Н.Золжаргал: Найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийн талаарх мэдээллийг сонслоо. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэл хийсэн юм.

 

Тэрээр, Орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 3.4 их наяд төгрөг, үүний 75 хувь болох 2.5 их наяд төгрөгийн зээл нь Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрт хамаарч байна. Орон сууцны ипотекийн зээлтэй өрхийн тоо 76583 байгаа ба тэд сар бүр 28 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөр хуримтлуулдаг.

 

Орон сууцны ипотекийн зээлийн чанаргүй зээлийн харьцаа 2011 оны долдугаар сараас хойших 53 сарын хугацаанд 0.2-0.7 хувийн түвшинд тогтвортой байна. Нийт зээлийн 96.8 хувь нь хэвийн, 2.5 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.7 хувь нь чанаргүй ангилалд байна. Дундаж давхаргын хуримтлал зээлийн эргэн төлөлтөөр жил бүр дунджаар 336-360 тэрбум төгрөгөөр өсч байна. Зээлийн барьцаа хөрөнгийн эрсдэл болон зээлдэгчийн санхүүгийн чадавхи нь Орон сууцны ипотекийн зээлийн чанарт нөлөөлнө хэмээсэн.

 

Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр тогтоолоор үл хөдлөх хөрөнгө барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, давхар барьцаалах, ашиглуулах зэргээр шилжүүлж болох нөхцөл үүссэн гээд үүгээр зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжийн эрх нэмэгдэх хэдий ч зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж хумигдаж байна.

 

Учир нь зээлийн эрсдэл өссөнөөр зээлийн хэлцэл хийгдэхгүй байхаар байна гэж мэдээлсэн. Түүний хэлснээр Монгол Улсын банкнуудаас 856.4 мянган иргэн, аж ахуйн нэгжид олгосон 11.9 их наяд төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгийг эрсдэлд оруулах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зогсоох, санхүүгийн зуучлалыг хумих, нийт санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсэх сөрөг үр дагавар гарч болзогүй аж.

 

Түүнчлэн банкны салбарын 21.3 их наяд төгрөгийн актив, 2.4 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгийг системийн шинжтэй эрсдэлд оруулах, нийт 7.3 их наяд төгрөгийн хадгаламж бүхий 2.8 сая иргэн, аж ахуйн нэгжийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулах, Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн зогсоох, шинээр зээл олгогдохгүй болгох эрсдэл үүсэх магадлалтай юм байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь банкуудын зээлийн барьцаа хөрөнгийн эрсдэл, системийн хэмжээнд зээлийн эрсдлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй байгаагаас банкууд энэ дугаар сарын 10-ны өдрөөс орон сууцны ипотекийн зээл шинээр олгохыг зогсоосон хэмээгээд цаашид үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бусад зээлүүд зогсох эрсдэл үүсч байна гэлээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байсан бол сар бүр 1376-1845 өрх, жилд дунджаар 16-22 мянган өрх шинээр орон сууцтай болох, дундаж давхаргын хуримтлал жилд 84-100 тэрбум төгрөгөөр өсөн нэмэгдэх боломжтой байлаа хэмээн мэдээлэлдээ дурдсан.

 

Байнгын хорооны гишүүд энэ асуудлаар нэ­лээд маргалдсаны эцэст ажлын хэсэг гар­га­хаар болов. Олон хү­ний орох оронтой холбоотой энэ асуудлыг улстөржүүлмээргүй байна гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцлоод найман хувийн хүүтэй зээл үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа.

 

 

Д.Гэрэл


2015.12.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Жүжигчин Т.Билэгжаргалын ээлжит амраг Хишгээ юу

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

З.Энхболд: Ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бий боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

Ерөнхийлөгч Б.Бааст гуайд мэндчилгээ илгээжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

Уриалга

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

”Сайн аав” МУСК баруун аймгуудаар гарах гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07

Жүжигчин Амарааг шадар сайд өмөөрөв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Нийгмийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20