Хуулиас ч илүү үйлчлэх фракцуудын тохироо

С.ШИЙЛЭГТӨМӨР

Засгийн газар 2015 оны сүүлчийн, 2016 оны хамгийн эхний хуралдаанаараа зарим яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажлаасаа чөлөөлөгдсөн нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, УИХ-д нэр дэвшихээр төлөвлөж байгаа хүмүүс Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Энэ шалтгаанаар Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нар өөрсдийн хүсэлтээр ажлаа өгсөн.
 Хоёрдугаарт, хуулийн дагуу татан буугдаж буй Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Бэхбат, Н.Энхцогт нар ажлаасаа чөлөөлөгдөв.
Ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс дээрх хоёр шалтгаантай байсан бол тэдний оронд томилогдсон хүмүүст нэг л шаардлага, шалтгаан үйлчилжээ. Энэ бол хуулийн шаардлага бус засагт хамтарсан намууд, АН-ын фракцуудын тохироо. “Мал дагавал ам тосдоно” гэдэг эртний сайхан монгол зүйрлэлийг олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш “Нам дагавал ам тосдоно” хэмээн ашиглах болсон. Одоо бүр лавшруулаад “Фракц дагавал ам тосдоно” хэмээн ашиглаж ч болохоор болжээ. 
Уг нь АН-ын дарга З.Энхболд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 7-нд болсон намынхаа 25 жилийн ойн баярын хуралд үг хэлэхдээ, АН фракцгүй болж байгааг албан ёсоор зарласан юм. Тэрээр “Нийт гишүүддээ зөвхөн АН гэдэг фракцад нэгдэхийг уриалж байна. Үүнийг Монгол төрийн эрх ашиг шаардаж байгаа. АН төлөвших нь Монгол Улсын эрхэм зорилго” хэмээн онцолсон юм. Гэвч намынхаа бүр цаашлаад Монгол төрийн, Монгол Улсын эрхэм зорилго болгосон энэхүү зорилтоо биелүүлж чадахгүй байгаа нь дээрх томилгооноос харагдлаа. Үүний бэлэн нотолгоо нь Засгийн газрын хуралдаанаар томилогдсон дарга нар тус бүртээ АН-ын фракцуудыг төлөөлж байна. Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон С.Ламбаа уг нь МҮДН-ынх. Харин сүүлийн үед УИХ-ын даргатай ойр байж, түүний ахлах зөвлөхөөр ажиллах болсон тэрээр “Шонхор” фракцын квотоор томилогджээ. Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар “Алтангадас” фракцын С.Мэндсайханыг томиллоо. Засгийн газрын хуралдаан эхлэхийн өмнөхөн тус байгууллагын даргаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Ц.Пүрэвдоржийг томилох тухай эх сурвалж мэдээлж байв. Гэнэт шийдвэрээ өөрчлөн С.Мэндсайханыг томилсонд фракцуудын тохирооноос өөр шалтгаан олдохгүй. Ялангуяа сүүлийн үед хүч нь суларч, чиг зааж чадахаа больсон гэгдэх “Алтангадас”-ыг энэ удаагийн томилгооны гадна үлдээж болохгүй гэдэгт санал нэгдсэн бололтой. Нам доторхи нэр нөлөөгөө хадгалсаар байгаа АН-ын дараагийн фракц бол МҮДН. Тус фракц Сангийн дэд сайд асан С.Пүрэвийг Гааль, татварын ерөнхий газрын даргаар томиллууллаа. Тэрээр фракцдаа чухал нэгэн бололтой. Учир нь, дэд сайдын суудлаас буусныхаа дараа мөн фракцуудын тохироогоор томилогдсон Сангийн сайд Б.Болорын зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү агентлагийн даргаар томилогдов. Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ю.Идэрцогтыг томиллоо. Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай тэрээр “Нэг ардчилал”-ын төлөөлж энэ суудалд очсон бололтой. Үүнээс үзвэл АН-д фракцын тогтолцоо бат хадгалагдсаар байна.
Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн томилгоонуудаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын томилгоо л фракцуудын тохироонд хамааралгүй юм. Гэхдээ энэ нь ямар ч тохироогүй томилгоо гэсэн үг биш. Засгийн газарт хамтран ажиллаж буй АН, “Шударга ёс” эвслийн тохиролцоогоор томилогджээ. Бүр тодруулбал, МАХН-аас томилогдсон Шадар сайд өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд багтдаг тус агентлагийн даргаар намынхаа оюутны холбооны дарга Д.Мөнхтөрийг томилуулав. 
“Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй” гэдэг шиг засгийн эрх барьж буй нам, эвсэл хэнийгээ, хаана томилох нь хамаагүй гэж үзсэн бололтой. Гэхдээ энэ бол хамаагүй гээд орхиж болохгүй сэдэв. Иймэрхүү байдлаар томилгоо хийх эрхтэй байж болох ч бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Уг нь төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг томилохдоо эхлээд Төрийн албаны зөвлөлд захиалга өгч сонгон шалгаруулалт зарлах ёстой. Гэтэл энэ удаад сонгон шалгаруулалт зарлахгүйгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь дараагийн хүнийх нь томилгоотой хамт хэлэлцчихлээ. Фракцуудын дарга нарын тохироо намынхаа удирдах дээд байгууллагын шийдвэрийг давж гардаг байсан бол одоо бүр Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны тухай хуулиас ч хүчтэй болжээ.

Эх сурвалж: Ардын эрх

2016.01.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Шинэ Зеландад алан хядагч 27 лалын шашинтныг буудан алжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Маргааш цусаа бэлэглэсэн хүнд “U Money” карт үнэгүй өгнө

...

Дэлгэрэнгүй » 2015.10.02

Хүүхдийн тоглоомд агуулагдах химийн аюултай бодисуудыг тогтоожээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.06

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

АН-ынхан Ерөнхий сайдыг шахаанд оруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10

МАН-ын генсек Ж.Мөнхбатыг баривчилах уу

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24

Төсвөө хөрсөн дээр буулгаач

...

Дэлгэрэнгүй » 2015.09.23

Ардчилсан нам хүүхдээр улс төрийн “шоу” хийсэн үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29