С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээж хэвлэлд анх удаа ярилаа

Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны  эхнэр Б.Булган Төв аймгийн урьчилан хорих төвд  хоригдоод  хоёр  сар  болж  байна.  Түүний  ээж  Д.Байгальмаатай  ярилцлаа.  Тэрээр анх удаа манайсонинд ярилцлага өглөө.

 

 

-Сайн байна уу. Таны бие сайн уу?

 

- Амар мэнд асууж байгаа хүний өмнөөс билэггүй үг хэлмээргүй. Гэвч охиныхоо араас сэтгэл зовж, даралт ихсээд бие тааруухан  байх боллоо. Хэдийгээр би охиндоо бүрэн дүүрэн итгэж, үнэн зөв нь олдоно  гэж харж хүлээж байгаа ч гэсэн биднийг огт уулзуулахгүй, тэр байтугай сүүлийн үед өмгөөлөгчийг ч оруулахгүй байгаа. Тийм болохоор юу болоод байна вэ, охины минь бие яаж байгаа бол гэхээс  даралт ихсэж, сэтгэл шаналах юм. Охин минь өвчин хууч ихтэй, тэр нь сэдэрч байгаа болов уу гэж  санаа зовж байна. Өнөөдрийг хүр­тэл бид биеийн байдлыг нь мэдэхгүй сууж байна даа.

 

Бусадтай сэтгэлээ хуваалцах, ямар нэг юм ярихыг хүртэл хориглож гарын үсэг зуруулсан гэсэнмэдээлэл хэвлэлээр гарсан байсан?

 

- Энэ дэлхийн бүх хүн эхээс төрж, эхийн цагаан сүүгээр амладаг. Үрээ гэсэн эхийн сэтгэлийг  хэн ч хааж боож болохгүй байх. Гэтэл эргэлт оруулахгүй, ээжийг нь ч уулзуулахгүй байгааг ойлгохгүй юм. Уг нь ар гэрийнхнийг нь уулзуулах зөвшөөрөл өгдөг шиг байгаа юм. Гэтэл биднийг уулзуулахгүй юм. Зөндөө харлаа, хүлээлээ, тэсвэр тэвчээр барагдаж байна.  

 

Солих хувцас, ном сонин зэрэг ойр зуурын хэрэгцээний зүйлүүдийг бол оруулж байгаа юу?

-Эргэлт оруулахгүй байгаа. Хоёрхон удаа л хувцсыг нь сольсон. Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм шиг байна лээ.

 

-Охин нь гадаадад сурч байгаад ирсэн гэсэн. Бас л уулзуулаагүй юу?

 

-Зээ охин маань философийн чиглэлээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгсч, хэсэг хугацаанд ажилласан. Тэгээд магистр хамгаалахаар гадаадад явсан хойгуур нь ийм юм болсон. Интернэтээс мэдээлэл аваад санаа нь зовоод шууд хүрээд ирсэн. Ээжтэйгээ уулзаж чадаагүй.

 

Б.Булганыг олон нийт хохирогч, бас гэрч  гэж үздэг. Гэтэл хуулийн байгууллагууд гэнэт баривчилж хорьсон  нь  нөхцөл  байдал  ноцтойгоор  эргэж  байна  уу  гэсэн  хардлагыг  төрүүлээд  байгаа?

 

-Миний бодож байгаагаар энэ хэрэгт хөндлөнгийн ямар нэгэн нөлөө орж байхыг үгүйсгэхгүй. Хэргийн явц аажимдаа миний охиныг  баривчилж хорих хүртэл өрнөж байгаагийн цаана ямар нэгэн утга агуулга байгаа юм болов уу. Яагаад гэвэл, 2016 оны сонгууль угтаж манай хүргэн, охины минь нөхөр С.Зоригийн амь насаа алдсан хэрэг дахин сөхөгдөж гарч ирж байгаа шүү дээ. Өнгөрсөн дөрвөн удаагийн сонгуулийн өмнө талийгаач хүргэний маань амь насаа алдсан аймшигт хэргийг гаргаж ирж шоу хийж байсан. Энэ удаа ч түүний л нэгэн адил шоу үүсгэв үү гэж харж байгаа. Тиймээс энэ удаагийн үйл явдлыг хэр зэрэг үнэний хувьтай  вэ гэдэгт эргэлзэж байна.

 

“Талийгаач хүргэн эд нар адилхан ард­чиллын төлөө тэмцэгчид шүү дээ. Э.Бат-Үүл нэг удаа телевизээр нулимс дуслуулах шахан ярьж байсныг харсан “...Хамт тэмцэж явсан нөхрөө хөнөөх хүн биш ээ” гээд. Би түүнд итгэдэг”

“Талийгаач хүргэн эд нар адилхан ард­чиллын төлөө тэмцэгчид шүү дээ. Э.Бат-Үүл нэг удаа телевизээр нулимс дуслуулах шахан ярьж байсныг харсан “...Хамт тэмцэж явсан нөхрөө хөнөөх хүн биш ээ” гээд. Би түүнд итгэдэг”

 

-Б.Булганыг баривчлах үед та дэргэд нь байсан уу?

 

-Тэр үед би хажууд нь  байгаагүй. Миний охин надад өглөө болгон шөл хийж өгдөг  юм. Тэр өглөө  08 цагийн үед утасдаад  “Ээж ээ, би  тантай уулзаж чадахгүй нь. Өнөөдөр би Зоригийн асуудлаар хүмүүстэй уулзах боллоо” гэсэн. Үдээс хойш ирэх байх гээд хүлээсэн ч ирээгүй. Огт чимээ байдаггүй. Гэтэл дүү рүүгээ  залгасан байсан. “Би баригдаад явлаа. Надад хэцүү байна.Ээжийг сайн хараарай” гэсэн байсан. Түүнээс хойш уулзсангүй.

 

-Ойр дотныхон чинь танд юу гэж зөвлөж байна?

 

-“Сэтгэлээ чанга байлгаарай, хичээгээрэй”  л гэх юм. Миний сахарын өвчин хэтэрч, эмнэлэгт хэвтэхэд миний найзууд “Биеэ торд. Охиноо бодож эрүүл бай. Даралтаа үзүүлж, тогтмол байлгахад анхаар” гэж зөвлөсөн. Найз нөхдийн хүчээр би өнөөдрийг хүртэл явж байна. Ядрах, зовох цагт хүний чанар танигддаг гэгчээр ерөнхийдөө өнгөрч буй хоёр сар гаруй хугацаанд олон зүйлийг ойлгож мэдэрлээ. Гэвч одоо долоон бурхан одонд залбирч, сүүгээ өргөхөөс өөр чадах, мэдэх юм алга. Намайг харж асарч байдаг ганц хүн бол охин минь. Тийм учраас миний төлөө сэтгэл нь их зовж байгаа байх.

 

Б.Булганыг яг ямар үндэслэлээр хаанаас  хэрхэн шалгаж байгааг олон нийт тодорхой  мэдэхгүй  байна. Табүхэнд хэлсэн үү?

 

-Миний ойлгосноор ТЕГ-аас шалгаж байх шиг. Ерөнхийдөө бол цагдаа, ТЕГ, холбогдох бусад байгууллага  шалгаж байх шиг байна.

 

-Хэрэг гараад олон жил өнгөрч байгаа ч сонгууль дөхөхөөр эргэж сөхдөг?

 

-Тэр аймшигт хэрэг гараад 17 жил өнгөрчээ. Энэ бүх хугацаанд зовлон, шаналлыг нуруундаа үүрч яваа хүн бол миний охин юм даа. Эхлээд гэрч  гэж үзэж, хамгийн сүүлд сэжигтнээр татаж байгаад би эх хүний хувьд үнэхээр их гайхаж байна. Охиноо ямар нэгэн хэргийн золиос болох вий гэсэн бодол миний сэтгэлд  цаг үргэлж төрж байна. Ер нь бол шалгадаг, хянадаг байгууллагууд нь үе үе охиноос юм асууж, тайлбар авдаг шиг билээ. Тэр болгоныг надад ярьж байсангүй. Хааяа л Зоригийн асуудлаар ажлын багтай уулзаад ирлээ гэдэг байсан.  Түүнээс өөр зүйл хэлж байсангүй. Гэхдээ өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэ хэргийг сонгуулийн өмнө л гаргаж ирдэг. Бид ч үүнийг анзаарч мэдэж байдаг. Энэ удаа ч охиныг минь Төв аймгийн урьдчилан хорих төвд хориход бид сонгуулийн шоу эхэлж дээ гэж бодсон. Гэтэл хэрэг явдал сунжирч байна. Ямар нэгэн хэрэгт холбогдуулах гэсэн гаднын хүч байж магадгүй гэсэн бодол төрж байна. Гэхдээ энэ эх хүний бодол л юм даа.

 

Хэрэг гараад олон жил өнгөрсөн. Энэ хугацаанд холбогдох байгууллагууд юу хийсэн байх вэ. Олон нийтэдхандаж та юу хэлэх бол? 

 

-Хэзээ нэгэн цагт илэрнэ гэдэгт би найдаж байна. Сэтгэл алдрах үе байдаг ч би итгэдэг. Магадгүй аль эрт олчих байсан юм биш үү гэж бодож суух үе ч надад байдаг л юм. Гэхдээ хэрэг илрэлгүй  олон жил боллоо. Эцэст нь охин минь шоронд хоригдоод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд эх хүний сэтгэл ямар байх вэ. Хэн ч гэсэн үүнийг ойлгох байх. Би  охиноо ямар нэгэн муу зүйлийн золиос болж, ямар нэгэн муу мэдээ дуулдах вий гэхээс айж байна. Ямар ч байсан миний охин нөхрөө өнөө маргаашгүй Ерөнхий сайд болох гэж байна гэхэд бусадтай нийлээд хөнөөх хүн биш. Тийм зүйл байх ёсгүй. Харин  би охиноо ямар нэгэн хар хэргийн золиос болчих вий, хэлмэгдэх вий гэж бодож сууна. Миний охин 17 жил энэ  хэргийн төлөө, үнэн зөв нь олдоосой, хэрэгтэн илрээсэй гэж сэт­гэл зовниж, шаналж ирсэн.

 

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд янз бүрийн мэдээлэл их цацагдсан. Хар тамхины хэрэгт хол­богдсон, тусгай зөвшөө­рөл­тэй холбоотой,  Японоос ирэхэд нь, АНУ-аас ирэхэд  нь баривчиллаа.  Тан­саг амьдралтай  гэнэ, хаанахын ямар бай­гуул­лага дэмжээд  байна вэ  гээд шуугисан. Энэ хэр бодитой вэ?

 

-Тэр бүхнийг би хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээс л харсан. Миний охин элбэг дэлбэг амьдарсан юм байхгүй. Тэтгэвэртээ гараад хоёр жил болж байна. Охин 240, би 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Бид хоёрынх нийлээд  600 мянган төгрөг болдог. Бага ч гэсэн бид болоод л байдаг юм. Хар тамхи гэдэг худал мэдээлэл. Япон руу ч, АНУ руу ч яваагүй, ер нь гадагшаа явсан удаа огт  байхгүй. Намайг асраад байж байсан. Яагаад хэвлэлийнхэн тэгж бичиж байгаад би гайхаж байгаа. Хэвлэлийнхэн бичээд байгаа юм уу, хэн нэгэн хүний захиалгаар бичиж байна уу. Тэрийг бас мэдэхгүй юм.

 

-Б.Булган ямар нэгэн ажил хийж байсан уу. Ямар мэргэжилтэй билээ?

 

-Охин минь 23 дугаар сургуулийг орос сургууль байхад дүүргэж, Анагаахын дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. Эх нялхсын төвд мэргэжлээрээ 4-5 жил ажил­ласан. Тэгээд Зоригоотой танилцаж, гэр бүл болж, зургаан жил амьдарсан. Түүнээс хойш ажил хийгээгүй. Ханийнхаа тухай дандаа сайнаар л дурсдаг. Муу үг огт хэлүүлэхгүй шүү. Би нэг удаа “Ээ чааваас, миний охин ямар хүнтэй суучихаад хар залуугаараа хагацаж, зовлон шаналалд унадаг байна аа” гэхэд “Ээж минь хайртай хүнтэйгээ суусан. Тэр минь сайн хүн, сайхан хүн байсан. Би хэн юм бэ, хэн ч биш шүү дээ” гэсэн. Би болохоор муу охиноо насаараа зовлоо гэж харамсахдаа л тэгж хэлсэн хэрэг.   

 

Өөр хүнтэй амрагийн харилцаатай байж гэнэ. Хэрэг гардаг өдөр уулзаж байгаад нөгөөх нь малгайгаагээсэн нь орон доор нь гарсан гээд л ярьж, бичдэг?

 

-Манайх охин, хүү хоёртой. Хоёулаа эмч мэргэжилтэй. Булган том нь байгаа юм. Бид хүүхдүүдээ чадлын хэрээр  сайн хүмүүжүүлсэн, хэн хэнийг нь боловсролтой болгож төлөвшүүлсэн. Үнэнч шударга байх, худал хэлэхгүй байх гэхчлэн хүнд ямар л сайн чанарууд байна тэр болгоныг хүүхдүүдээ төлөвшүүлэхийг зорьж, хичээж хэрэгжүүлсэн гэж боддог. Булган маань хүнд их тусархуу, цайлган, бас шулуун шударга. Тийм учраас би охиндоо бүрэн итгэдэг.

 

Хэвлэлээр Э.Бат-Үүлийн малгай байсан гээд л элдвээр ярьж, бичихэд ч би охиндоо итгэж байсан, одоо ч итгэлтэй байна. Талийгаач хүргэн эд нар адилхан ардчиллын төлөө тэмцэгчид  шүү дээ.  Э.Бат-Үүл  нэг удаа телевизээр нулимс дуслуулах шахан ярьж байсныг харсан. “...Хамт тэмцэж явсан нөхрөө хөнөөх хүн биш ээ” гээд. Би түүнд итгэдэг.  Ер нь бол хүмүүс бие биеэ хэтэрхий муухайгаар хэлэх, элдвээр доромжлохыг хараад эх хүний хувьд эвгүй санагддаг. Цөөхөн монголчууд маань бие биеэ битгий муухайгаар гутаагаасай, эв найртай амьдраасай гэж хүсэх юм даа.

 

-Танай гэр бүл ямар боловсролтой хүмүүс вэ?

 

-Миний хань Банзрагч гэж Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн байлаа. Эрхүүд эдийн засгийн мэргэжил эзэмшсэн. Дээхнэ үед тэр сургуулийг Ю.Цэдэнбал дарга төгсч ирж байсан юм шүү дээ. Хань минь Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад Сангийн яаманд ажилласан. Тэндээсээ аспирантурт явж, ирээд МУИС-д насаараа багшилсан даа. Манай ээж, аав Дорноговь аймгийн Алтанширээ  сумын  хүмүүс. Би хотод төрж, өссөн. 1960 онд Анагаахын дээдийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсч, Эх нялхсын төвд насаараа ажилласан. Тэндээс тэтгэвэртээ гарсан.

 

-Эцэст нь хэн нэгэнд хэлмээр, дамжуулмаар юу байна?

 

-Миний охинд учирсан золгүй тохиолдол, зовлон бэрхшээл хэзээ дуусах юм бол гэж л хүлээж сууна. Үнэн зөв нь олдоно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь миний охин хэн нэгний золиос болчих вий гэж бодох юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ

2016.01.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147