Б.Батзаяагийн хэргийг ЭЦГ-аас АТГ руу татжээ

Шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр гэрээс нь саатуулсан.

Б.Батзаяаг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулсан байдаг. Мөн түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан юм.

“Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө хэвлэлээр цацагдаж байсан. Ер нь уг хэргийг цагдаагаас шалгаж эхэлсэн үеэсээ хойш ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд өгсөнгүй. Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан болон зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа билээ. Дээрх баривчилгааны хамт “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн зөвлөхөөр  ТӨХК-ийн дэд захирал асан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг ч мөн баривчлахаар тушаал нь зэрэг гарсан байдаг. Гэвч баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн тэрбээр АНУ руу зугтсан байдаг бөгөөд эдүгээ Интерполоор Ч.Ганбат болон “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ  нарыг эрэн сурвалжилж буй. Хамгийн сүүлд авсан мэдээллээр АНУ-ын тал Интерполоор эрэн сурвалжилж байгаа Ч.Ганбатыг баривчлахад хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч Ч.Ганбат Англи улс руу зугтсан байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалж өгч байсан юм. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан гэнэ.

Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар огт тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан гэх мэдээлэл байгаа юм. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухай баттай эх сурвалжууд хэлж байна. Дашрамд сануулахад уг төмөр замын ажилд Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг зарцуулсан ч харамсалтай нь төмөр замын ажил өдийг хүртэл дуусаагүй л байна.

Баривчилгаа болсны дараахан нь хэвлэлээр уг хэрэгт холбогдуулан тухайн үеийн Зам тээврийн сайд байсан хүмүүсийг татаж магадгүй гэж байсан. Тэгвэл Монголын төмөр замтай холбоотой хэргийн дуулиан араасаа дараа дараагийн хүмүүсийг "чирж" эхлэв бололтой. Оны өмнөхөн Зам, тээврийн яамныг удирдаж явсан УИХ-ын гишүүн Х.Баттулга болон одоогийн УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг төмөр замын хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэллээ гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаарх мэдээллийг зарим эх сурвалжуудаас тодруулахад ЭЦГ-аас дээрх эрхмүүдийг сэжигтнээр татсан нь үнэн гэсэн юм. Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр энэ хэргийг ЭЦГ-аас гадна АТГ шалгаж эхэлсэн гэж эх сурвалжууд онцолсон юм. Тодруулбал, АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг төмөр замтай холбоотой уг хэргийг шалгахаар болжээ.

Хэргийг АТГ өөр дээрээ авах болсон шалтгаан нь албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэж үзсэн учраас аж. Харин зарим нэгэн хүмүүс дээрх хэргийг АТГ шалгаж эхэлсэн болон Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татсан нь хэргийг учиг тайлагдах дөхөж буйгийн илрэл гэж үзэж байна.

Г.Лхагваа

Zaluu.com

2016.01.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахаар боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Их хэмжээний тариаг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард 19.8 мянган хүн эрүүлжүүлэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Г.Адилбиш: Газрын тосны компаниуд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулаад ямар ч сайн сайхан үр дүн авчраагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

"Жи Тайм" сүлжээний М.Марат мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Зээлээ төлөөгүй 179 оюутны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Шинэ Зеландад алан хядагч 27 лалын шашинтныг буудан алжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

А.Ариунзаяа: Судалгаагаар монгол залуу эрчүүдийн сэтгэлзүйн байдлыг анхаарах шаардлагатай болсныг харуулсан

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Жолооч танд бэлэн бус торгуулийн системтэй холбоотой асуудал тулгарсан уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.11.02

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Алсын мэт бодож суусан аюул аминд тулаад иржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Full the different club ”Гранд экспо 2015” -ын шилдгээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.10

Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

Ойрын өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.04

Зуны амралтаар хөдөө явахдаа орон сууцны хулгайгаас айх хэрэггүй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.07.22

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Маргааш цусаа бэлэглэсэн хүнд “U Money” карт үнэгүй өгнө

...

Дэлгэрэнгүй » 2015.10.02

Аваргуудын лиг эргэн ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20