“МИАТ”-ийн Гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан М.Зоригт сайдыг шалгуулах өргөдлөө АТГ-т өглөө


                 “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т өгчээ. Зам, тээврийн сайд М.Зоригтын “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон тус компанийн санхүүгийн нөхцөл байдалд нь хэрхэн нөлөөлөх болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлж байсан. Мөн ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийн өрөөнд МИАТ, ИНЕГ-ын дарга нар, санхүү хариуцсан дарга нарынхаа хамт хоёр өдөр ээлжлэн дуудагдаж уулзсан ярианы бичлэг нь нийтэд ил болж байсан билээ.

              Үүнд хамгийн ноцтой нь М.Зоригт албан тушаалаа ашиглан тушаал өгч ашиг сонирхлын хамааралтай “Голомт” банк, түүний ТУЗ-ийн дарга, хүү З.Тэмүүнтэйгээ уулзуулж “МИАТ”, ИНЕГ-ын дансан дахь их хэмжээний мөнгийг Төрийн банк, Улаанбаатар банкнаас “Голомт” банк руу татан төвлөрүүлсэн гэдэг талаар ярьсан байв. Дээрх мэдээлэл ил болсны дараа “Голомт” банк руу татсан зарим мөнгөө буцаан татсан байж болзошгүй гэхчлэн хардаж сэрдэх яриа ч үүсч байлаа. Харин энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан албан ажлаа өгснийхөө дараа ийнхүү шалгуулахаар АТГ-т өргөдөл гарган шалгуулахыг хүсчээ. Тэрбээр салбарын сайдаа юуны учир АТГ-т шалгуулах болсныг мэдэхийн тулд өргөдлийн эхийг бүрэн эхээр нь нийтэллээ.

                     Энэ нь дээрх асуудлаас болж Г.Жаргалсайханыг “МИАТ”-ийн захирлын ажлаа өгсөн байх гэж таамаглаж байсныг бататгасан ч байж болох талтай. Нөгөөтэйгүүр, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан салбарын сайдаа АТГ-т өгсөн дараагийн асуудал нь “Туркиш Эйрлайнс”-ийн тухай сэдэв байв. Бидэнд ирсэн мэдээллээр М.Зоригт сайд өнгөрсөн баасан гаригт “МИАТ” ТӨХК дээр гурав дахь удаагаа очиж ажилтан, албан хаагчидтай уулзсан нь энэ аж. Энэ удаагийн уулзалтаар АСЕМ-ын бэлтгэл ажлын талаар ярилцсан гэх боловч тус компанийн ТУЗ-ийн түвшинд чухам юу ярьсан тухай мэдээлэл одоогоор хаалттай байна.

             “Туркиш Эйрлайнс”-ийн Монголын иргэний агаарын тээвэрт монопольчлох эрмэлзэл, “барьцаа лавшруулах” түрэмгийлэл удаан хугацаанд яригдаж буй. Энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан ярихдаа “Монгол, Турк хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Туркиш Эрлайнс” Монгол руу, “МИАТ” Турк руу долоо хоногт тус бүр гурван нислэгийн эрхтэй, хоёр тал тус бүр 500 зорчигч тээвэрлэх эрхтэй. Гэтэл “Туркиш Эрлайнс”-ынхан долоо хоногт хийх нислэгээ тав болгоё, онгоцоо томруулъя гэх санал тавьсаар байгаа. МИАТ үүнийг “хааж боосондоо” биш, Монголд ашиггүй гэрээ хийх эрхгүй гэдэг үүднээс асуудалд ханддаг. А.Гансүх, Н.Төмөрхүү нар манай салбарын сайдаар ажиллаж байхдаа энэ талаар маш сайн ойлгож хүлээж авдаг байсан. Цаашид ямар шийдвэр гаргахыг таашгүй. Энэ сэдвээр нэлээд хатуу үг сонсож байсан. Гэвч хожмын өдөр “Туркиш Эрлайнс” хүчирхэгжлээ гэхэд МИАТ өөрөө зах зээлээс шахагдаж гарвал яах вэ гэдгийг бодолцох ёстой. Түүнээс биш зарим хүний шүүмжилдэг “МИАТ монопольчилж өөрөө нисэхгүй, өрөөлийг нисгэхгүй, дээр нь гаднаас орж ирж байгаа боломжийг хязгаарлаж байна” гэдэг асуудал буруу юм шүү. Статистикаас харахад “Туркиш Эрлайнс” орж ирсэн хоёр жилд Европын зах зээл талдаа нэмэр болоогүй. Өнгөрсөн хугацаанд тэд “Аэрофлот”, “МИАТ” хоёроос л зорчигчийг нь авсан. Тэгэхээр энэ чиглэл бол миний хэлсэнчлэн хоёр авиакомпанийн л зах зээл юм байна. Өөрөөр хэлбэл “Туркиш Эрлайнс” нислэгийн тоогоо нэмэхэд Аэрофлот тэсээд үлдэнэ, МИАТ шахагдаад гарахаас аргагүй болно.

               Бид цэгээс цэгт нисдэг. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Москва ороод, Москвагаас цааш задарч нисч чаддаггүй. “Аэрофлот” бол Москва, Стамбулаас цааш 223 чиглэлд задарч нисч байна шүү дээ. Тэдэнд маш том боломж байна. Бидэнд алга. Манай OМ135-аар яаж Лондон орох вэ. Прага, Нью-Йорк руу яаж хүрэх вэ гэхчлэн гарц бодож олох ёстой. Код шейр гэж харилцан бие биеийнхээ кодыг хүлээн зөвшөөрсөн гэрээ байдаг. Энэ гэрээнд нэгдэж кодыг хамтарч эзэмшихийн тулд өнөөх л “Үйлчилгээ, аюулгүй байдлын” шаардлагыг хангасан байх ёстой. Дээхнэ үед энэ асуудлыг тавихад “од” аваад ир, шалгалтуудаа даваад ир гэдэг байсан. Өнөөдөр бид гурван одтой, дөрвөн од болгохоор төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Аюулгүй байдлын таван удаагийн шалгалтад бүгдэд нь 100 хувийн үнэлгээтэй тэнцлээ. Авиакомпаниудтай гэрээ, хэлэлцээр хийхэд нүүр бардам байх болсон” хэмээн ярьсан удаатай.

                  Ямартай ч “МИАТ” Үндэсний авиа компани маань сайн ч бай, муу ч бай, өнөөдрийн байдлаар Кореан айр, Аэрофлот зэрэг бусад авиакомпаниудын үнийг тогтоож байгаа гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн тийзийн үнээс шалтгаалан бусад нь үнэмлэхүй өндөр үнэ ханш тогтоохгүй тогтвортой байгаа үүргийг бас анзаарахгүй өнгөрөх аргагүй. “Туркиш Эйрлайнс”-ийн хувьд хэрхэн монопольчилж, ноёрхлоо тогтоон түрэмгийлдэг жишээ олоход тун амархан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнгөрсөн арваннэгдүгээр сард Украинд “Туркиш Эйрлайнс”-ын асуудлаар маргаан үүсгэж, “Хэрэв Туркийн авиа компанийг оруулаад ирвэл нислэгийн үнэ ханш тогтворжино, үйлчилгээ сайжирна” гэхчлэн ээлжит ятгалгаа хийснийхээ хариуд Украины Хууль зүйн сайд Петренко Павло Дмитровичоос хатуу үг сонссон.

                      Авлигын хэрэгт холбогдон Гүржийн эрх баригчдаас зугтахын эрхэнд Ерөнхийлөгч Петр Порошенкогийн тушаалаар Украины иргэншил “олж аваад” удаагүй байгаа тэрбээр “Туркиш”-ийг сурталдсаныхаа төлөө “Чи Гүржид яг ийм маягаар Туркиш Эрлайнсыг оруулж үндэсний авиа компаниудыг нь уналтад оруулсан. Украинд тэгж чадахгүй шүү. Туркиштэй холбоотой авлигын хэргийг чинь дэлгэнэ” гэсний хариуд хэлэх үггүй болохдоо Украины Хууль зүйн сайдын өөдөөс ус цацчихсан тухайд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байв. Ямартай ч энэ удаад “Туркиш Эйрлайнс” Монголд түрэмгийлэхийн тулд айсуй сонгуультай холбогдуулан нэлээд хүчтэй лобби хийж эхлээд байгаа бололтой. Тодруулбал, өмнөхөөсөө ч хүчтэй шахалт үзүүлэх болно гэсэн үг. Нэг жишээ дурьдахад Барилга, хот байгуулалтын яамнаас шууд Хөдөлмөрийн яам руу “шилжин” ажиллаж байснаа саяхан сонгуульд өрсөлдөх нь гэсэн таамаг үлдээгээд хилийн чанадад гарсан Р.Эрдэнэбүрэнг “Туркиш”-ийг лоббидогч, тэдний бараг л албан ёсны дистрибьютер мэт хичээнгүй зүтгэдэг гэдэг. Түүнтэй холбоотой зарим асуудал ч хуулийн байгууллагаар шалгагдаж буй гэх сураг ажиг дуулдах боллоо. Магадгүй түүнийг өмнөх Засгийн газарт, БОАЖ-ын сайд Л.Гансүхийн зөвлөх байхаасаа Турк руу “гүйдэлтэй” болсноос үүдэн хардсан ч байж болох юм. Хоёр жилийн өмнө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цагдаа нарын хувцсыг сольж өгч олон түмэн нэг их голж билээ. Гэвч цагдаа ямар загвар өмсөгч биш, өөд татаад өмсөөд л ажиллаж байгаа. Харин тэр гологдсон хувцасны “цаад эзэн” нь экс сайдын “Нэг ардчилал” клубын гишүүн, журмын нөхөр Р.Эрдэнэбүрэнгийн хувийн бизнес байсныг зарим хэвлэлд бичиж байсан. Цэргийн хувцас оёдог үндэсний үйлдвэр “Бөртэ” сул зогсчихоод байхад заавал яагаад Туркт оёулав гээд Р.Эрдэнэбүрэн биш Х.Тэмүүжин сайд баахан хардуулж билээ. Гэтэл энэ шүүмжлэлийн тайлбар болох цагдаагийн хувцасны “онцгой чанартай, давуу тал нь” Р.Эрдэнэбүрэн 1993-1998 онд "Анкара” их сургуулийн хуулийн факультет төгссөн, Туркт найз нөхөд олонтой байсанд л оршиж байсан юм болов уу даа. Турк найзууд нь ч “Туркиш Эйрлайнз”-ын зөвшөөрлийг Зам, тээврийн сайдаасаа “олоод ирээч” гэсэн гуйлт дайсан байж болохгүй гэх газаргүй. Үнэгүй бяслаг Туркт л байв гэж, тийм үү.

                Юутай ч “Туркиш Эйрлайнс” орж ирлээ гэхэд үйлчилгээ, катеринг бүх талаараа монополь эрх эдлэхийг санаархах нь ч дамжиггүй. Тэгэхээр Монголын үндэсний агаарын тээврийн зах зээлд “МИАТ” бус “Туркиш Эйрлайнс” ноёрхож, Монгол өөрөө оролцож чадахгүй болох тэр эмгэнэлийн үүднээс, мөн хэн нэгэн сайд хувийн банкных нь актив “асуудалтай” болоод ирэхээр нэг томоохон, тэр тусмаа стратегийн ач холбогдолтой салбарыг нь удирдаж, харьяандаа байдаг төрийн өмчит компанийн удирдлагуудад тушаал өгч хувийн бизнесээ тэтгээд байгаа юм биш биз гэсэн хардлагыг “МИАТ”-ийн экс захирлын АТГ-т хаягласан өргөдөл нэг талаар нотлоод өгч байгаа юм биш биз.

 

О.Нар

Zaluu.com

2016.01.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Б.Насанбаяр уучлал гуйлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

"Гэрэлт үзэсгэлэн гоо" цомогт багтсан "Эжымни"

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02

Жүжигчин Жавхаа хайртайгаа учиржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

И.Дорж: Болц нь гүйцээгүй самар өвчин тараах нөхцөл болдог

...

Дэлгэрэнгүй » 2015.08.11

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдав

...

Дэлгэрэнгүй » 2015.08.17

IT PARK, ICT GROUP хамтран өндөр технологийн бүтээлч төслүүд хэрэгжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.06

2010-2014 онд үйлдвэрлэгдсэн Prius гэнэт зогсох аюултай

...

Дэлгэрэнгүй » 2015.07.16

Цахимаар газар өмчлүүлэх IV ээлжийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.25