Ж.Амарсанаа: Харвони эм энэ долоо хоногт Монголд ирнэ

 

        Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.

 

-Дэд сайдын албаа өгснөөс хойш та юу хийж байна вэ. Эмнэлэгтээ ажиллаж байгаа юу?

 

-Эмнэлэгтээ ажиллахгүй байгаа. Өвчтэй хүнд зөвлөгөө авах тохиолдолд хааяа очдог. Харин  НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны даргаар ажиллаж байна.  

 

-Олон хүн танаас харвони эмийн талаар асуухыг хүсч байгаа байх. Энэ эм элэгний С вирустэй хүмүүсийн дунд хүлээлт үүсгэчихээд байгаа. Гэтэл АНУ-д энэ эмийн талаар гомдол гарч, шүүхэд хүртэл хандсан гэх зэргээр янз бүрийн мэдээлэл гараад байх юм. Та үүнийг тодорхой тайлбарлаж өгөөч.

 

-Харвони эмийг АНУ-д 96 мянган ам.доллараар борлуулж байгаа. Тиймээс Йелийн их сургуулийн хэсэг хуульч “Дэндүү үнэтэй байна. Яагаад ийм өндөр үнэтэй байгаагийн үндэслэлийг тайлбарла. Мөн эмийн клиникийн туршилтын үр дүнг хармаар байна” гэдэг хүсэлтийг эм, хүнсний агентлагтаа гаргасан юм билээ. Эм, хүнсний агентлаг нь  манайхаар бол яамны хэмжээний төрийн байгууллага. Тэд эмийн талаар нарийн мэдээлэл өгөхийн тулд  жил хагасаас хоёр жилийн хугацаа шаардлагатай гэсэн хариу өгсөн. Үүнд эгдүүцэж шүүхэд хандсан юм билээ.  Эм, хүнсний агентлагийн зүгээс болохоор хувь хүний мэдээлэл нууц учраас ёс зүйн хувьд асуудалтай байж болзошгүй гэж болгоомжилж байгаа. Ер нь бол АНУ-ын төрийн байгууллага нь ард иргэддээ мэдээллээ яаж, хэзээ, хэрхэн өгөх нь монголчуудад хамаагүй асуудал. Монгол Улс Эрүүл мэндийн яамтай. Яам нь комисс гаргаж эмийн талаархи бүх мэдээллийг нягталж үзээд найдвартай, үр дүнтэй, монгол хүнд тохирох юм байна  гэдэг дүгнэлт гаргачихсан. АНУ-ын зүгээс клиникийн туршилтын үр дүнгийн талаархи мэдээллийг ч манай талд гаргаж өгсөн. Ийм байхад ямар нэг байдлаар үймүүлэх, бужигнуулах зорилгоор мэдээлэл гаргаад байх нь зохимжтой бус. Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэдэг. Энэ нь эргээд эм уух гэж байгаа хүний сэтгэлд сэв суулгахаас эхлээд  сөрөг нөлөөтэй.  

 

-Эм Монголд орж ирэхэд одоо юу хүлээгдээд байна вэ?

 

-АНУ-аас наашаа гарсан гэсэн.  Тэгэхээр энэ долоо хоногт гааль дээр ирчих байх. Монголд орж ирлээ гээд шууд иргэдийн гар дээр очихгүй л дээ. Гааль, татвар, мэргэжлийн хяналт гээд хугацаа шаардлагатай.  

 

-Иргэдийн гар дээр ирэхэд тун ойртсон гэсэн үг юм байна, тийм үү?

 

-Одоо саатах юм байхгүй.  Тиймээс өвчтөнүүдэд нэг өдрийн өмнө ч гэсэн өгч эхлэх хэрэгтэй. Ер нь элэгний С вирусийг эмчлэх нь маш чухал. С вирустэй хүн тодорхой хугацааны дараа элэгний хатуурал, хавдар зэргээс болж нас бардаг. Энэ олон хүн вирусээсээ салчихвал 20-30 жилийн дараа улсын төсвөөс гарах асар их мөнгийг хэмнэнэ. Өвчтэй хүмүүс эмнэлэгт хэвтэнэ, эмчилгээ хийлгэнэ, зарим нь элгээ солиулна. Энэ их зардал монголчуудын халааснаас л гарна. Энэ эмийг оруулж ирснээр ирээдүйд гарах олон тэрбум төгрөгийг цөөн хэдэн төгрөгөөр хааж байгаа юм. Ард иргэдээ эрүүлжүүлэх нь ямар  ч баялгаас илүү чухал шүү дээ. 

 

-Эрүүл мэндийн яам нь сайдгүй, Төрийн нарийн бичгийн даргыг нь шалгаж байгаа. Үүнээс болж эм өвчтөнүүдэд хүрэх хугацаа сунах вий гэсэн болгоомжлол төрөөд байна.  

 

-Ажил гацах ямар ч шалтгаан байхгүй. Эмийн, Тусламж үйлчилгээний хэлтэс,  Бодлогын хэрэгжилтиийн газар гэж яаманд бий. Эмтэй холбоотой эмчилгээний зааврыг аль хэзээний баталгаажуулсан учраас ямар нэгэн нэмэлт зохицуулалт одоо шаардлагагүй. Эмчилгээнд орох хүмүүсийн нэр ч тодорхой болсон байгаа. Зарим хүн намайг элэгний эмч учраас элэгний эм оруулж ирж байна гэж хардаад байгаа юм. Би тэр өнцгөөс асуудалд хандаагүй. Монголчууд элэгний өвчнөөр хамгийн их өвчилж, нас барж байгаа учраас энэ  эмийг Монголд оруулж ирэх ёстой гэж үзсэн. Эрүүл мэндийн дэд сайд байх үед бүх асуудлыг шийдэх боломж байгаагүй. Асуудал тэртээ тэргүй үстэй толгойноос их. Тиймээс хамгийн чухлаас нь эхлэхээс өөр аргагүй байсан.  

 

Хоолны цэсэнд өөх тос, давсны хэмжээг тодорхой бичдэг болно

 

-Чухлыг яаж тодорхойлсон бэ?

 

-Монгол хүний өвчлөл, нас баралт дээр тулгуурлаж эрэмбэлсэн. 

 

-Элэгний өвчлөлийн дараа орох ямар өвчлөл байгаа вэ?  

 

-Элэгнээс гадна зүрх судас, ходоодны өвчлөл маш их байгаа. Зүрх судасны өвчлөл өөх тосны хэрэглээнээс болж байгаа. Монголчуудын хэрэглэдэг өөх  тосны хэмжээ ихээс гадна, муу өөх тос хэрэглэдэг. Тиймээс өөх тос, давсны хэрэглээг хязгаарлах алхам хийх гэж байна.

 

-Хэрэглээг яаж хязгаарлах вэ?

 

-Өөх тосны асуудлыг цэгцлэхгүй бол зүрх судасны өвчлөл буурахгүй.  Засгийн газраас “Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр” баталж үүнд транс тосыг хязгаарлах заалтыг оруулсан нь маш том алхам боллоо. Транс тос гэдэг хортой тосыг бүх хүн өдөр тутам хэрэглэж байна. Хүнсний бүтээгдэхүүний 90 хувь нь транс тостой байгаа. Транс тосны хэрэглээг бууруулахын тулд хүнсний үйлдвэрлэгчдээс гадна нийтийн хоолны газар хамтарч ажиллах ёстой. Энэ тал дээр хэрэгжүүлэх төсөл боловсруулж байгаа. Ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд хэрэгжүүлэхээр захирамж гаргуулах бэлтгэл хийж байна. Нийслэлээс ийм захирамж гарсан тохиолдолд хоолны газрын цэсэнд нэмэлт шаардлага тавьдаг болно. Цэсэнд хоолны үнээс гадна найрлагад өөх тосны эзлэх хувь, нийт калори, хэрвээ транс тос орсон бол түүнийгээ тэмдэглэх ёстой. Ингэснээр иргэд юу идэж байгаагаа мэддэг болно. Одоо бол үнээс өөр тухайн хоолны талаар ямар ч мэдээлэл цэсэнд байхгүй учраас сонголт, харьцуулалт хийх ч боломжгүй байгаа. Хүн эрүүл мэндээ хамгаалмаар байгаа боловч ямар ч мэдээлэлгүйгээс, сонголт хийх боломж өгөхгүй байна. Монголчууд маш залуудаа цус харваж, зүрхний шигдээс болж, олон хүн титэм судсандаа гуурс тавиулах мэс засалд орж байна. Тэр хагалгааных нь  төлбөр ямар үнэтэй билээ.  Өвдсөн хойноо зардал гаргаж байхаар урьдчилан сэргийлж  өвчлөлийг бууруулах боломжтой. Багахан хэмжээний өөрчлөлт хийхэд 20-30 жилийн дараахь өвчлөл, тэрбум тэрбумаар гарах зардлыг хэмнэх боломжтой гэсэн үг. Гэтэл манайхан өөрсдөө өвчин импортолж, худалдаж авч идэж байна.

 

-Тухайлбал? 

 

-Жишээ нь чихрийн шижин өвчин арван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл сүнсний баяр гэж гаднын соёлыг дэлгэрүүлж хүүхдүүдийн чихрийн хэрэглээг өсгөж байна. Чихэр их идсэнээс шүдний өвчлөл нэмэгдсэн. Чихэр хүний хоолны дуршлыг дардаг учраас хоол идэхгүй болж, тэжээлийн дутагдалд орж байдаг. Одоо шинэ жил, цагаан сар гээд хүүхдүүддээ бөөн чихэр, гаазтай ундаа бэлэглэнэ. Энэ нь ирээдүйн чихрийн шижинтэй өвчтөнг бэлдэж байгаа хэрэг. Бас кимчи байна. Солонгос улс ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг байсан. Энэ нь  кимчи их иддэгтэй холбоотой. Кимчиний найрлагад маш их давс, халуун ногоо ордог учраас ходоодыг хамгийн их цочроодог. Гэтэл манайх хоолны шинэ соёл болгоод оруулаад ирсэн. Энэ мэтээр монголчууд өөрсдөө мөнгө төлж хор худалдан авч, асар их мөнгөөр эргээд эмчлүүлж байна. Японууд  цууг маш их хэрэглэдэг байсан учраас ходоодны хорт хавдар ихэссэн. Тиймээс хэдхэн алхам хийсэн байдаг юм. Нэгдүгээрт, хеликобактерийн өвчлөлийг маш сайн бууруулсан. Дараа нь давсны хэрэглээгээ багасгасан. Бид ч ингэх ёстой. 

 

-Хеликобактерийн халдвар маш их болсон нь ходоодны шарх үүсэх нөхцөл болдог гэдэг. Хеликобактерийн эмчилгээг даатгалаас санхүүжүүлж болдоггүй юм уу? 

 

-Даатгалд хамруулах тусламж үйлчилгээ маш олон бий. Харамсалтай нь даатгалын асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хариуцдаг. Эрүүл мэндийн яамнаас гаргасан хүсэлт тэнд очоод унадаг. Жишээ нь, төрөхийг даатгалд оруулмаар байна. Нэг эхэд тодорхой хэмжээний мөнгө төсөвлөөд тэрийг улсын, хувийн гэлтгүй эмнэлэгт  өгдөг бол төрөх эмнэлгийн ачаалал буурна. Тусламж үйлчилгээний чанар ч сайжраад ирнэ. Одоо бол ачаалал хэт ихэссэнээс үйлчилгээний чанар муудсан. Саяхан л гэхэд  эмчийн хариуцлагагүйгээс эх эндсэн хэрэг гарлаа. Тэгвэл энэ асуудлыг олон оронд  даатгалд хамруулах замаар шийдсэн байдаг. Даатгалд оруулчихаар маш тохитой төрөх эмнэлгүүд бий болдог. Үүнийг дагаад тусламж, үйлчилгээ сайжирдаг. 

 

-Эмч нарын хариуцлагын талаар та ямар бодолтой байдаг вэ?

 

-Эмч нарыг хэт буруутгаад, алдаа болгон дээр нь шүүхдээд байхаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өөрийгөө хамгаалах гэсэн систимд орчихдог. Эмч маш сайн эмчилгээ хиймээр байдаг. Стандартаас илүү үр дүнтэй ч удирдамжид ороогүй эмчилгээ олон байгаа. Гэтэл эрсдэл гарвал өөрт нь муугаар эргэнэ. Ингээд хамгаалалтын анаагаах ухаан руу орчихдог. Тиймээс эмч нараа шүүгээд хориод байдаг тогтолцоо руу ормооргүй байгаа юм. Харин эмч нар өөрсдөө, дотроосоо үүнийг өөрчлөх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Одоо бол нэг нэгийгээ харилцан хянадаггүй, нэгэндээ үг хэлж, шаардлага тавьдаггүй. Тогоон дотроо хэт дотносоод нэг нэгэндээ үг хэлж чадахаа больсон юм уу гэж анзаарагддаг.

 

Эрүүл мэндийн салбарт нэг цэгийн үйлчилгээ хэрэгтэй

 

-Өрхийн эмнэлэг нийслэлийн харьяанд байдаг. Та НИТХ-д эрүүл мэнд хариуцаж байгаа хүний хувьд өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэр хангалттай гэж үздэг вэ? 

 

-Өрхийн эмнэлэг муудаа биш тогтолцоо нь буруу байгаа юм. Одоогоор өрхийн эмнэлэг хувийн эмнэлгийн статустай, өөрсдөө асуудлаа дотроо шийдэх бүрэн эрхтэй. Тэгсэн хэрнээ төсвөө улсаас авдаг, үйлчилгээгээ өөрсдөө шийддэг. Гэрээгээр нийслэл чиглэл өгнө. ЭМЯ бодлогыг нь дүүрэг чиглүүлнэ. Хамгийн гол нь санхүүжилт нь буруу байгаа юм. Өрхийн эмнэлгийн хариуцаж байгаа иргэдийн тоог  тодорхой мөнгөөр үржүүлээд өгчихдөг. Хэдэн хүнийг эмчилсэн, өвчлөлийг яаж бууруулсан, соён гэгээрүүлэх ямар ажил хийсэн, үр дүн нь юу байсан нь тодорхойгүй. Хэдэн нярайтай, хэд нь эрүүл бойжиж байгаа гэсэн хяналт огт байхгүй. Өгч байгаа мөнгө их багадаа биш, их гэж хэлж ч чадахгүй. Хамгийн гол нь үр дүн дээр суурилж мөнгө өгдөг байх ёстой. Түүнээс биш хүний тоогоор нь  үржүүлээд өгдөг байж болохгүй. Хийсэн ч хийгээгүй ч мөнгө өгөөд байхаар хэн үр дүн хүсэх вэ. Өгч байгаад тааруулдаг, хийсэн хийгээгүй өгдөг тогтолцоо буруу байна гэж хэлэх гээд байгаа юм. 

 

-Ер нь эрүүл мэндийн салбарыг өөрчлөх ёстой гэсэн шүүмжлэл их гарах болсон. Таныхаар энэ салбарт ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ? 

 

-Тогтолцоо зөв үү гэвэл  би үгүй гэж хэлнэ. Тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хэлбэр бүтэц ч буруу байгаа. Бүх салбар нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Эрүүл мэндийн салбарт ч нэг цэгийн үйлчилгээ хэрэгтэй.  Одоогийн бүтэц өвчтөнүүдийг чирэгдүүлж, бүр туйлдуулж байна. Нэг эмчид цаг аваад үзүүлдэг, тийшээ яв гээд дахиад цаг авах хэрэгтэй болдог. Тэгвэл эмчилгээний менежер гэдэг хүн өвчтөнийг хүлээж аваад ямар эмчид үзүүлэхийг нь хэлж өгдөг, нарийн мэргэжлийн эмч нар нь орж ирээд үзчихдэг бол хэчнээн амар байх вэ. Дотоод бүтэц үйл ажиллагаанд жаахан өөрчлөлт оруулахад л ингэж үйлчилдэг болно. Жаахан зориг, сэтгэлгээний л асуудал байгаа юм. Одоо бол өвчтөнд эмчийн бичсэн оношийг нэгтгээд тайлбарлаад өгөх ч хүнгүй, яг бөмбөг шиг ийш тийшээ шидэгдэж байгаа. Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэлт нь өрхийн эмнэлэгт,  оношилгоо дүүрэгт, цаашлаад мэс засалд орох бол өөр эмнэлэг рүү явдаг. Энэ бүхэн нэг газар цогцоороо эмчилгээ, эмчилгээний дараахь хяналт хүртэл нэг байх ёстой. Өөрчлөх шаардлагатай дараагийн зүйл бол эрүүл мэндийн салбарт эрүүл, зөв өрсөлдөөн хэрэгтэй.  Өрсөлдөөн байвал үнэ хямдарна. Чанар сайжирна. Хурд нэмэгдэнэ. Хариуцлагажина. Харин өрсөлдөөн бий болгоход мэдээллийг ил тод болгох гэсэн ганцхан хөшүүрэг хэрэгтэй. Эмч, сувилагч бүрт мэдэээллийн бааз үүсгэчих. Амарсанаа гэдэг эмч хэдэн хүнд хагалгаа хийсэн, хэд нь эдгэсэн, хэдийнх нь амьдралын чанар сайжирсан гэх зэрэг бүх мэдээлэл ил байх ёстой. Ард түмэнд ил байдаггүй юм гэхэд салбарынхандаа ил болгох ёстой. Мэдээлэл ил тод үед өрсөлдөөн эхэлдэг. Одоогийнх шиг битүү, хав харанхуйд хэн ч хэнтэй ч өрсөлдөхгүй. Энэ бол хууль юм. Японд бол бүх эмч нарынхаа мэдээллийг ард түмэндээ ил болгосон байдаг. Хүн оношоо оруулахад л түүнийг нь эмчлэх эмч нарын мэдээлэл гараад ирнэ. Ингэснээр  эмчээ сонгох боломжтой болж байгаа юм.

 

 

Эх сурвалж: Ардын эрх

М.Алтанцэцэг


2015.12.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Таны амжилтын зөвлөх “Амар”

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Цаг урагшиллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Хаврын хамгийн том үзэсгэлэн худалдаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Ослын улмаас хоёр хүн амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

“Чингэлтэй хайрханы хишиг барилдаан-9”-д аймгийн арслан Б.Бат-Өлзий түрүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.06.12

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ дахь АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06

ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15