Ж.Цэцгээ: Урлагийн нандин холбоог таслахгүй авч яваадаа баяртай байдаг



      Ð¨Ð¸Ð½Ñ оны босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол тэмдгээр шагнуулсан СИТИ дээд сургуулийн дуурийн дуулаачийн ангийн багш Ж.ЦЭЦГЭЭТЭЙ ярилцлаа. Тэрбээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяан хуурчийн охин бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 26 жил дуулсан Монголын алтан хоолойтнуудын нэг юм. 

 

-Алтан тайзнаа олон жил дуулсан хөдөлмөрийг тань Төрөөс үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндтэй шагналыг хүртээсэнд баяр хүргэе. Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авах мөчид юу бодогдож байв?

 

-“Та гавьяат жүжигчин болсон. Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ авна” гэдгийг анх сонсоод итгээгүй. Үнэхээр итгэмээргүй явдал болсон. Бидний үеийнхэнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол бол хүрэхийн аргагүй хол, их эрхэм шагнал. Ерөнхийлөгч цол тэмдэг гардуулах тэр мөчид би ёстой л дээд цэгтээ хүртэл баярлаж, аав ээж минь л бодогдсон доо. Тэд минь дэргэд байж, охи-ноо энэ эрхэм цолоор эн-гэ рээ мялаахыг харсан бол... гэж бодохоор эрхгүй нулимс дусалсан. Аав ээж минь намайг шагнуулахыг дэргэдээс үзээгүй ч дээд тэнгэрээс хараад баярлаж, бахархсан байх аа. Би цол тэмдгээ зүүгээд Төрийн ордноос гараад тэнгэр рүү харж“Охин нь авьяас, хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо. Та хоёртоо баярлалаа” гээд бурхны оронд заларсан аав ээждээ залбирсан. Гэхдээ баяр хөөрийг минь хуваалцах хүүхдүүд байна. Манай хүүхдүүд тэр өдөр надаас илүү баярласан. Болдоо минь жигтэйхэн баярлаж намайг тэврээд уйлаад л байсан.

 

-Дуурийн дуучид ид уран бүтээлээ туурвиж явахдаа Монгол Улсын гавьяат жүжигчин болдог. Таныг олон хүн аль хэдийнэ гавьяат болсон гэж бодож байсан байх?

 

-Тийм ээ. Хүмүүс “Та их л орой гавьяат жүжигчин боллоо доо” гээд баяр хүргэсэн. Оройтсон ч бай цол тэмдгээ авсандаа баяртай байна. Гавьяат болж амжаагүй олон хүн байна шүү дээ. Дуурийн театрт нэг өрөөнд байсан нөхдөөс минь Б.Банзаржав гавьяат жүжигчин цол хүртээгүй байна. Д.Баадайжав, Б.Цэцгээ, Б.Банзаржав, Ч.Мөнхшүр бид нэг өрөөнд суудаг байсан юм.

 

-Таны аав Жамъяан хуурч Монголын нэртэй хөгжимчдийн нэг байсан нь охиноо урлагийн замд хөл тавихад нөлөөлсөн болов уу?

 

-Би сонгодог болон үндэсний хөгжим хосолсон гэр бүлд өссөн. Аав ээж минь “Бөмбөгөр ногоон” театрыг Дуурийн болж өргөжих хүртэл ажилласан уран бүтээлчид. Тэр үеийн хөгжимчид үндэсний, сонгодог гэсэн хоёр төрлийн хөгжмийн зэмсгийг эзэмшсэн байв. Аав минь морин хуур, виолончель тоглоно. Ээж минь хийл, хуучир тоглодог байлаа. Би сургуульд ороогүй байхдаа л театрт тоглолт үзэх дуртай байв. Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай зэрэг алтан үеийн уран бүтээлчдийн дуулахыг сонсоод “Ямар гоё юм бэ” гээд суудаг байсан. Би нэгдүгээр сургуульд орж, дараа нь Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль руу шилжсэн юм. Бага ангиасаа Пионерийн ордны найрал дуу, бүжгийн дугуйланд явдаг байлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Ерөө бид хоёр дугуйланд хамт явдаг байсан. Тэгээд хөгжим, төгөлдөр хуур тоглуулна. Би долдугаар ангидаа Москвагийн хөгжмийн дунд сургуульд явсан юм. Тухайн үед Ц.Намсрайжав гуай “Хоормейстер бэлтгэх шаардлагатай байна” гээд Ч.Жамс ранжав, Ц.Ерөө, Эр-дэ нэ чимэг бид нарыг сургуульд явуулахаар болсон. Би сургуулиа найрал дууны багш мэргэжлээр төгсч, Ардын дуу бүжгийн чуулгад анх ажиллаж эхэлж билээ.

 

-Тэгвэл та Ардын дуу бүжгийн чуулгад хэр удаан ажилласан юм бэ?

 

-Ардын дуу бүжигт Д.Мясүрэн гуайн туслахаар ажилласан. Тэгэхэд би19 настай байлаа. Тэр үед дунд сургууль төгсөөд гурван жил ажиллаад дээд сургуульд элсдэг журамтай байсан юм. Манай чуулгын найрал дуунд Ардын жүжигчин Н.Норовбанзад, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Надмид нар дуулж байв. Аав ээж Дуурийн театрт ажиллаж байсан учраас дуурь их үзнэ. Дуучин болох юмсан гэж их бодно. Тухайн үед Дуурийн театрт Болгарын мэргэжилтэн ажиллаж байлаа л даа. Тэр багшид хоолойгоо шалгуулсан чинь “Чи дуурийн дуучин болбол ховор нарийн хоолойтой юм. Колоратурное сопрано хоолой байж магадгүй” гэлээ. Би Ленинград руу хоормейстерийн чиглэлээр дээд сургуульд суралцах хуваарьтай байсан ч Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай “Чи дуурийн дуучны ангид яв” гэж ятгаад би дуурийн дуучны мэргэжлээр Ленинградад долоон жил суралцаад ирсэн дээ.

 

-Сургуулиа төгссөний дараа таныг Дуурийн театрт хуваарилсан уу?

 

-Тийм ээ. Би 1974 онд Дуурийн театрт орж, тасралтгүй ажилласаар 2000 онд тэтгэвэртээ гарсан. Дуурийн театр миний залуу нас, аз жаргалтай үе өнгөрсөн хоёр дахь гэр минь юм. Би их сайхан хамт олонтой ажиллаж байсандаа баярлаж бахархаж явдаг.

 

-Дуурийн театрт дуулсан анхны уран бүтээл тань ямар дуурь байв. Анхны бүтээлээ амилуулахдаа айж эмээж байсан уу?

 

-Вано Мураделийн “Октябрь” дууриар миний дуучны замнал эхэлсэн. Би хөгжмийн дунд сургууль төгссөн, мэргэжлийн дуурийн дуучин учраас сонсгол, ноот гээд айх зүйлгүй байсан. Харин тайзан дээр жүжиглэх л хэцүү байлаа. Дараа нь “Травиата”, “Риголетто”, “Севилийн үсчин”, “Кармен” зэрэг дуурийн гол болон туслах дүрд дуулсан. Бид хотын үзэгчдээс гадна хөдөөгийн ард түмэнд сонгодог урлагийг сурталчлах үүрэгтэй байлаа. Тэр үед сонгодог урлагийг олон нийтэд сурталчлах Ю.Цэдэнбал даргын тогтоол гарч байсан. Сонгодог урлагийг хотын театраар хязгаарлалгүй 18 аймаг, сум бүрт очиж тоглоно. Манай театрын бригадыг хөдөөгийн үзэгчид маш сайхан хүлээж авдаг байсан юм шүү.

 

-Урлагийн бригадын хөтөлбөрт ямар дууриуд багтдаг байсан юм бэ?

 

-“Учиртай гурван толгой”, “Севилийн үсчин” болон бэсрэг дууриуд багтдаг байлаа. 1970-1980 оны хөдөөгийн ард түмэнд сонгодог урлаг сайн хүрсэн гэж боддог. Жирийн малчин, тариачид дуурийн тухай ойлголттой, зарим бадгийг мэддэг тийм сайхан байсан.

 

-Дуурийн театрт гучаад жил дуулжээ. Таны алтан партнер хэн байв?

 

-Олон сайхан дуучинтай хамт дуулсан. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди, Ч.Жамсранжав, А.Хавлааш нартайгаа олон ч дуурьт хамт дуулсан. Нэгэн цаг үед хамт дуулж байсан уран бүтээлчдийнхээ тус дэм, зөвлөгөө, сургамжаар өсч дэвжсэн хүн дээ, би.

 

-Энэ олон жил үндэсний болон сонгодог дуурьт дуулахад сэтгэлд тань дотно үлдсэн дүр олон бий юү?

 

-Байлгүй яах вэ. Би сургуульд байхдаа мөрөөдөж, диплом хамгаалахдаа дуулсан Вердийн “Травиата” дуурийн Виолеттагийн дүрдээ маш их хайртай. Дуурийн театр 1977 онд Виолеттын дүрийг анх бүтээсэн. Мөн “Риголетто” дуурийн Жильда, “Севилийн үсчин” дуурийн Розинагийн дүрдээ хайртай. Би хоолойдоо тохирсон, дуулах ёстой бүтээлүүдээ ами-луулсандаа баяртай явдаг.

 

-Хоёр дахь гэр болсон театраасаа холдон тэтгэвэрт гарах хэцүү байсан уу?

 

-Театрын гоцлол дуучнаар25 жил ажиллаад тэтгэвэрт гардаг. Сэтгэл театртаа хоргодсон ч хамтран ажиллаж байсан нөхөд, ахмад үеийнхнийхээ туулсан замыг даган тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гараад зүгээр суух их хэцүү байлаа. Тэгээд Хөгжим, бүжгийн дунд сургууль, Соёл урлагийн их сургуульд багшилж эхэлсэн. Одоо СИТИ дээд сургуульд дуурийн дуулаачийн багшаар ажиллаж байна.

 

-Ариун сүмийн босго өндөр гэдэг. Гэхдээ ардын хүүхдийг сургаж урлагийн замд бэлтгэх нь уран бүтээлч байхаас амаргүй юү?

 

-Амаргүй ч шавьтай байх сайхан. Хоёр шавь минь“Гэгээн Муза” авсанд дотроо баяртай явдаг. Ноот мэдэхгүй хүүхдүүд оюутан болоод ирэхэд тэднийг дуурийн дуучинд байх ёстой бүх чанарт сургаж, эрдмийг сургаад төгсгөх хэцүү. Гадаадын дуучид шиг багаасаа урлагаар төлөвшөөгүй хүн хичээвэл дөрвөн жилийн хугацаанд сонгодог урлагт суралцдагийг манай дуучид баталдаг. Манай Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар хөгжмийн дунд мэргэжил эзэмшээгүй ч одоо авьяас чадвараараа дэлхийд гайхагдаж байна шүү дээ. Мөн монголчууд байгалиасаа гоц мэдрэмжтэйг баталж байна.

 

-Таны хүү Д.Болд 2011 онд Төрийн соёрхол хүртсэн. Тэр үеийн мэдрэмж, сэтгэгдлийг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан болов уу?

 

-Би өөрөө Төрийн соёрхол авсан юм шиг л баярласан. Миний хүү Дуурийн театрт өссөн юм шүү дээ. Болдоо“Кармен”, “Чоно ба долоон ишиг”, “Чио чио сан” зэрэг дуурийн хүүхдийн дүр, олны хэсэгт гардаг байсан. Багаасаа намайг дагаж театрт өнждөг байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлж дуучин болсон байх гэж би боддог.

 

-Танд хүүгээ сонгодог урлагийн хүн болгох бодол байсан уу?

 

-Уг нь хүү минь Хөгжим, бүжгийн дунд сургуулийн хийлийн анги төгссөн. Миний дүү Ж.Баярсайхан Хөгжим, бүжгийн дунд сургуульд хийл хөгжмийн багш. “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулсан Ж.Батсайхан дүү маань Болдоод микрофон бариулаад “Валерий Леонтьев шиг дуул” гээд зогсоочихдог байсан. Болдын ах нь виолончель тоглодог байсан ч харамсалтай нь, зуурдаар нас барсан юм. Одоо хүү виолончель тоглодог. Аав ээжээс минь эхлэлтэй урлагийн удам тасраагүй л байна. Манай охин дуулаачийн мэргэжлээр Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийн удирдлага дор төгссөн. Урлагийн ариун нандин холбоог таслахгүй өдий зэрэгтэй авч яваадаа баяртай байдаг.

 

-Та болон таны дүү нар, хүүхдүүд урлагийн салбарт харьяалагддаг. Аав тань хүүхдүүдээ урлагийн хүн болоход юу гэж захидаг байв?

 

-Аав минь гайхалтай хөгжимчин бас сурган хүмүүжүүлэгч байсан. Бидэнд урлагийн хүн дотроосоо гэрэлтсэн, дотоод сэтгэл нь хөг аялгуутай байх ёстой гэж хэлдэг байлаа. Аав минь урлагийн хүн учраас хүүхдүүдээ хөгжим тоглуулж, ардын дуу дуулуулна. Намайг ардын дуу дуулахаар сонсч сууснаа “нэг л биш байна даа” гэдэг байж билээ. Аав л Баярсайханд хийл, Батсайханд ятга тоглохыг зааж сургасан юм шүү дээ.

 

-Аав ээж тань урлагийн хүмүүс байсан учраас “Алтан үе”-ийн уран бүтээлчид их ирдэг байсан уу?

 

-Манайх Ардын жүжигчин Ц.Цэгмид тэргүүтэй урлагийн алдартнуудтай хамт театрын хашаанд байдаг байсан. Тухайн үед тэр мундаг хүмүүстэй хамт амьдарч байгаагаа ч мэддэггүй байж дээ. “Миний хүүхэд нас Алтан үеийнхний дунд өнгөрсөн юм байна” гэдгийг одоо л ойлгож байна.

 

Х.Эрдэнэзаяа


2016.01.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Имарт” бөднийн өндгийг “бойжтол” нь дарж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.27

ХУД-ийн 302 өрх айл хууль ёсны газартай болло

...

Дэлгэрэнгүй » 2015.07.30

Виктория Райдосын лекцийн “нууцаас”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.19

С.Ганбаатар: 2016 онд Үнэмлэхүй, 2017 онд хоёр дахь ялалтаа байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улстөрчидтэй хариуцлага тооцох асуудал хаана байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.05

Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил БОАЖЯ-тай салшгүй холбоотой

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07