Зам тээврийн сайд “Хүндэт төмөр замчин” цол түгээсний дотор хятад дарга нар ч багтжээ

Албан байгууллагууд арванхоёрдугаар сар эхэлмэгц шинэ жилээ угтан ажилтнуудаа шагнаж эхэлсэн. Зам тээврийн сайд энэ сарын 10-ны өдөр тушаал гаргаж салбарын тэргүүний ажилтнуудаа шагнахаар болжээ. Уг тушаал дахь “Хүндэт төмөр замчин” шагнал анхаарал татсан юм. Яагаад гэвэл хамгийн ихдээ л арав гаруй, түүнээс цөөнийг шагнадаг байсан уг шагналаар энэ удаад 79 хүнийг шагнахаар болжээ. Шагнахдаа УБТЗ-аас огт санал аваагүй, зөвхөн холбогдох журамд заасны дагуу шагналыг дагалддаг мөнгөн шагналыг гаргуулахаар тушаалд “тушаажээ”.

Шагнуулагч “Хүндэт төмөр замчид”-ын дотор “ах дүү” Хятад улсын иргэн ч цохиж яваа харагдана. Тухайлбал, Бээжингийн зам харилцааны их сургуулийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Lin Yan Qin, Zhengzhou боомтын дарга Zhao Wen Ming нарыг шагнажээ. Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, ахмад төмөр замчин гээд даруй зургаан хүний нэр дараалан зоолттой байж жишээтэй. Эсвэл тус сум зургаан Засаг даргатай болсон юм болов уу.

Цаашилбал, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн тээвэр харилцааны газрын төслийн менежментийн зөвлөх, нэр бүхий хувийн компаниудын захирал, ажилтнууд, Гадаад хэргийн яамны газар, хэлтсийн дарга нар гээд “гоц далий” хүмүүс “Хүндэт төмөр замчин” цол тэмдгийг Зам тээврийн сайдаас хүртэж, дагалдах нэг зуун мянган төгрөгийг УБТЗ ХНН-ээс гаргахаар болжээ. УБТЗ-ын хувьд шагнал дагалдах мөнгийг гаргаж өгөхдөө харамласандаа бус нэг шинэ жилээр ийм олон хүн, тэр тусмаа салбарынхны үл мэдэх хүмүүс олон байгаад ихээхэн гайхаж буй бололтой. Тэгээд ч энэ шагналын хувьд УБТЗ-аас тодорхойлж өгдөг байсан ч энэ удаад тодорхойлуулах нь байтугай санал ч аваагүй аж. Тиймээс л ОХУ-ын нэг иргэн ч байхгүй хэрнээ хятад хамрагчдаа шагнаад зогсохгүй МоАХ-ны хэдэн ахмадуудыг “төмөр замчин” болгон “гүжирдэж” хүндэтгэл үзүүлэв бололтой. Үүнд “Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон ахмадуудын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн хоёр ч ахмад байгаа юм.

С.Зэндмэнэ

Zaluu.com

 


2015.12.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

АН-ын ҮЗХ дахин хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Л.Эрдэнэ-Очир: Хал нь гаднаа, хайр нь дотроо хадам ээжийн дүрийг бүтээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

Яагаад эмэгтэйчүүд архичидад татагддаг вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Монгол наадам дээр монгол уяач өвгөний уйлахыг хараад..

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Эдийн засгийн алуурчид “хувийн хуулиа” батлах гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 50 жилийн ойд зориулсан баримтат кино

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

​Нийслэлд энэ зун 105 бүтээн байгуулалтын ажил явагдана

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.21