээр их олон жил ажилласан Цэндбаяр гэж хүн байсан. Манай Амарбаяр дарга өөрөө сүүлийн 10 гаруй жил энэ чиглэлээр ажилласан. Орон тооны бус гишүүн байж байгаад сая орон тооны болж байгаа юм. Тэрээр нам бус. Энхзаяа даргын хувьд бол МАХН-ынх. 
-Та агентлагийн дарга болсон, төрийн жинхэнэ албан хаагч. Намаасаа татгалзах өргөдлөө өгсөн үү?
-Татгалзана. Засгийн газраар орсон, батлагдчихсан. Тогтоол нь өчигдөр /01.06/ л ирсэн. Түүнтэй холбогдуулаад хуулийн хугацаа нь 30 хоног байдаг учраас үүнд багтаад өргөдлөө өгөх ёстой. Тэгээд зохион байгуулалтдаа орно. 
-Төрийн албаны тухай хуулиар бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой байх аа. Таны хувьд сонгон шалгаруулалтад орсонгүй. Өмнөх даргыг чөлөөлсөн хуралдаанаар таныг шууд томилсон?
-Өмнөх агентлагийн дарга өргөдлөө өгсөн учраас дараачийн сонгон шалгаруулалтыг зарлана гээд явахаар тэр хугацаанд агентлаг эзэнгүй хоцрох эрсдэл байгаа байхгүй юу. Тэр тусмаа 2016 оныг "Хэрэглэгчийн жил" болгон зарлаж байгаатай холбогдуулаад тийм эрсдэлүүд бидэнд байгаа учраас энэ талаасаа бол жаахан хэцүү. Эзэнгүй орхиж болохгүй. Тийм учраас Засгийн газрын өөрийнх нь эрх зүйн актаараа, агентлагийн даргыг Засгийн газар өөрөө оруулж томилно гэсэн заалт байгаа. Одоо жишээ нь манай агентлагийн газрын дарга нарыг сонгон шалгаруулахдаа өрсөлдүүлж таны саяын хэлдгээр Төрийн албаны зөвлөлөөр оруулж, тэгээд өрсөлдөх сонгон шалгаруулалт хийнэ гэсэн үг. Агентлагийн даргыг бол Засгийн газар томилох эрхтэй. 
-Та тэгэхээр сонгон шалгаруулалтад нөхөж орох шаардлага байхгүй юу?
-Байхгүй. Би тэгээд ч төрийн албаны удирдах албан тушаалтны шалгалтаа өгчихсөн. Төрийн албаны нөөцөд байсан.
-Таныг томилогдсоны дараа залуу хүн, төрийн албаны туршлагагүй гээд олон нийтийн сүлжээгээр бичсэн харагдсан. Төрийн албанд ажилласан туршлага бий юү?
-Та нэгэнт энэ тухай асуусан юм чинь хамгийн анх ярилцлага өгч байгаа сонин болохоор өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулчихъя. Би Говь-Алтай аймагт төрсөн. Алтай нутгийн хүү. Эмээ дээрээ өссөн. Эмээгийн галын зээ, амины, эрх хүүхэд нь. Одоо ч эмээ дээрээ байдаг гээд хэлчихэд буруудахгүй. Ийм хүү нь байгаа юм. Би хүүхэд байхаасаа олон нийтийн байгууллагаар, нийгмийн салбараар идэвхтэй явсан. Хоёрдугаар ангидаа Монгол Улсын шилдэг өсвөрийн улаан загалмайч болж байсан. Хамгийн анхны мянган хүнд тусалсан өсвөрийн улаан загалмайч болж тухайн үеийн 10 мянган  төгрөг юу юугаар ч билээ шагнуулж байсан. Дараа нь гуравдугаар ангидаа Дархан-Уул аймгийн шилдэг хүүхэд, Орхон аймгийн шилдэг хүүхэд, дараа нь сургуулийнхаа шилдэг оюутан, манлайлагч оюутан,  МЗХ-ны тэргүүний залуу, нийслэлийн хүндэт цол тэмдэг гээд зөндөө л шагнал авсан. Монгол Улсын Ерөнхий сайдын долоон удаагийн өргөмжлөлтэй. Ингэж явж байгаад дараа нь улс төрийн намд орсон. Намд ороод идэвхтэй үйл ажиллагаад явуулаад дүүргийн оюутны холбооны дарга, дүүргийн зарим удирдлагуудын зөвлөх, туслахаар ажиллаж, улмаар Ерөнхийлөгчийн сонгуулиар “Number1” гэдэг хөдөлгөөн өрнүүлж ажилласан. Дараа нь мэргэжлээрээ ажилласан. Би сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Телевизэд ажиллаж байхдаа Н.Энхбаяр даргатай эргэж холбогдсон. Тэр үед “Монгол омогшил” гэж үндэсний уран илтгэгч шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шилдэг 30 илтгэгчийн нэг, үндэсний уран илтгэгч болсон юм. Ингэж тухайн үед даргатай хамтран ажиллах бололцоо бүрдсэн. Дарга намаа байгуулж эхлээгүй байсан л даа. МАХН-ын 26-р их хурал болохоос өмнөхөн гэсэн үг. Удалгүй Онц их хурал болсон юм. Тэр Онц их хурал дээр намайг дуудаад үг хэлүүлсэн. 
-Үг хэлээч гэж Н.Энхбаяр дарга санал тавьсан юм уу?
-Үгүй байх аа. Манай найзууд л намайг хэлүүлчихсэн юм шиг байна лээ. 
-Хэдэн он билээ?
-2011 он. МАХН дөнгөж байгуулагдаад байсан. Тэр үг надад улс төрийн том тэсрэлтийг өгсөн. Би удалгүй Н.Энхбаяр даргын хэвлэл хариуцсан зөвлөхөөр очиж, дараа нь “Сод маргад” гэдэг компанид хуулийн референтээр давхар ажилласан. Сүүлдээ жинхлээд идэвхтэй ажиллаж байгаад тэгээд 2012 оны сонгууль болоод улс төр идэвхжээд эхэлсэн. Тэр үеэс МАХН-ын дэргэдэх оюутны холбооны даргаар ажилласан. Тэгээд байж байсан чинь манай даргыг бариад явчихсан. Даргыг бариад явчихаар бид гол тэмцсэн хүмүүс л дээ. Тэр үед манай нам олуулаа ч байгаагүй. Надад их итгэл хүлээлгэж байсан. Тэр үед бас намайг хорьдог юм байна. Ямар үндэслэлээр хорьж байгаа юм гэсэн чинь гэрийн хаяг тодорхойгүй гээд. 
-Н.Энхбаяр даргыг баривчлагдах үед та тэнд байсан юм уу?
-Тэр үед байсан. Тэрнээс болж хориогүй. Дараа нь тусад нь мэдүүлэг авъя гэж дуудаж аваачаад л хорьж байгаа юм. 111-т нэг хонуулсан. Манай намынхан миний төлөө тэмцсэний хүчинд гарч ирсэн. Дараа нь бас гэрийнхээ гадаа нэг зодуулсан. Хэн зодсон нь мэдэхгүй, хоёр хүнд зодуулсан. Арван хэд хононг эмнэлэгт хэвтэж, бүтэн наркозтой хагалгаанд орсон. Дараа нь миний нэр дээр байсан компаниуд, төрийн бус байгууллагуудыг нэгжиж эхэлсэн. Би нэг төрийн бус байгууллагаа дүүгийнхээ нэр дээр байгуулчихсан юм. Тэр үед миний паспорт Эрдэнэтийн хаягтай байсан юм. Тэр дүүгийн гэрийг цагдаагийнхан очиж нэгжсэн байсан. Цагдаагаас намайг дуудаад. Та яагаад өөрийнхөө нэр дээр байгуулсан төрийн бус байгууллагынхаа хаягийг өөр хүний хаяг дээр бүртгүүлсэн байдаг юм. Ирж мэдүүлэг өг гээд. Тэр бол хорих арга нь ш дээ. Тэгээд би уучлаарай. Наадах чинь хууль зөрчсөн хэрэг биш гэж хэлэнгүүт өөр хүмүүс ярьж байгаа юм. Эхнэр чинь мөлхөө тавилга захиалсан юм аа, гэрийн чинь хаяг хаана вэ гэх жишээтэй Ингээд тэр дарамтаас болж охиноо хоёр жил гаруй хөдөө хадмындаа байлгасан. Эхнэр бид хоёр хоёр жил гаруй дайн тулааны байдалтай. Түгшүүрийн байдалтай амьдарсан. Тэр үед би зүгээр л түгшээд байгаад байсан юм биш. Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя гэж хөдөлгөөн өрнүүлсэн. Тэр хөдөлгөөнийг зохион байгуулж 120 мянган хүний гарын үсэг цуглуулсан. Тэгээд тэр хөдөлгөөн их амжилттай болоод олон ажил хийгээд, даргыгаа суллуулах, нэр хүндийг нь хамгаалах талаар ажилласан. 
Манай монголчууд их туйлшрамтгай ш дээ. Тэр туйлшрамтгай занг нь тэр байдлыг эргүүлэх гэж тэмцсэн. Хэлмэгдүүлэлт гэдгийг ойлгуулах гэж маш их явсан. Дараа нь манай нам Засгийн газарт орсон. Тэгээд энэ томилгоо, шударга бус яваад байсан. Зарчмаараа явахгүй байсан. Бид чинь шинээр гарч ирж байгаа намын хуучин залгамж халаагаа үргэлжлүүлээд шинэчлэн босч ирж байгаа намын хувьд зөв байх ёстой гэдэг зарчмыг барьж байсан учраас, зөв байх зарим зарчмаа алдах гээд байсан учраас зарчим дээрээ байгаач ээ гэж би хэсэг нөхөдтэйгөө тэмцсэн. 
-Өөрийнхөө намын сайд нараас уу?
-Тийм өөрийнхөө сайд нараас. Өөр намын сайд нараас ч гэсэн тэгсэн. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дээр орж шаардаж, бичиг хүргүүлж, ингэж явсан. Тэгээд 2013 он хүртэл тэгж явж байгаад дандаа л улс төр хийгээд байхаар миний хувийн амьдрал хэцүү байсан учир бизнесээ бодож эхэлсэн. Нөгөө Х тайлантай байсан баахан байгууллагуудаа сэргээж эхэлсэн. Ингээд би харуул хамгаалалтын чиглэлийн компани, айл нүүлгэлт, дуудлагын жолооч, хэвлэл, тэгээд зөвлөх үйлчилгээний гээд жижиг жижиг компаниудыг босгож эхэлсэн л дээ. Ингэж бизнесээ нэлээд идэвхтэй авч явсан. Гэтэл сая намайг гэнэтхэн дуудаж энд тавьсан. 
-Тэгэхээр төрийн албанд ажилласан туршлага бол байхгүй юм уу?
-Би цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. 
-Цагдаагийн байгуул-лагад хэр удаан ажилласан бэ?
-Ахлагчаас эхлээд тодорхой хугацаанд ажилласан.
-Цаашид яг үндсэн чиглэлээрээ, шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр юу хийх вэ. Харж байгаа эхний асуудал юу байна?
-Энэ оныг "Хэрэглэгчийн жил" болгоод зарлачихлаа. Би энэ агентлагт томилогдохоосоо өмнө тодорхой хэмжээнд судалсан. Аваад бас агентлагийн даргаар ирээд судалж байна. Энэ ажлыг хийхдээ хэд хэдэн гол зүйлийг баримталъя гэж байгаа юм. Хамгийн нэгдүгээр зүйл нь бол миний өөрийн агентлагаа хэрхэн удирдах арга барил их чухал. Өмнө нь О.Магнай дарга заримдаа манай агентлагийн шийдэж чадахгүй юман дээр хүртэл дуугарчихсан байдаг юм билээ. Тэгэнгүүт эрх зүйн хэмжээнд чадахгүй юман дээр хүртэл дуугарчихангуут О.Магнай дарга ажлаа өгөөд явсны дараа баахан өргөдлүүд ирчихсэн. Тэр өргөдлүүд нь одоо болтол хураалттай, шийдвэрлэх бололцоогүй хадгалагдаад байгаад байгаа. Би бол эсрэгээрээ нэгдүгээрт агентлаг чухал. Агентлагийн үйл ажиллагаа чухал, хэрэглэгч чухал. Хоёрдугаарт хамт олон чухал. Надтай хамт ажиллаж байгаа баг, гишүүн, нэгж бүгд чухал. Гуравдугаарт одоо юу байдаг юм, хамгийн сүүлд л дарга чухал гэдэг ийм зарчим барьж байгаа. 

Эх сурвалж: Ардын эрх

2016.01.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147