“Харвони” эмийн талаарх дэлгэрэнгvй мэдээллийг хvргэж байна

“Харвони” эмийн талаарх дэлгэрэнгvй мэдээллийг хvргэж байна

Элэгний С вирусийг устгах "Харвони" эмийг vйлдвэрлэгч “Гилеад Сайнс”, тvvний Монгол Улс дахь албан ёсны борлуулагч “Омбол” ХХК нь єнгєрсєн оны арванхоёрдугаар сарын 24-ний єдєр тус эмийг оруулж ирсэн билээ. Энэхvv эмийг єнгєрсєн сарын 28-ны єдрєєс эхлэн хепатитийн С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай бvртгэгдсэн иргэдэд цахим жороор олгож эхэлсэн. Харин Эрvvл мэнд, спортын яамнаас гурван сар буюу нэг курс эмчилгээ нь 94000 ам.доллараар зарагддаг тус эмийг vйлдвэрлэгч АНУ-ын “Гилеад сайнс” компанитай “Хvртээмж” хєтєлбєрийн хvрээнд 1200 ам.доллараар Монгол Улсад оруулж ирэх, борлуулах тохиролцоонд хvрч чадсан билээ. Дээрх эм орж ирэх хvртэлх хугацаанд тус яам нь Хепатитийн С вирусийн халдварын эрт илрvvлэг, оношилгоо, эмчилгээний удирдамжийг боловсруулж, нийт аймаг, дvvргийн, улсын болон хувийн томоохон нэгдсэн эмнэлэг, ХЄСVТ, ХСVТ-ийн нийт 130 гаруй эмчийг сургаж бэлтгэсэн. Мєн ХЄСVТ дээр тусгай програм хангамжийг боловсруулж, хепатит С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай иргэдийг бvртгэж байгаа юм. Ингээд уншигчдадаа “Харвони” эмийн талаарх дэлгэрэнгvй мэдээллийг хvргэж байна.

Хепатитийн С вируст халдвартай хvмvvс эмчилгээнд хэрхэн хамрагдах вэ

Хэрвээ та єєрийгєє энэ халдварт єртсєн байж болзошгvй гэж vзэж байгаа эсвэл ємнє нь хийлгэсэн лабораторийн шинжилгээгээр С вирусын халдвартай гэж тогтоогдож байсан бол єєрийн харьяа аймаг, дvvргийн нэгдсэн эмнэлэг, эрvvл мэндийн тєв, бvсийн оношилгоо эмчилгээний тєв, Халдварт євчин судлалын vндэсний тєв, улсын нэг, хоёр, гуравдугаар тєв эмнэлэг, тємєр замын нэгдсэн эмнэлэг, БХХСАХНЭ-ийн дотор, халдвартын сургагдсан эмч нарт хандаж, зєвлєгєє авч, шаардлагатай шинжилгээнvvдийг хийлгэн, бvртгэлд орж цахим жор бичvvлэн эмээ авах боломжтой.

Шинжилгээг хаана хийлгэх вэ

Дээр дурдсан эмнэлгvvдийн лабораториудад элэгний vйл ажиллагааны шинжилгээг хийлгэж болно. Харин Халдварт євчин судлалын vндэсний тєв /ХЄСVТ/-єєс вирусын ачаалал тодорхойлох шинжилгээг хийх чадавх бvхий хvсэлт гаргасан тєрийн болон хувийн хэвшлийн лабораториудад хєндлєнгийн хяналт хийж дараах лабораториудыг шалгаруулсан юм. Нэн тэргvvнд элэгний vйл ажиллагааны сорил, вирус тоолох шинжилгээг заавал єгсєн байх хэрэгтэй. Бусад шинжилгээ шаардлагатай эсэхийг таны эмчлэгч эмч шийдвэрлэнэ. Иргэд эрvvл мэндийн даатгалаар цусны дэлгэрэнгvй шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ, хэт авиан шинжилгээнд хамрагдах ба харин С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээний зардлыг єєрєє хариуцна. Дээрх лабораториудад хийгдэж байгаа С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээний дундаж єртєг нь 90-190 мянган тєгрєгийн єртєгтэй байна. Одоогийн байдлаар аймгуудад С вирус тоолох шинжилгээ хийгдэж эхлээгvй байгаа тул Улаанбаатар хотод ирж уг шинжилгээг хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандаж болно. Мєн аймгууд эрх бvхий лабораториудтай гэрээ хийж сорьцоо єєрсдєє эсвэл мэргэжилтэн урьж бэлтгvvлэн шинжилгээг хийлгэж болно.

Хепатит С вирусын халдварыг эмчлэх ямар эмийг сонгох вэ

Дээр дурдсан эмнэлэгт зєвхєн мэргэшсэн эмчийн хийсэн vзлэг, лабораторийн болон бусад шинжилгээг vндэслэн таныг хепатитийн С вирусын халдвартай, мєн эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тогтоохыг анхааруулж байна. Эмчийн дvгнэлтийг vндэслэн эмчилгээ хийлгэх эсэхийг зєвхєн євчтєн та єєрєє шийдвэрлэх эрхтэй. Гэхдээ хепатитийн С вирусын халдварыг эмчлээгvй тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар зэрэг амь насанд аюултай євчин vvсэх магадлалтай. Одоо Монгол Улсад бvртгэлтэй Совалди (Софосбувир 400мг), Харвони(Софосбувир 400мг/Ледипасвир 90мг) эмийг эмчилгээнд хэрэглэж байна.

“Харвони” эмийг хэрэглэхэд ямар нэгэн дэглэм барих шаардлагатай юу

Харвони эмийг хэрэглэж байгаа євчтєн эмчийн зааврыг заавал мєрдєх хэрэгтэй. Эмийг єдєр бvр тогтмол цагт таслахгvй уух, эм ууж байх vедээ архи, пиво, дарс хэрэглэхгvй байж, ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандаж зєвлєгєє авах хэрэгтэй. Анх удаа эмчилгээ хийлгэж буй элэгний хатууралтай болон хатууралгvй євчтнvvд, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралгvй євчтнvvдэд 3 сар, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралтай євчтнvvдэд 6 сар хугацаагаар эмчилгээг хийнэ. Харин ээнэгшлээ алдсан vе шатандаа буй элэгний хатууралтай євчтєн болон ХСВ-ийн архаг халдвартай хvvхдэд аюулгvй, vр дvнтэй гэдэг нь тогтоогдоогvй байна. Харвони эмийг хэрэглэж болохгvй эсрэг заалт одоогоор байхгvй. Гэхдээ бєєрний ялгаруулах vйл ажиллагаа алдагдсан болон бєєрний архаг дутагдалтай євчтєнд тунг зєвлєх боломжгvй юм.

Ямар эмийн сангаас худалдан авах вэ

Улаанбаатар хотод тєр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бvрт нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар эмийг олгоно. Эмийн сангуудын дэлгэрэнгvй жагсаалтыг Эрvvл мэнд, спортын яам, ХЄСVТ, “Омбол” ХХК-ний цахим хуудаснаас тус тус авч болно. Харвони эмийг 30 гаруй улсад бvртгэгдсэн, хепатит С вирусын халдварын эмчилгээнд хэрэглэж байна. Харвони болон бусад аливаа шинэ эмийг АНУ-д бvртгэж, хэрэглээнд гаргахаас ємнє Хvнс, эмийн агентлаг (FDA) нь маш хатуу хяналтыг тавьж, эмнэлзvйн ємнєх болон эмнэлзvйн судалгааны дvнг vндэслэдэг байна. Хvнс, эмийн агентлаг (FDA) нь судалсан шинэ эмэнд баталгаа єгєхдєє судалгааны ажлыг хянах, хэлэлцэх, эмнэлзvйн туршилт, хvний эд эрхтэнд vзvvлэх хор нєлєє, эрсдлийн шалтгааныг судалж, хvний бие махбодид тохиромжтой, аюулгvй эсэх талаархи мэдээлэл, шаардлага хангасан байдлыг хянаж шинжээчдийн баг эмийн vр дvн, аюулгvй байдлыг эм vйлдвэрлэгчдийн хийсэн судалгааг vнэлж дахин магадлан улсын бvртгэлд бvртгэсэн байна.

Одоогийн байдлаар Харвони эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Щвейцар, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг 30 гаруй улсад бvртгэгдсэн, хепатит С вирусын халдварын эмчилгээнд хэрэглэж байна. Тус эмийн vр дvнгийн талаар хєндлєнгийн судалгаа хийгдсэн байна. Тухайлбал Япон Улсад тус эмийн vр дvнд судалгаа хийхэд 100 хувийн амжилттай гарсан байна.


Харвони эмийг хэрхэн уух вэ
-Эмийн сангаас 28 ширхэгээр савлагдсан 1 сарын эмчилгээнд хэрэглэх нэг савтай Харвони эмийг єгнє. Тус эмийн савны ёроолд тусгай код наасан тул эмийг хvнд дамжуулахгvй, хуваахгvй, зєвхєн єєрєє ууна.
-Уугаад дууссан эмийн хоосон савыг эмийн санд заавал буцааж єгнє.
-Сар тутам эмчдээ vзvvлж, хянуулсны дараа сарынхаа эмийн жорыг бичvvлнэ.

Эмчлvvлэгч та тєлбєрєє хэрхэн тєлєх вэ

-Тєлбєрийг бэлэн мєнгєєр хийхгvй, эмийн санд тєлєхгvй, зєвхєн Худалдаа Хєгжлийн банк дахь Омбол ХХК-ийн дансанд шилжvvлнэ. Дансны дугаарыг утсаар хэлж єгнє.
-Утсаар хэлсэн дансанд эмийн тєлбєрийг тєлснєєс хойш УБ хотын хvн бол 2-3 хоногийн дараа заасан эмийн сангаас єєрийн биеэр, иргэний vнэмлэхтэйгээ очиж эмээ авна. Хєдєє орон нутгийн євчтєнvvдийг тєлбєрєє хийсний дараа тухайн орон нутгийн эмийн сан руу явуулна. Аймгийн эмч нартайгаа холбогдож асууж болно.
-Эмийн тєлбєрийг 1 сараар эсвэл 3 сар буюу курс эмчилгээний бvтэн хэмжээгээр тєлж болно. Тєгрєгєєр тєлєх ханшийг утсаар ярихдаа хэлж єгнє. Тухайлбал нэг сарын тєлбєр єнєєдрийн байдлаар 800800 тєгрєг байна. Дараа сард эмээ авахын ємнє дахиад тєлбєрєє тєлнє. Мєн 3 сар буюу курс эмчилгээний бvтэн тєлбєрєє нэг дор тєлж болно.
-Тєлбєр хийгдсэний дараа эмийг эмийн санд хvргvvлнэ.

Хепатитийн С вируст халдварын оношилгоо, эмчилгээний талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ

Халдварт євчин судлалын vндэсний тєв /ХЄСVТ/ нь улсын хэмжээнд эмч, мэргэжилтнийг мэргэжил арга зvйгээр хангах, оношилгоо, эмчилгээг хянах, мэдээллийн нэгдсэн сан vvсгэх эрх, vvрэг бvхий байгууллага бєгєєд цаашид дээрхи бvх vйл ажиллагааг гардан хариуцах болно.

Тиймээс элэгний С вируст халдварын эмчилгээ, оношилогооны талаар лавлаж тодруулах зvйлээ Халдварт євчин судлалын vндэсний тєв /ХЄСVТ/-ийн 454921, 450443, 99008084, 99157794 дугаарын утсанд холбогдож асуух болон www.nccd.gov.mn, www.mohs.mn – цахим хуудаснаас єєрт хэрэгтэй мэдээллээ авна уу.

Өглөөний сонин


2016.01.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Эрчим хүчээ нэмье

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Б.Батбаяр: Улс орныхоо эдийн засагт дэмжлэг болох төсөл хөтөлбөрүүдээ бүрэн хангаж яваа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Хөгжлийн банкны хөгжил

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Х.Мандахцэцэг: Дөрвөн улсаас бусад оронд сунгалттай паспорт үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Хайчлуулсан засаг

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Малчдын улсын зөвлөгөөн бэлчээрийн асуудлыг шийдэхэд чиглэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Замын-Үүд дэх гаалийн газарт жилд 15 тэрбум төгрөгөөс илүү орлого олдог хоёр байцаагч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Хилээр орж ирсэн түймрийг унтраасан байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

Ирэх сарын цаг агаарын төлөв байдал

...

Дэлгэрэнгүй » 2018.02.26

НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөгийн супер азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

”Их хайрын зөрөг”-т урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.28

Агаарын бохирдол Баянхошуунд хамгийн их байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Г.Үнэнбат: Нойр булчирхай өөх, тосыг хайлуулж, инсулин ялгаруулдаг

...

Дэлгэрэнгүй » 2016.05.26

Хандивын цаасан хайрцагт тэдний итгэл багтаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.21

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02